Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа. Энэ удаагийн айлчлал Төв …
Улс төр
July, 2025
-
9 July
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа Монгол Улсын Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа. Ерөнхий сайд бизнест ээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэнийг ч алагчилж үзэхгүй дэмждэг, авлига, хүнд …
-
9 July
Нарүхито:Хоёр орны харилцаа Монголын хөх тэнгэр мэт өндрөөс өндөрт мөнхөд өргөжин хөгжөөсэй гэж хүсэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа. Төрийн хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нарын хэлсэн үгийг хүргэж …
-
8 July
Д.Бямбацогтод Гавьяат жүжигчин цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн …
-
8 July
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд …
-
8 July
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамтаар Төрийн ёслолын цэргийн …
-
4 July
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, М.Сарнай, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ хийх замаар хүнсний …
-
4 July
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.03) Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд: – Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад …
-
4 July
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.07.03) Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа нэг тонн нүүрсний үнийг 2025, 2026 онд 80 ам.доллар, 2027, 2028 онд 77 ам.доллар …
-
3 July
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум …
-
3 July
Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан өргөмжиллөө. Ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв. Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого эдийн …
-
3 July
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны тэртээ Монгол Улс Төрийн албаны …
-
3 July
О.Номинчимэг: Хуулиас гадуур, хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
Улсын Их Хурлын гишүүн, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. –Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлох зохицуулалт нь юу вэ? -Хууль тогтоомжийн тухай хуульд үндсэн гурван өөрчлөлтийг оруулсан юм. Нэгдүгээрт, бид хүн төвтэй хууль бүтээхийг зорьж байна. Манай улсын эрх зүйн …
-
3 July
Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж Засгийн газрын тогтоол батлан гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлын үеэр төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай …
-
2 July
Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог цөөлнө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долдугаар сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор …