Мэдээ

May, 2017

  • 19 May

    А.Платоновын “Чевенгүр” романы нээлт Москвад болжээ

    Монголын Орчуулагчдын Эвлэлийн ерөнхийлөгч О.Чинбаярын орчуулсан Оросын нэрт зохиолч А.Платоновын “Чевенгүр” романы нээлт өчигдөр ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль дээр амжилттай болж өнгөрөв. Уг нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа, тус сургуулийн захирал, доктор, профессор А.Н.Варламов болон А.Платоновын бүтээлийг судлаач эрдэмтэн докторууд, тус улсад суралцаж буй монгол залуусын …

  • 2 May

    Туул голыг яаж аврах вэ?

    Туул голын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, “түүх” болох цаг ойрхон болсон тухай нийслэлчүүд, албаныхан, судлаач, эрдэмтэд ярьдаг ч бохирдлыг нь багасгах, бохирдуулагчдад нь хариуцлага тооцох, таслан зогсоох ажил бараг хийгдэлгүй өнөөг хүрч буй билээ.  Бараг хийгдэлгүй гэсний учир нь үе үеийн БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг дарга тэргүүтэй шийдвэр гаргах түвшнийхэн Туул голыг хамгийн ихээр бохирдуулагч “Харгиа” тэргүүтэй цэвэрлэх байгууламжууд, арьс, …

April, 2017

  • 20 April

    Цагдаагийн тодорхойлолтыг “Иргэдэд үйлчлэх төв”-өөс авах боломжтой

    Цагдаагийн тодорхойлолтыг Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараар олгож эхэллээ. Гадаад улсын элчин сайдын яаманд тус улсад зорчих виз хүсэхээр хандсан иргэдэд визэнд орохоо нотлохоор бүрдүүлсэн бичиг баримтыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолтыг олгож байна. Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төв хуучнаар Лицензийнтөвийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр болсон тус үйл ажиллагааны …

  • 3 April

    “Ган үзэгтэн 2017” шатрын тэмцээн болно

      Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шатрын “Ган үзэг 2017” тэмцээн энэ сарын 7, 8-нд болно. Шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх нь уг тэмцээний зорилго бөгөөд “Үнэний төлөө” уриатай болох юм байна. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол туургатны шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцох …

March, 2017

  • 22 March

    Монгол циркчин охин АНУ-д гаднын нөлөөтэй нас баржээ

    АНУ-д аялан тоглолтоор очсон Монгол циркчин охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ явдал өнгөрөгч 15-ны өдөр болсон бөгөөд эх сурвалжийн мэдээллээр талийгаач охин “Циркиус Монголиа” компанийн циркчин байсан аж. Монгол циркчин охин АНУ-д амиа алдсантай явдалтай холбогдуулан энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Монгол циркчин АНУ-д амиа алдсан нь үнэн. Гэхдээ ар гэрийнхэн нь биднээс хэвлэл мэдээллийн …

  • 20 March

    ШУТИС-ийн Ахлах сургуулийн сурагчид бүтээлээ танилцууллаа

    ШУТИС-ийн харьяа Ахлах сургуулийн сурагчид өөрсдийн гараар урласан бүтээл, бүтээгдэхүүнээ эцэг эхчүүдэд танилцуулах өдөрлөг арга хэмжээ тус сургууль дээр боллоо. Ахлах сургуулийн сурагчид багш нарын тусламжтайгаар саван, лаа, уруулын будаг, ванны бөмбөлөг, хуванцар зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг туршилтын аргаар үйлдвэрлэж байна. Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүү: “Сургуулийн үйл ажиллагааны ерөнхий үр дүнг сурагчдын эцэг эхчүүдэд танилцуулах, багш, сурагч, эцэг эхчүүдийн харилцаа холбоог сайжруулахад …

  • 17 March

    Эмгэнэл

    Цэрэндуламын ШИЙРЭВДАМБА /1954-2017/ Улсын мэргэжлийн хяналтын газар /хуучин нэршлээр/-ын дарга асан Ц.Шийрэвдамба өвчний улмаас 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр  таалал төгссөнд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Ц.Шийрэвдамба 2008-2009 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллах хугацаандаа төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, байгууллагын ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлыг санаачлан хэрэгжүүлж …

  • 17 March

    Зэвсэгт хүчний 015-р ангийн баярын үйл ажиллагаанд оролцов

    “Монгол цэргийн өдөр”, Монгол улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай Зэвсэгт хүчний 015-р ангийн баярын үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж оролцлоо. Баярын үйл ажиллагааны үеэр Зэвсэгт хүчний 015-р ангийн Техник шалгах албаны дарга Г.Дамдинбазарыг Засаг даргын захирамжаар …

  • 16 March

    УИХ-ын дарга “Mонокле” сэтгүүлд ярилцлага өгөв

      Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2017.03.16/ “Монокле” сэтгүүлийн Токио дахь салбарын эрхлэгч, сэтгүүлч Кэнжи Халлд ярилцлага өглөө. Лондонд төвтэй “Монокле” сэтгүүл нь дэлхий дахин, бизнес, соёл урлагийн сар тутмын хэвлэл юм. Тус сэтгүүл Нью-Йорк, Цюрих, Токио, Торонто, Истанбул, Хонконг зэрэг хотуудад салбартай, Хойд-Америк, Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн 70 шахам улс оронд уншигддаг ажээ. Мөн “Монокле” …

  • 8 March

    Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд амарч байна

    Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд өнөөдөр буюу энэ сарын 08-нд амарч байна. Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амарч байна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц …

January, 2017

  • 5 January

    Монголд ирэх бүлэг жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлнэ

    Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад  зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа. Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэх, Засгийн газрын энэ …

November, 2016

  • 23 November

    Мэдээллээ үнэн зөв, бүрэн бүртгүүлсэн тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт авна

    НӨАТ-ын тухай хуулийн дагуу цахим баримтаа бүртгүүлсэн иргэдийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор төлөвлөж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт хийсэн баримтаа www.ebarimt.mn сайтад бүртгүүлж, улмаар сугалаанд хамрагдах болон төлсөн татварынх нь 20 хувийг буцаан олгох хэлбэрээр урамшуулал авах болсон. 2016 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр Татварын нэгдсэн системээс 156 …

  • 17 November

    Далай лам энэ сард Монголд айлчилна

    Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц энэ сард Монголд айлчлахаар болжээ. Энэ талаар өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийх аж. Хамгийн сүүлд Далай лам Монголд 2011 онд ирсэн бөгөөд өнгөрсөн онд Монголд ирэх гээд тодорхойгүй шалтгааны улмаас айлчлалаа цуцалжээ.

October, 2016

  • 25 October

    Жинхэнэ хайрын түүх…

    Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа. 2011 он Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй …

September, 2016

  • 29 September

    Хил нэвтрүүлэхээс татгалзсан иргэн нь Сирийн “дүрвэгч” биш гэв

    Сири улсын иргэнийг Монгол Улсын хил нэвтрүүлэхээс татгалзсантай холбогдуулан Туркийн “Turkish Airlines” авиа компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр Чингис хаан нисэх буудалд саатав. Онгоц 11.00 цагт газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилсон юм. Учир нь тус онгоцоор манай улсыг зорин ирсэн Сири улсын иргэн Ahmed Jawal Husseini–г Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас нэвтрэн орохыг хориглосон байсан байна. Олон улсын иргэний агаарын …