Фото мэдээ

February, 2025

  • 1 February

    “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн дэлгэгдлээ

    Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр” эхэллээ. “Түмэн тэмээний баяр-2025” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2025.02.01/ тус аймгийн “Говийн байгаль түүхийн музей-“д “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэн дэлгэгдлээ.  Үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс 80 гаруй гэрэл зураг болон, бусад бүтээлийг дэглэжээ. “Тэмээн сүргийн говь” үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа онцлог бүтээлүүдийг дурдвал СГЗ С.Борхүү, УГЗ А.Довчиндаваа нарын уран бүтээлүүдийг үзэгчдэд сонирхуулж байна. Мөн Тэмээн соёл судалгааны …

January, 2025

  • 28 January

    “Мазаалай-2025” Олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Мазаалай-2025”  олон улсын мөсөн сийлбэрийн хоёр дахь удаагийн тэмцээн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний шагналт байрын эздээр 1 дүгээр байранд Малайз Монголын хамтарсан уран бүтээл Young Chong Ming, Октябрын Батхүү 2 дугаар байранд Польш, Монголын хамтарсан уран бүтээл Mishel Piotr Mizula, …

  • 28 January

    Балетын үндэсний сургуулийн сурагчид Олон улсын уралдаанаас АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ

    Япон Улсын Токио хотын “Митака Сити Холл”-д нэгдүгээр сарын 21-23-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд “Монголын балетын хөгжил” сангийн дэргэдэх Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. БАГИЙН ТӨРӨЛД Т.Энхсүрэн багшийн удирдсан 6-8 насны сурагчдын “Exotika” хамтлаг алтан медаль Ч.Ганчимэг, Ц.Жаргалан багш нарын удирдсан 9-11 насны “Copellia” хамтлаг алтан медаль тус …

  • 27 January

    Озеки Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Монголын бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ

    Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын сүмоч, залуу озеки Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа. С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн ба Казахстаны сүмоч Кинбозан, их аварга …

  • 20 January

    П.Мөрөн “Дакар Ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа

    1977 оноос эхтэй олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Биша хотод болсон 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд өрсөлдөхөд 135 тамирчнаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт хурдалжээ. 59 тамирчны өмнө орсон түүний анхны “Дакар ралли” энэ юм. Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан …

September, 2024

  • 10 September

    Зэвсэгт хүчинд есөн шарга морио бэлэглэсэн Уяач Д.Жаргал

      Монгол төрийн есөн хөлт цагаан тугийг залах, цэнгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төрийн торгон сүрэгт өөрийн эрдэнэт адуун сүргээсээ зүс ижил, нас чацуу 9 шарга морийг тууж авчраад бэлэглэсэн Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн алдарт уяач Д.Жаргалыг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Үндэсний их баяр наадмын босгон дээр “Төрийн ажнай болог ээ” гээд есөн шарга хүлгээ туугаад ирсэн Д.Жаргал …

  • 5 September

    “Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” арга хэмжээ боллоо

    Жил бүрийн наймдугаар сард УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ зохион байгуулагддаг уламжлал тогтжээ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд тус арга хэмжээ зохион байгуулагдаж Монгол улсын өнцөг булан бүрээс явган алхах дуртай хүмүүс хүрэлцэн ирэхийн зэрэгцээ Солонгос, Орос, Америк, Англи, Хятад, Тажикстан, Филиппин, Чех, Тайвань гэх мэт гадаадын явган алхагчид оролцжээ. Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн …

  • 5 September

    Фото: Монголын ард түмний сэтгэлд хоногшсон дуутай үдэш

    Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Армийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 3-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Түүхэн ялалтын үнэ цэн, ач холбогдлыг Монгол Улсын иргэд, хүүхэд залуучуудад таниулан сурталчлах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн, …

  • 3 September

    ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн …

August, 2024

  • 28 August

    “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГТ ЗОРИУЛСАН 100 ЖИЛ” тусгай үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээлээ. Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм. Тэрээр амьдралынхаа …

  • 23 August

    “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд дэлгэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн Чингис хааны үндэсний музейд нээгдлээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд монгол эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг тодотгон харуулсан энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Волавая нар нээв. …

  • 7 August

    Фото:Зураач, барималч, бясалгагч Л.Энхтайваны “Хүн цэцэгс-1” үзэсгэлэн

    Зураач, барималч, бясалгагч Л.Энхтайваны 60 насны ойд зориулсан уран зураг, баримлын “Хүн цэцэгс-1” бие даасан үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэж байна. Хөрөг бүтээлээр дагнан бүтсэн уг үзэсгэлэнд уран зураг, уран баримлуудыг дэлгэжээ.  Мөн эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэн тодотгосноороо тус үзэсгэлэн онцлогтой. Тэрбээр үзэсгэлэнгийнхээ нэгэн хүндтэй хэсгийг “Намайг тойрсон цэцэгс” хэмээн нэрийдэж, өөрийн хайртай 6 эмэгтэйг сонгон авч сонгодог уран зургийн …

July, 2024

  • 18 July

    Фото: Нийслэлд 15 төрлийн 1,2 сая цэцэг суулгаад байна

    Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 15 төрлийн 1.2 сая цэцгийг тариад байна. Мөн 3D хэмжээст 28 цэцэгт байгууламжийг байгуулаад байна. Зарим иргэд цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байна. …

  • 9 July

    “Дээлтэй Монгол” наадам болж байна

    Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил 18 дахь жилдээ зохион байгуулж …

  • 9 July

    Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт …