Видео мэдээ

January, 2024

  • 18 January

    “Дэлхийн залуучуудын наадам”-д Монгол Улсын 100 залуу оролцоно

    Дэлхийн залуучуудын наадам гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Сочи хотод зохион байгуулагдана. Тэгвэл тус наадмын сонгон шалгаруулалтад Монгол Улсын манлайлагч 100 залуу тэнцэж наадамд оролцох эрхээ авчээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбооноос Дэлхийн залуучуудын наадамд эх орноо төлөөлөн оролцох салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч залуучуудтай уулзалт зохион байгуулж наадмын талаарх мэдээллийг өглөө.

  • 17 January

    Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Х.Алтаншагайг үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардлаа

    Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын гишүүдийн төлөөлөл энэ сарын 12-ны өдөр дүүргийн намын хорооны дарга, Улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг дүүргийн намын хорооны  даргын үүрэгт ажлаас нь  чөлөөлөх шаардлагыг  Монгол Ардын  Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарт  гардуулан өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр /2024.01.17/ Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны намын хорооны дэд дарга, тэргүүлэгч Э.Ачбаяр нарын …

  • 17 January

    Э. Даваахүү: “Парис-2024” зуны олимпын наадамд амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулахыг хичээнэ

    Индонез  улсын нийслэл Жакарта хотод нэгдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохиогдсон буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид  өчигдөр /2024.01.16/эх орондоо ирлээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн буудлагын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д. Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдсөнөөс хийн гар бууны 10 метрийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү …

  • 11 January

    “Бидний араншин” киног энэ сарын 19-нөөс үзэгчдэд хүргэнэ

    “F” студи, “Update” энтертайнмент хамтран дэлгэцийн ээлжит бүтээлээ “Бидний араншин” нэртэйгээр, комеди, драм төрлөөр бүтээжээ.  Киног Ц.Амартүвшин найруулж, гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна. Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд. Тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр амьдрал сорино. Нэгийнхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн ажил мэргэжилтэй …

  • 2 January

    Б.Мөнхчимэг:Намайг дэмжиж саналаа өгсөн Монголчууддаа маш их баярлалаа

    Вьетнам улсад 2023 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Earth 2023”-Эх дэлхийн мисс тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон мисс Б.Мөнхчимэг 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ирэхэд гэр бүл, найз нөхөд, Андра академийн шавь нар нь угтан авч, баяр хүргэлээ.    

December, 2023

  • 31 December

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох мөч дөхөж буй энэ цаг хугацаанд ард иргэддээ хандан Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ  Эрхэм монгол ахан дүүс ээ, Элэг нэгт дэлхийн монголчууд аа, Энэ үдэш Та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг …

  • 15 December

    “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулжээ

    Шинэ он гарахад нийт 16 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл “3 охин” хамтлаг “Шинэ жил”, “Өвлийн хайрын дуу”, “Цаснаас түрүүлж үнсээч” дуунуудаа шинэчлэн дуулж, сонсогчдын хүртээл болголоо. “Шинэ жил” Шив шинэхэн цагаахан цас Шинэ өглөөтэй учран золголоо Ширхэг ширхгээр хаялан орсоор Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан   Өнтэй өвлийн …

  • 4 December

    Дуучин Н. Наранбаатарын шинэ жилийн баярт зориулан бүтээсэн “December Love” дуу цацагдлаа

    Шинэ он гарахад нийт 27 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл Монгол улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Намнансүрэнгийн Наранбаатар “December Love” шинэ уран бүтээлээ өчигдөр /2023.12.04/ сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дууны үгийг дуучин Н.Наранбаатар, Quiza бичиж, аяыг хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших зохиожээ. “December Love”  дууны үг Гадаа хүйтэн …

November, 2023

  • 28 November

    Б.Энхбаяр:Авлигын хэргийн шүүхээс ард түмэн айхгүй, авлигачид л айж байна

    Улсын их хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2023.11.28/ хуралдаж, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Авлигын хэргийн шүүхээс ард түмэн айхгүй байгаа, авлигачид л айж байна. Нүүрсний сонсголыг нүүрсчид хамгийн их эсэргүүцэж, тэд банк санхүүтэй, хуулийнхантай болсон байна.”гэв.

  • 17 November

    Б.Энхбаяр: Шударга ёсыг нэхэж буй ард иргэдтэйгээ Засгийн газар хамт байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан юм. Тэрбээр “Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан бөгөөд хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон, иргэд, …

  • 15 November

    Шинэ клип: Увс аймгийн театрын уран бүтээлчид хамтран “Увсын хүүхнүүд” дууг дуулжээ

    Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болох Соёлын тэргүүний ажилтан У.Баатар, Ц.Батсайхан, жүжигчин Нямка нар хамтран “Увсын хүүхнүүд” дууг дуулжээ.

  • 13 November

    Бүх оддын хамтран дуулсан шинэ жилийн дуу мэндэллээ

     Бүх зүйл бүтэмжтэй болох юм шиг, гэрэл гэгээтэй сайхан өдрүүд биднийг хүлээж буй мэт гэгэлзсэн, догдолсон тэр л гоё мэдрэмжийг шинэ жил ойртсон энэ л өдрүүдэд бид авдаг шүү дээ. Тэгвэл хүн бүрийн хүсэл мөрөөдөл бүхэн биеллээ олоосой гэсэн утгатай “Хүсэл бүхэн биелээсэй” нэртэй цоо шинэхэн уран бүтээл шинэ жилийн баярыг угтан мэндэллээ. Энэ дуу нь бүх оддын хамтарсан уран бүтээл болж …

  • 9 November

    Л.Энх-Амгалан:Хүүхдээ өнчрүүлж, тэтгэмжээс нь бултдаг хүмүүст төр төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болсон

     Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн  /2023.11.09/ нэгдсэн хуралдаанаар  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Жилд 16.000 залуучууд гэр бүлээ бүртгүүлж, буцаад 4000 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэдэг бол аймшигтай тоо. Гэрлэж байгаа 4 залуугийн 1 нь …

  • 7 November

    Б.Энхбаяр: Гишүүд нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн ч хуралдаа ирэхгүй, хянан шалгах ажилд саад болж байна

    Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр 11:00 цагт товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас түр хойшлов. Энэ талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Бидэнд цаг хугацаа давчуу байна. Гэтэл түр хороонд орно орно гэсэн ч хуралдаа ирэхгүй, хянан шалгах ажилд эс үйлдлээр саад болж байна. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн бүлгийн дарга нарт хэлж эргүүлэн татуулна. Тэгэхгүй …

  • 2 November

    Дуучин Д.Болд, Б. Батцэцэглэн нарын хамтран дуулсан “Жаргалтай” дууны клип цацагдлаа

    Төрийн соёрхолт, “B Production”-ийг үүсгэн байгуулагч, дуучин Д.Болд Уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хамтран “Жаргалтай” хэмээх шинэ уран бүтээл хийжээ. Дуучин Д.Болд өөрийн  цахим хуудсандаа “MONGOL POP 3” цомог дуусаж эхний нээлтийн дуугаа “Жаргалтай” хэмээн нэрлэж, Монгол ардын харилцаа дуу байдаг шиг МПоп харилцаа дуу ийм байх болов уу хэмээн товшуур хөгжмийн хөг эгшгээр хэмнэл хийн бүтээл болгон та бүхэндээ хүргэж байна” …