Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ. Гавьяат тамирчин цолоор: Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан, Монгол Улсын …
Мэдээ мэдээлэл
July, 2025
-
1 July
Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр их эрсдэлтэй 3 аймаг, маш их эрсдэлтэй 19 сум байна
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хийсэн үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Дорнод, Архангай аймгууд бага эрсдэлтэй байна. Мөн 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 19 сум, их эрсдэлтэй 30 сум, дунд …
-
1 July
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хангуулж, хяналт тавьж ажиллана. Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home цахим хуудасны “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ээр 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас 07 …
-
1 July
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Тэрбээр баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн …
-
1 July
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг сайдаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хамтаар эргүүлэн татахыг шаардах нь шударга ёсонд нийцнэ
Аливаа улс орныг хөгжүүлье гэвэл боловсролын салбараас нь эхлэх ёстой гэсэн үг бий. Манай улсын Боловсролын салбар нэг л “болж өгөхгүй” байгаа нь хөгжлийг “гацааж” буй гол шалтгаан юм уу гэж хэлж болмоор. Бидний үеийн залуусын хүүхэд байх үед боловсролын салбарт элдэв туршилт, сорилго дунд явсаар өнгөрүүлсэн. Одоо харин улс орон нэг үеэ бодвол хөрөнгө мөнгөтэй ч болж, боловсролын салбартаа …
-
1 July
Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт улс орон даяар эхэллээ
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай нөхөн дархлаажуулалтын өдөрлөгийг улс орон даяар эхлүүллээ. Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын хувьд халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хохирлыг …
-
1 July
ОБЕГ:Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс өнөөдөр /2025.07.01/ 11:00 цагийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн 21 нь Сэлэнгэ аймагт гарсан бөгөөд тус аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан 3 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ …
June, 2025
-
30 June
Ази, номхон далайн шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ
Улаанбаатар хотод Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал албан ёсоор эхэллээ. 7-р сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх тус хурлаар APPU-ийн 32 гишүүн орны шуудангийн байгууллагын удирдлага, бодлого тодорхойлогч, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчид оролцож бүс нутгийн шуудан холбооны салбарын хамтын ажиллагааны стратегийг тодорхойлох хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм. Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах …
-
30 June
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Болормааг томиллоо
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон тул шинээр дэд дарга томилох шаардлага үүссэн. Иймд бүлгийн удирдлага УИХ гишүүн Э.Болормааг дэд даргаар нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Э.Болормааг дэд даргаар томиллоо. Э.Болормаа нь 2012 онд Орегоны Их сургуулийг Эдийн засаг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, Дэлхийн банк, НҮБ-ын Уур …
-
30 June
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцууллаа
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд танилцууллаа. Төсвийн тодотголын төсөл нь улсын хөгжлийн бодлого, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байгаа гэж дүгнэлээ. Мөн төсөв тодотгох суурь үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай …
-
30 June
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. Энэ оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хийж …
-
30 June
“Астана-2025” Дэлхийн цомд Монголын есөн ширэн бээлийтэн тулалдана
Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болж буй бөгөөд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор есөн (эрэгтэй 5, эмэгтэй 4) тамирчин тулалдахаар тус улсыг зорьсон байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа, 55 кг-д …
-
30 June
Х.Баасанжаргал: Хүний эрх, эрх чөлөөг хангах механизмыг бүрдүүлэхээр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөржүүлж, хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн зорилт болгон дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсэг байгуулсан. Эдгээрийн нэг болох Улсын Их Хурлын даргын 2024 оны 72 …
-
27 June
Жолооч та автомашины агааржуулалтын хоолой, самбарт наалдсан нарийн тоос, нян бактерийг “88” авто машины угаалгын газарт ирж арилгуулаарай
Манай улсын нийслэл Улаанбаатар хот нь Азийн эх газрын цээжинд, хуурай сэрүүн цаг бүсэд байдгийн хувьд хуурайшилт тоосжилт ихтэй хотуудын нэг. Тоосжилт ихтэй байдагтай холбоотойгоор таны автомашины гадна болон дотор бохирдолт жил ирэх тутам нэмэгдэж, энэ нь эргээд жолоочийн болон автомашинд зорчиж яваа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иргэд та бид автомашинаа зориулалтын угаалгын газраар угаалгадаг ч автомашины …
-
26 June
Б.Хишигжаргал:2026 онд УНТЭ-ийн “Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв” ашиглалтад орсноор эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Цусны Эмгэг судлал Чөмөг шилжүүлэн суулгах төв, Эрүүл Мэндийн Яам, Монголын цусны өвчин судлалын нийгэмлэг, Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоо, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Ази Номхон Далайн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбоотой хамтран Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурлыг Монгол улсад анх удаа зургаадугаар сарын 26-28-ний өдрүүдэд зохион …