Хов жив

December, 2015

  • 18 December

    Дуучин Аминаа цасан охин болж вальс бүжиглэв

    Улсын филармонийн гоцлол дуучин Т.Амина шинэхэн уран бүтээлээ гарган, филармонийн тоглолтуудаа дуулан уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа билээ. Хүүхэд байхаасаа л урлагт хөл тавин цангинасан хоолойгоороо олны танил болсон тэрээр СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг дүүргэн мэргэжлийн байгууллагад ийнхүү ажиллаж байгаа. Харин эдгээр өдрүүдэд шинэ жилийн цэнгүүнд уригдад зав чөлөө муутай яваа аж. Тэрээр энэ удаад цасан цагаан гоёлтойгоор манай гэрэл зурагчны дуранд өртлөө. Цасан охин Аминаг урин бүжиглэх залуус олон байсан юм. ЭХ СУРВАЛЖ: …

  • 18 December

    А.Сүхбат аваргыг аргагүй чимсэн Гарамханд

    Дархан аваргын шинэ жилдээд туйлын завгүй явна.  Даян аварга А.Сүхбат зургаа дахь хүүг нь төрүүлж өгсөн Н.Гарамханд хэмээх бүсгүйтэй амьдраад багагүй хугацааг ардаа үдэж байна. Түүний залуухан, царайлаг гэргийг хүмүүс “Даян аваргын бага хатан” хэмээн өхөөрддөг. Хоёр хүүхдийн ээж Гарамаа аргагүй зэгзгэр юм аа. Аваргын аргагүй сайхан Гарамаа гэж…

  • 17 December

    Хөөрхөн Мино будаггүй үедээ “ЭЭЛДЭЭ” болов уу

     “Хар сарнай”-н С.Амараагийн дүү  С.Амарбаясгалантай хамт “Хатариш” дууг дуулсан нь олонд хүрсний дараа “Хайрлаж болох уу” кинонд тоглосон Мино гэж бүсгүй нэг хэсэг олны анхааралд байсан.  Дуучин Мино залуусын дунд өөрийн гэсэн фенүүдтэй сэргэлэн бүсгүй билээ. Тун ч хөөрхөн ялдамхан бүсгүй маань гэр бүлийн жаахан асуудалтай. Төрсөнийхээ дараа жин их нэмж таргалсан ч буцаад хэвэндээ орсон. Саяхан шинэ уран бүтээлээрээ …

  • 16 December

    Хийлч Дээгий “будаггүй” царайгаа дэлгэв

    Загварынханыг ажилгүй болгохоо төхсөн хөөрхөн Дээгийгийн будаггүй төрх олонд дэлгэгдэв. Олон хүмүүс түүний будаггүй төрхийг ямар байдаг бол гэж боддог байх. Ялдам хөөрхөн бүсгүйн будаггүй царай нэг иймэрхүү ажгуу.

  • 16 December

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн шинэ имиж

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл шинэ имижтэй болжээ. Үсгээ задгай хаяж, нүүрэндээ энгэсэг түрхсэн зургуудаа цахим хуудаснаа оруулж өөрийн шинэ дүр төрхөө гайхуулаад авлаа. Үе үе содон содон үйлдэл хийж олны анхаарлыг татдаг эрхэм гишүүн энэ удаад  үнэхээр сонирхолтой мэдээлэл түгээжээ. Эгэл жирийн хатагтайн энэхүү өөрчлөлтийг “ eco beauty” салоны хамт олон хийжээ. үргэлжлэлийг энд дарж уншина уу.http://inder.mn/?p=587

  • 16 December

    О.Ариунзул ахиад маамаална

    Дуучин Б.Амархүү, Азийн топ модель О.Ариунзул нарыг аргагүй сайхан тохирсон хосууд хэмээн үнэлэх хүн олон байдаг. Нөхрийнхөө төрсөн өдрөөр буюу өнгөрсөн 7 дугаар сарын нэгэнд  модель бүсгүй маань хүү төрүүлж, дуучин залууг магнайг нь хагартал баярлуулсан. Гэхдээ О.Ариунзулын нөхрөө баярлуулах энэхүү “үүрэг” дуусаагүй бололтой. Учир нь Б.Амархүү өөрөө айлын ганц болоод ч тэр үү, хамгийн багадаа л гурван хүүхэдтэй болохыг …

  • 11 December

    Топ-ын будаггүй төрх ийм ялдам

    “Гоёл-2012” наадмын Toп модель болж байсан Ч.Ундрах 15 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд “фронт”-д нь үүрэг хүлээсэн цэрэг мэт зүтгэсэн гэдэг. Учир нь түүнд өнөөг хүртэл загвараа өмсөхийн хажуугаар өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчны алба давхар оногдож ирсэн. Монголын дизайнеруудын холбооны идэвхтэй, итгэлт моделийн хувьд хамт олон нь ямар ч үед түүнд найдахдаа огтоос ч эргэлздэггүй. Багын л урлагийн хүн болохоор заяагдсан мэт тайз руу хүндэтгэлтэйеэ ширтдэг …

  • 9 December

    Мисс Т.Туяамаагийн хагас нүцгэн зурагууд дэлгэгдэв

    “Мисс Монголиа 2010″ тэмцээний авьяаслаг мисс, “Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель , “Catwalk” хамтлагийн дуучин Түмэнжаргалын Туяамаа яахын аргагүй энэ цагийн Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг.  Цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч тэрээр нохойны зургаа янз бүрээр нийтэлдэг бол өөрийн сайхан бие, үзэсгэлэнт төрхөө гайхуулахаа ч хойш тавьдаггүй нэгэн. Тэгвэл мисс бүсгүй өөрийн халуухан зургуудаа фэйсбүүктээ тавьж олон …

  • 8 December

    Нүүрний будаггүй, ганган хувцасгүй жүжигчин онигоо болов уу

    Үргэлж шар хэвлэлийн баатар болж явдаг жүжигчин Золоо /Г.Золзаяа/ нөхөр УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртайгаа СУИС-ын гадаа анх танилцаж байсан гэдэг. Тэд Цэгц-Үжин гэх хөөрхөн охинтой болцгоосон. Харамсалтай нь тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Тамираасаа салаад Золоо, топ Пүрэвсүрэнгийн экс амраг Н.Цэгцбаатартай нэг хэсэг хайр дурлалын романс үүсгэн сүүлэрсэн ч дуучин Б.Амархүүгээр дараагийн амрагаа сонгосон. Гэвч Б.Амархүү, О.Ариунзултайгаа эргэж нийлснээр тэдний харилцаа …

  • 3 December

    Сураг алдарсан дуучин бүсгүй энд явна

    “Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Т.Солонго тайзнаа эргэн гаргав. Тэрээр хамтлагаараа АНУ-ыг зорьсон ч гурван гишүүнээ үлдээн гэр бүлийн амьдрал зохиохоор эх орондоо эргэн ирсэн. Монголдоо ирээд бүл нэмсэн Солонго урлагт өөрийн байр суурийг хадгалсаар байгаагаа уран бүтээлээ хийн харуулсан. Мөн өөрийн гэсэн сургалтын төвийг байгуулан хөгжмийн мэдлэг олгох их үйлст зүтгэх болсон. Тэрээр ихэр хүүхэд төрүүлэн охиноо дүүтэй болгон нэг хэсэг …

November, 2015

  • 27 November

    О.Ариунзул төрсөний дараа загварын тайзнаа анх удаа

    Мисс, модель О.Ариунзул дуучин Б.Амархүүтэй хайрын романс үүсгэн тэд энэ жил бүл нэмэн бяцхан сахиусан тэнгэрээ хүлээн авсан билээ. Төрөөд удаагүй ч фейсбүүкдээ сайхан биеэ гайхуулсан гэрэл зургаа хийн бүсгүйчүүдийн харааг булаасан тэрээр өдгөө загварын тайзнаа алхаж байна. Тун удахгүй буюу ердөө гурав хоногийн дараа “Гоёл” наадам шилдгээ тодруулна. Тэгвэл тэрээр Гоёлын тайзнаа алхах нь ээ. Учир нь тэрээр өчигдрөөс эхэлсэн Гоёл наадмын загварын долоо хоногт ийнхүү тайз чимэн алхаж байгаа …

  • 26 November

    Айргийг хуурайгаар худалдаалж эхэллээ

    Айргийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр Монгол, Казахстан, Киргиз Улсууд өрсөлдөж буй энэ үед Германд айргийг үйлдвэрийн аргаар боловсруулж худалдаалж эхэлжээ. Ингэхдээ хэрэглэхэд илүү амар болгох үүднээс нунтаг хэлбэрээр боловсруулж, зарж эхэлсэн байна. Ингэж савласан айраг илүү хямд төсөр, хэрэглэхэд хялбар бөгөөд худалдан авалт ч нэмэгдэж байгаа гэнэ. Учир нь хуурай сүүг усанд найруулан шууд хэрэглэдэг шиг л хэрэглэж болох аж. Нөгөө …

  • 24 November

    Д.Дагвадорж аврага халуухан бүсгүйг болзоонд урьжээ

    “Хуанжу гэг” киногоороо анх монголчуудын танил болсон Хятадын алдарт жүжигчин Жао Вэй сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржтой оройн хоол идсэн тухайгаа сошиал сүлжээгээр цацсан нь фэнүүдийнх нь анхаарлыг татав. Хятадын Фэйсбүүк гэгддэг Weiboсүлжээнд тэрбээр “Найз нар болон их аварга Асашёорюүгийн хамтаар оройн хоолонд орж оройжин хөгжилдлөө. Асашёорюү бол домог болсон хүн, тийм учраас би маш их баяртай байна” гэж …

  • 24 November

    Үзэсгэлэнт эгч дүүс загварын ертөнцөд цахиур хагална

    “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Усны хувцастай үзүүлбэр”-т тэргүүлж байсан мисс Ө.Буянхишиг эдүгээ хэд хэдэн төрлийн хувийн бизнес эрхэлж буй. Хааяахан нэг томоохон шоунуудын тайзнаа л үзэгдэх болсон Ө.Буянхишиг хэн нэгнээс санхүүгийн хараат байхыг таашаадаггүй бөгөөд ирээдүйд Монголын хамгийн нэр хүндтэй бизнес хатагтай болохыг эрмэлздэг гэсэн.  Эрч хүч, тэмүүллээр дүүрэн энэ бүсгүйн төрсөн дүүг Ө.Хишиг-Өлзий гэдэг. Тэрбээр БНСУ-ыг …

  • 24 November

    А.Туяа хэнээс нуугдав

    Хошин урлагийн жүжигчин А.Туяа саяхан болсон “Том толгойтын романс” киноны нээлтэд олны нүднээс зугтан куртикнийхээ малгайг духлуулан хар нүдний шилнээсээ огт салахгүй байсаар үзвэрийн танхим руу орсон юм. Олны танил байх жүжигчин бүсгүйд тийм ч таатай байдаггүй бололтой. Гэхдээ олны дунд нүүрээ нуух жүжигчин бүсгүй цахим ертөнцөд эсрэгээрээ өөрийн сельфигээрээ гангарагчдын нэг. Магадгүй энэ удаад түүнд хэн нэгнээс нуугдах шалтгаан байсан бололтой. эх сурвалж: paparatsi.mn