Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 6 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд “FIBA 3×3 World Cup 2025” 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг 7 өдрийн турш гайхалтай уран тоглолтыг үзүүлж, бахархам түүхэн амжилт бүтээж, мөнгөн медалийн эзэд болсон билээ. Энэхүү түүхэн амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж 2025 оны …
Спорт
July, 2025
-
2 July
3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ. Гавьяат тамирчин цолоор: Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан, Монгол Улсын …
June, 2025
-
30 June
“Астана-2025” Дэлхийн цомд Монголын есөн ширэн бээлийтэн тулалдана
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болж буй бөгөөд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зорьсон байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа, 55 кг-д …
-
24 June
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр өндөр настай ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн өөрийн анхааран ажиллаж буй хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тухайлбал, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснийг онцлоод, энэхүү хуулиар ахмад настнуудад асаргааны …
-
23 June
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 29 мөнгө, 42 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази …
-
18 June
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны АЗИ тивийн тоглогч болов
Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг тэргүүлэв. Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл …
-
17 June
ЖҮДО: Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кг-д хүч үзсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразил улсын тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээр яллаа. Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн …
May, 2025
-
26 May
Жүдо бөхийн ДАШТ-д Монголын 18 тамирчин барилдана
Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 13-20-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээнд 83 орны 491 (эрэгтэй 251, эмэгтэй 240) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас нийт 18 жүдоч барилдана. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, К.Ёолк, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр …
April, 2025
-
17 April
Монголын шайбтай хоккейн баг III дивизоны ДАШТ-нд өрсөлдөнө
Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-нд болох бөгөөд тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөнө. Тус тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч), дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн (гавьяат тамирчин) нарын удирдлага дор 21 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа Чингэлтэй дүүргийн Спортын ордонд хангаж байна. Шайбтай хоккейн ДАШТ-нд …
-
16 April
Жүдо бөхийн азийн АШТ-нд Монголын 19 бөх барилдана
Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ. Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, …
-
15 April
Олон улсын тэмцээнээс Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ
Хонгконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарав. Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин болж байна.
-
14 April
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд: …
-
7 April
Р.Энх-Амгалан Улсын аваргын рекордыг шинэчиллээ
Монгол Улсын гараар татах хүчний 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн алба хаагчид амжилттай оролцлоо. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн ротын III салааны механик жолооч ахлагч Р.Энх-Амгалан -90 кг жинд тэргүүн байр эзэлж, жиндээ 78 кг татаж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон бол тус ангийн авто тээврийн салааны жолооч ахлагч Г.Эрхэмбаяр -67.5 кг жинд 60 …
-
2 April
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна. Бүртгэлийн хураамжийн …
March, 2025
-
31 March
Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин өрсөлдлөө. 20 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилтыг гавьяат тамирчин Б.Сэр-Од …