Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.04.23/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Зэс, нүүрс, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. “ТӨГРӨГ НУУР” ч бай, “УХАА ХУДАГ” ч тэр, овоо толгой, уул овоолго бүгд Монголын …
Улс төр
April, 2025
-
21 April
УИХ дахь МАН-ын бүлэг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татахаар боллоо
Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.25/ хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас эргүүлэн татахаар боллоо. Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол улсад агаарын хөлгийн түлш …
-
18 April
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Улаанбадрах суманд хамт очихыг урилаа
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр /2025.04.18/ ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг ураны асуудлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хамт очихыг цахим хуудсаараа дамжуулан урилаа. Тэрбээр “Говийн ард түмний төлөөлөл болж сонгогдсон учраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол Францын хамтарсан уран олборлох гэрээг тойрсон гомдол эсэргүүцэл сонгогчдоос байнга ирж байгааг гуравдугаар сарын 19-ний өдөр эрхэм сайдад уламжилж, тойргийн гишүүд болон Засгийн газрын хамтарсан ажлын …
-
16 April
Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урт хугацаат “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг …
-
15 April
Ж.Галбадрах:2028 он хүртэл улсын хэмжээнд 108 сургууль барих шаардлагатай байна
УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.04.15/ хуралдлаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах Боловсролын салбарт хийх шинэчлэлтэй холбоотой асуудлаар хийлгэсэн судалгааны дүнг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, Монголын ерөнхий боловсролын сургуулиудын анхдагч суурь хэрэгцээ …
-
15 April
Г.Лувсанжамц: Хүүхдүүд гэрээсээ гараад 20 минутын дотор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах ёстой
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцуулав. Тэрээр “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20 минутын …
-
15 April
Утааны асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Утааны асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
-
14 April
Х.Булгантуяа: Худалдаа, эдийн засаг, ногоон хөгжил гэсэн чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно
Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалт өнөөдөр /2025.04.14/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Энэхүү уулзалтын өмнө Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяагаас парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтын ач холбогдлын талаар тодруулахад, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу бүрдсэн олон …
-
11 April
Д.Амарбаясгалан:УИХ-ын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал …
-
10 April
Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
10 April
Агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ
НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам”ыг батлах тухай хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл хийв. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ногоон бүсийн өрх сууцаа дулаан алдагдалгүй болгож, хатуу түлш буюу нүүрсийг хэрэглээнээс халах зорилготой уг төслийн …
-
10 April
Монгол, Лаос хоёр улс IT салбар дахь хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавадтай уулзалт хийв. Энэхүү уулзалт хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анх удаа албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой байв. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уулзалтын үеэр Сайд Ц.Баатархүү …
-
9 April
С.Одонтуяа: Ус, цаг уурын 20 гаруй өртөөний барилга, 100 гаруй харуулын байрыг байгальд ээлтэй технологиор барина
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр /2025.04.08/ эхэллээ. Зөвлөгөөнд ЦУОШГ-ын хэлтсийн дарга нар, харьяа 4 байгууллага, 21 аймгийн УЦУОШТ-үүдийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Зөвлөгөөний эхний өдрийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцож, үг хэллээ. Салбарын сайдын зүгээс …
-
9 April
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 09-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг …
-
9 April
МАН-ын бүлэг Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай” Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Тус зөвшилцөх саналын танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.