Их дээд сургууль

November, 2016

  • 8 November

    Хятадын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

    Хятадын Засгийн газрын 2017 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГ зарлагдлаа. Энэхүү тэтгэлэг нь БНХАУ-ын засгийн газраас зарлаж буй магистр, докторын 100 хувийн тэтгэлэг юм. Элсэгчдээс HSK буюу хэлний түвшин шаардагдахгүй бөгөөд эхний нэг жил тэтгэлэгтэйгээр хэлний бэлтгэлд суралцах юм байна. Мөн хамрагдах оюутны тоо заагаагүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Мэргэжлийн чиглэл: Геологи, архитектур, анагаах ухаан, боловсрол, уул уурхайн инженер, механик инженер, …

October, 2016

  • 19 October

    Оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ

    ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа / Богино хугацаатай зээл /1 жил / Урт хугацаатай зээл /10 жил / ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх; Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх; Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх; ХҮҮ …

  • 13 October

    ШУТИС-ийн оюутнууд олон улсын олимпиадад түрүүлжээ

    Азийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог “Прокон-2016” програмчлалын  олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон ШУТИС-ийн МХТС-ийн оюутнууд тэргүүн байр эзэлжээ. Тус  олимпиад энэ сарын 5-9-ний өдрүүдэд Япон улсын Тоба хотноо зохион байгуулагдсан юм. МХТС-ийн баг Монгол улсад болсон шалгаруулалтад тэнцсэнээр уг олимпиадад оролцох эрхээ авсан аж.    

  • 1 October

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Боловсролын их сургуулийг 65 жилийн ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгсөн юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:  “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа, Хүндэт багш, оюутнууд аа, Монгол Улсын Боловсролын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутнууд, ажилтан, албан хаагчид Та бүхэнд …

June, 2016

  • 17 June

    Д.Эрдэнэбаатар: Дээд боловсролтой иргэд цагдаагийн офицер болох боломжтой

    Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль 2016-2017 оны хичээлийн жилд 1+(1)+1  шинэ хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөжээ. Шинээр хэрэгжих хөтөлбөрт хамрагдахыг хүссэн элсэгчдийг зургадугаар сарын 6-наас 30-ны хооронд бүртгэнэ. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр дээд боловсролтой иргэд богино хугацаанд суралцан цагдаагийн офицер болох боломж нээгдэх юм. Энэ талаар Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, дэд комиссар Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Хууль сахиулагчдыг …

March, 2016

  • 23 March

    Төгсөгчдийнхөө тасралтгүй боловсролыг дэмжинэ

    Шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн хурдаар тодорхойлогдож байгаа өнөө цагийн залуус хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай тасралтгүй боловсрол эзэмших зайлшгүй шаардлагатай болж байна. Улс төр, эдийн засаг, соёл, оюун санаа, байгаль орчин зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамарсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх гол гарц нь тасралтгүй боловсрол юм. Отгонтэнгэр их сургууль 2016 оноос төгсөгчдийнхөө мэргэжил боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр …

  • 10 March

    Харвардын ИС-д суралцагчийн захидал: Итгэж болох ирээдүй

    2015 оны эхээр авсан Сант Марал сангийн судалгаагаар улс төр, нийгэм, эдийн засгийн хамгийн тулгамдсан 3 асуудалд ажилгүйдэл (32.2 %), амжиргаа (17.8 %), үнийн өсөлт (15.5 %) орсон байна. Эдгээр 3 тулгамдсан асуудлууд бүгд Монголчууд бидний авч байгаа цалин, олж байгаа орлого амьдралд хүрэлцэхгүй болж байгааг харуулжээ. Энэ бүхний буруутан хэн бэ гэсэн асуултанд улс төрд байгаа, биднийг удирдаж байгаа …

  • 3 March

    “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт 03 сарын 10-нд болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан 2014 оны А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2016 оны 03 …

February, 2016

  • 29 February

    Кэмбрижийн ИС-ийн багш Урадын Э.Булагийн Бээжингийн ИС-д уншсан лекц

    Булаг багшийн нэгэн яриаг хүргэж байна. Уг яриандаа голлон тайлбарлаж буй. Монгол дахь үндэсний үзэл, эрлийзжил бүтээл нь 1998 онд Оксфорд их сургуулиас эрхлэн хэвлүүлсэн ном юм. Өнөө amazon дээр ч олдохгүй болчихоод буй ховор ном. Энэ холбоосоор орж номын тухай харж болно. Зургийн тайлбар: Булаг багш 2015 оны 12 сарын 09-нд Кэмбрижийн Их сургууль дээр “Талын зам: Евроазитай Монгол холбогдохуй” хурлын …

January, 2016

  • 26 January

    Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцуулна

    “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна. Суралцуулах мэргэжлийн чиглэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил: Магистр: Боловсрол Соёл, урлаг Анагаах ухаан, эрүүл мэнд Хөдөө аж ахуй Эрчим хүч, дэд бүтэц Уул уурхай Зам тээвэр, …

  • 5 January

    “Мэдээлэл архив судлал” мэргэжлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүртгэж байна

    “ТЭНГЭР” ДЭЭД СУРГУУЛИЙН “Мэдээлэл, архив судлал” мэргэжлээр магистрын сургалтын бүртгэл явагдаж байна. Бүртгэл 1 сарын 18-нийг хүртэл явагдана. Мөн 2015-2016 оны хичээлийн жилийн 2-р улирлын “архив судлал” мэргэжлээр бакалаврын буюу дээд боловсрол олгох 2.5 жил, 3.5 жилийн эчнээ ангиудын бүртгэл эхэллээ. Бүртгэл 3 сарын 1-нийг хүртэл явагдана. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад архив, бичиг хэрэг, дарга,  захирлын туслахаар ажилладаг хүмүүсийг …

November, 2015

  • 23 November

    ​Дэлхийн топ 20 “MBA” хөтөлбөртэй сургуулиуд​

    MBA (Master of Business Administration) – Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг Бизнесийн Удирдлагын Магистр-аар суралцахад тохиромжтой цаг үе иржээ. Сүүлийн 10 жилд MBA төгсөгчдөд одоогийн үзүүлэлтээр харагдаж байгаа шиг ажлын байр ийм сайн байсангүй. 2015 онд дэлхий даяар маш олон компаниуд бизнесийн сургууль төгсөгчдийг ажилд авч, мөн ажилд авахаар төлөвлөж байгаа бөгөөд цалингийн түвшин АНУ-д 2014 оноос 5000 ам долларын өсөлттэй …

  • 20 November

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Б.Чимэдийн нэрэмжит болголоо

      Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд 1966 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.   Б.Чимэд нь Монгол Улсын засаг захиргааны анхны …

October, 2015

  • 22 October

    Хотын даргын эсрэг Монголын оюутнууд тэмцэхээ илэрхийлнэ

    Монголын оюутны холбоо Нийслэлийн удирдлагын хооронд “дайн” болох нь бололтой. Учир нь НИТХ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн зүгээс  оюутны эрх ашигт бүдүүлгээр халдаж, тэдний нийтийн тээврээр зорчих, сурч боловсрох эрхийг нь хязгаарласан журам батлагдсантай холбогдуулан  маргааш өглөө МОХ хэвлэлийн хурал хийхээр болжээ. МОХ-ны зүгээс Нийслэлийн удирдлагуудад хандан хэд хоногийн өмнө Оюутны  нийтийн тээврээр зөрчих эрхийг хязгаарлсан шийдвэр гаргах юм бол …

  • 12 October

    Математик, физикийн уралдаанд тэргүүлсэн суралцагчид БНСУ-д суралцана

    Шинжлэх ухаан технологийн чиглэлээр БНСУ-ын Улсан хотын Шинжлэх ухаан технологийн институтад оюутан, сурагч элсүүлэн суралцуулах уралдааны шалгаруулалтыг ШУТИС-ийн Ахлах сургууль зохион байгуулах гэж байна. Тус уралдаан математик, физикийн  төрлөөр зохион байгуулагдах юм.  Математикийн уралдааныг хоёр дахь удаагаа зохион байгуулах бол физикийн уралдаан анх удаагаа зохиогдоно.       Уралдаанд Монгол Улсын их дээд сургуулиудын 1-р курсын оюутан, ахлах сургуулийн 11, 12-р ангийн …