Спорт

January, 2024

  • 29 January

    Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 дэх удаагаа түрүүллээ

    Мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөлөө. Хацү башёгийн сүүлийн өдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар 13 даваа 2 унаатай болж сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж түрүүллээ. Энэ сарын дээд зиндаанд Монгол бөхчүүд амжилттай сайн барилдлаа. Тухайлбал озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн (11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай бүгд 50 аас дээш хувийн амжилттайгаар башёг …

  • 29 January

    Жүдо: Г.Наранцэцэг, Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ

    Португал улсад жүдо бөхийн энэ оны анхны гранпри тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд  92 орны нийт 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин Ё.Басхүү шагнал тавдугаар байрт орсон бол Б.Ганхайч, Б.Эрхэмбаяр …

  • 26 January

    Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо

    Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-20-нд болов. Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Дэлхийн аварга  Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж …

  • 23 January

    Энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан маршийн тэмцээнд Монгол улсын алба хаагчид тэргүүллээ

    БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, ажилтнуудын дунд зохион байгуулсан “NORCON” маршид Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны дайчид тэргүүллээ.          Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж …

  • 23 January

    Уулын цана: Х. Халиун 42-р байрт оров

    “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом төрлийн хоёр дахь гараа болж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Италийн Ж.Колломб хоёр гарааны нийлбэрээр 1:41.10 минут хурдлан алтан медаль хүртсэн бол Швейцарын Ш.Зендер (1:41.21), Шведийн А.Хедин (1:42.13) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа хоёуланг …

  • 23 January

    Монгол тамирчин залуучуудын өвлийн олимпод анх удаа уулын цанаар уралдлаа

    Уулын цанын эмэгтэйчүүдийн жиант слаломын төрөл Jeongseon High 1 Ski Resort төвд үргэлжилж байна. Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив. Нийт 78 тамирчин жиант слаломд уралдсанаас 24 нь алдаа гарган амжилтаа бүртгүүлж чадсангүй. Харин манай тамирчин Х.Халиун 1:15.92 минутын амжилтаар уралдаанаа дуусгаж, 52-р байрт бичигдэж …

  • 19 January

    “КАНВОН 2024” Монголын баг тамирчид нээлтийн ёслолд хүрэлцэн ирлээ

    Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй “Канвон 2024” залуучуудын олимпын наадмын бамбар тун удахгүй асахад бэлэн болж, тив тивийн шилдэг залуу тамирчид хуран цуглаад байна. Энэхүү 4 дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Баттцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг …

  • 19 January

    “КАНВОН 2024” залуучуудын олимпын наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулан өглөө

    “КАНВОН 2024” залуучуудын өвлийн олимпын наадам өнөөдөр 20:00 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ.  Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилттай ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Канвон-2024” наадмын Монголын багийн ахлагч, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүслээ. Наадамд 80 орны 1900 гаруй тамирчин спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд …

  • 17 January

    Э. Даваахүү: “Парис-2024” зуны олимпын наадамд амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулахыг хичээнэ

    Индонез  улсын нийслэл Жакарта хотод нэгдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохиогдсон буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид  өчигдөр /2024.01.16/эх орондоо ирлээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн буудлагын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д. Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдсөнөөс хийн гар бууны 10 метрийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү …

  • 15 January

    “Канвон 2024”:Гүйлтийн цанын тамирчид олимпын хотхонд байрлан, тэмцээний өмнөх бэлтгэлдээ орлоо

    “Канвон 2024” залуучуудын олимпын наадамд тамирчин А. Хүслэн, Т. Өсөх-Ирээдүй, Ж. Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн 1 дүгээр сарын 29-ны өдөр спринт төрлөөр тэмцээнээ эхлүүлэх билээ. Баг тамирчид өнөөдөр Олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлснээс гадна допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай мэдээ мэдээлэл, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, аюулгүй спорт, эрүүл …

  • 15 January

    Чөлөөт бөхийн олон улсын шүүгч Л.Болормаа зодог тайллаа

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний барилдаануудыг 39 шүүгч дэнслэн явуулав. Тэгвэл Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа өчигдөр  сүүлийн барилдаанаа шүүж, шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүллээ. Тэрбээр 1998 оноос хойш 27 дахь УАШТ-дээ шүүгчээр ажиллаад дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн дэвжээнээс буусан юм.     Эмэгтэй шүүгчдийн өсөж хөгжих замыг нээж, урагшлах замын түүчээ болсон түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, …

  • 15 January

    Гавьяат тамирчин П.Орхон олимпын эрхийн тэмцээнд оролцохоор боллоо

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр тодорлоо. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалын энэ өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэллээ. Барилдаан өндөрлөхөд хорь гаруйхан секунд үлдсэн байв. Эгзэгтэй энэ мөчид П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс …

  • 15 January

    “Канвон 2024”:Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ

    “Канвон 2024” залуучуудын IV өвлийн олимпын наадам  БНСУ-ын Канвон хотноо 4 хоногийн дараа эхлэх бөгөөд тамирчдын хотхон  албан ёсоор нээгдэж, баг тамирчдыг хүлээн авч эхэллээ. Энэ удаагийн залуучуудын олимпын наадам нь “Пёнчан 2018” олимпын наадам болсон тэмцээн уралдааны заал танхим, баазыг дахин ашиглаж буй онцлогтой бөгөөд Канвон хотын Вонжү үндэсний их сургуулийн оюутны дотуур байрыг тамирчдын байрлах үндсэн Олимпын хотхон …

  • 11 January

    Монгол бөхийн өргөөнд хүүхэд багачууд үндэсний бөхөөр үнэ төлбөргүй хичээллэх боломж бүрдлээ

    Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ хүрээнд өсвөрийн бөхийг бага наснаас нь мэргэжлийн түвшинд бэлтгэх сургалтыг явуулах, бөхийн залгамж халааг үргэлжлүүлэх, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, спортоор дамжуулан монгол бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагын нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг тусгажээ. Улмаар …

  • 8 January

    Буудлага: Э.Даваахүү “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа

    Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат (гавьяат дасгалжуулагч), Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ хүртлээ. Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан …