Monthly Archives: January 2015

January, 2015

  • 30 January

    Б.Саран: Уул уурхайн хариуцлагагүйгээс улсын хэмжээнд 24636.8 га газар эвдэгдсэн

    БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарантай газрын хэвлийн эвдрэл, нөхөн сэргээлтийн талаар ярилцлаа. -Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хэчнээн га газарт хийсэн бэ? -Монгол Улсын хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар нийт 2736 тусгай зөвшөөрөл байна. Өөрөөр хэлбэл, энэ нь ойролцоогоор нутаг дэвсгэрийн долоо орчим хувийг эзэлж байна гэсэн үг. 2013 оны байдлаар уул уурхайн үйлдвэрлэлийн …

  • 30 January

    Энэ үнэн үү

    Эдийн засгийн хямрал хүндэрч буй цагт Ч.Сайханбилэг фракц нэгт Н.Алтанхуягаа араас нь цохиж, Ерөнхий сайд болж, засгаа байгуулаад авав. Тиймээс нийгмийн байдал саарал, эдийн засаг хүндэрсэн үед нэгэн танхим болон ажиллаж байгаа сайдуудын хэтэвч рүү нь өнгийсөн хэрэг. Гэхдээ бид далд эдийн засгийнх нь талаар төдийлөн бодит мэдээлэл байхгүй. Яахав, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын жил бүр мэдүүлдэг Хөрөнгө орлогын …

  • 30 January

    Хараалыг арилгах арга

    Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ. «Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай. «Тарнийн» …

  • 30 January

    Хоол идсэний дараа хийж болохгүй үйлдлүүд

    Тамхи бүү тат Мэргэжилтнүүдийн туршилтаар xоол идсэний дараа тамхи татах нь 10 янжуур татсантай дүйцэж байна гэжээ. Мөн хавдар тусах өндөр эрсдэлтэй юм. Тэр даруйдаа жимс бүү ид  Хоол идсэн даруйдаа жимс идэх нь ходоод агаараар дүүрэх шалтгаан болдог байна. Тиймээс хоол идсэний дараа 1-2 цагийн дараа эсвэл хоол идэхээс 1 цагийн өмнө жимс идэхийг зөвлөж байна. Цай бүү уу …

  • 30 January

    “Мөнгөн цом” яруу найргийн наадам өнөөдөр болно

    Монголын Үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн наадам өнөөдөр болох гэж байна. Эдүгээ 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам өнөөдөр 14.00 цагт МҮОНР-ийн “Цагаан лавай”-н студид болох бөгөөд “Мөнгөн цом”-ын эзэд шагналаа гардах аж. Энэ удаагийн наадмаар 2014 онд хэвлэгдсэн шилдэг бүтээлд “Мөнгөн цом” олгох бөгөөд …

  • 30 January

    Сельфинээс болж амиа алдах шахжээ

    Жолооны ард хамгийн гол нь юу хийх ёстой вэ? Сельфи хийж, сельфидсэн зургаа олон нийтийн цахим сүлжээнд оруулах гэж үү … Бразилын нэгэн сельфийчин бүсгүй сонирхолдоо хэт автснаас болж цуг явсан хүнтэйгээ хамт автын томоохон осолд оржээ. Гэвч тэрээр үүндээ хаширсангүй. Аваарын ослынхоо дараа гэмтэж, бэртээд дамнуурган дээр зөөвөрлүүлж явахдаа хүртэл сельфий зургаа дарсаар байлаа. Тэрээр тун ч азтай бүсгүй …

  • 30 January

    Нэвтрүүлэгч Болдко халдлаганд өртөж, хутгалуулжээ

    Нийгэм ороо бусгаа болж хүмүүс араатнаас долоон дор болжээ. Саяхан МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар халдлагад өртөж хүнд зодуулан духандаа дөрвөн оёо тавиулсан бол өчигдөр орой мөн NTV телевизийн нэвтрүүлэгч Болдко гэрийнхээ гадна 4, 5 залуучуудад зодуулж хутгалуулжээ. Сэтгүүлч залуугийн биеийн байдал хүндхэн эмнэлэгт байна. Бид энэ тухай эргэн мэдээллэх болно. Эх сурвалж: www.dorgio.mn

  • 30 January

    Жүжигчин А.Ганчимэг өвөөгөө рекламдав

    Анх кино сонирхогчидод “Хэцүү анги” телевизийн олон ангит кинонд Зулаа гэх даруухан оюутан охины дүрийг бүтээж танил болсон жүжигчин СТА А.Ганчимэгийг та бүхэн өдгөө уран бүтээлээр нь сайн танина. Тэрбээр “Халуун сэтгэл”,  “Амьдралын амт”, “Помогите нам”,  “Хуваарьгүй нислэг”, “Рашаантын 18” “Нэг хоёрын гурав аа”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Наран мандах нутаг”, “Зүрхээр наадагч” дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Мөн “Уучлал гуйхыг минь …

  • 30 January

    40 мянган оюутан тэтгэлгээ авч чадаагүй

    Улсын хэмжээнд 40 мянган оюутан тэтгэлгээ авч чадаагүй байтал оюутны тэтгэлгийн журамд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтөөр бакалаврын тэтгэлэгт оюутнуудын голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-аас доошгүй болгон нэмэгдүүлсэн байна. Харин магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн голч дүн 2.8 байсныг 3.2, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн голч дүнг 3.5 …

  • 30 January

    Монголын сэтгүүлчдийн эвлэлийг Б.Галаарид, М.Наранбаатар, Х.Батхишиг, С.Шаравдорж нар тэргүүлнэ

    Нийслэлийн иргэний танхимд  Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 16-р их хурал өчигдөр орой боллоо.   Хурлаар үндсэн болон хавсаралт илтгэлүүд тавигдаж МСЭ-ийн дүрмийг хэлэлцэхээр чуулсан.  Мөн  Монголын сэтгүүлчдийн  эвлэлийн  удирдах бүрэлдэхүүнийг сонгосон . Ингээд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчид  Б.Галаарид, МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, “Масс медиа” агентлагийн захирал Ч.Даваабаяр  С.Шаравдорж,  нэр дэвшсэн.  Улмаар Б.Галааридаас бусад нь нэрээ татаж тэрбээр нэг хүнээс бусдынх нь саналыг …

  • 30 January

    Л.Наранбаатар: З.Энхболд огцрох ёстой

    ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АН-ЫН ДОТООД ЭВ НЭГДЭЛД ЦАВ СУУЖ, ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭН УЖГИРЧ БАЙНА. ТЭД УДИРДЛАГУУДАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ӨӨР ХООРОНДОО ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ, ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ЗЭРГЭЭР ТЭМЦЭЛДЭЖ БАЙГАА. НАМЫН ДОТООД АСУУДАЛ НЬ ДАРХАНААС ХАЛЬЖ ХЭДЭН ЗУУН ГИШҮҮД ХОТОД ИРЖ НАМЫН БАЙРНЫХАА ГАДАА ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ХИЙЖ, НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХАА МЭДЭГДЭЭД БАЙГАА. ИНГЭЭД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АН-Д ЯГ ЮУ БОЛООД БАЙГАА ТАЛААР Л.НАРАНБААТАР …

  • 30 January

    Хоолны шингэцийг түргэсгэх аргууд

    1. Хоолыг халуун, бүлээн ундтай хослуул Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог. Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа л халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад …

  • 30 January

    Баян-Өлгий аймаг гурван сая дахь иргэнээ шинэ байраар мялаана

    УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдал тохиож байгаа баярт мөчид миний УИХ-д төлөөлдөг тойрог болох Баян-Өлгий аймагт Мотан овогтой Бекболат, Алипбай овогтой Амандых нарын гэр бүлд гурав дахь охин нь мэндэлж Айжулдыз хэмээх нэр хайрлажээ. Аймгийн Засаг даргын зөвлөл хурал шуурхай хуралдаж 2014 оны төсвийн давсан хэсгээс 70,0 …

  • 30 January

    Мессежээр санал авч эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор иргэд олон нийтээс мессежээр санал авах болсноо зарласан. Өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс албан ёсоор эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 3-ны өдөр дуусаж, 4-ний өдөр дүн мэдээллийг багцлан ЗГХЭГ-т хүргэх юм. Үүрэн холбооны сүлжээ эрхлэгч иргэдийн саналыг 15151111 тусгай дугаараар хүлээн авахын …