Мэдээ мэдээлэл

June, 2025

  • 12 June

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 7 багц буюу 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Эрчим хүчний нүүрсний эхний 5 багц /32,000 тонн/ арилжаанд 2 оролцогч, хоёр дахь 2 багц /12,800 тонн/ эрчим хүчний нүүрсний арилжаанд мөн 2 оролцогч оролцож, хэлцэл …

  • 12 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2025” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ зэрэг нийт 11 улсын 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн. Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 13-15-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, …

  • 12 June

    ТББХ:Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ

    Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр …

  • 12 June

    Өвөр Монголын Ах дүү нар Хүнсний Технологи ХХК-иар зочиллоо

    Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албатай хамтарсан энэ удаагийн багийнхан “Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриан дор, хятадын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжилж байна. Энэ сарын 11-ны өдөр Ах дүү нар Хүнсний технологийн …

  • 12 June

    Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа. Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид …

  • 11 June

    Хятад, Монголын сэтгүүлчид “Жин Шы Ань” технологийн компанийн үйлдвэрлэлтэй танилцлаа

    “Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлагын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотноо эхэлсэн. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын Жин Шы Ань технологийн компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлтэй танилцлаа. Жин Шы Ань” технологийн компани нь 2019 онд “Ард түмэнд аюулгүй хүнсийг хэрэглэх боломж олгох” зорилгын дагуу “Тунляо Жин …

  • 10 June

    Я.Содбаатар: МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр 67.84 хувийн саналаар дэмжлээ

    Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан өчигдөр  /2025.06.09/ Тусгаар тогтнолын ордонд  боллоо. Хурлын дараа Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Бага хурлын VII хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хурлын нарийн бичгийн даргаар ажилласан Бага хурлын гишүүн С.Мөнгөнчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар …

  • 9 June

    Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

    НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл …

  • 9 June

    Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

    Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа. -Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу? -УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг …

  • 9 June

    Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

    Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг эхний үр дүнгээ танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ажлын хэсгийг ахалсан бөгөөд боловсролын хүртээмж, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, менежментийн асуудлыг цогцоор нь …

  • 6 June

    “Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын нээлт ням гаригт болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хийгдэх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын нээлт зургаадугаар сарын 8-ны өдөр буюу Ням гаригт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдах гэж байна. “Бүтээлч Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд 2025-2027 онуудад авто замын нийт 16 байршилд …

  • 6 June

    Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана

    Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар болон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцов. Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж байна. УИХ-ын …

  • 6 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр …

  • 5 June

    Баянзүрх дүүрэгт 200 ортой “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орууллаа

    Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8-р хороо, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн зүүн талд шинэ эмнэлэг ашиглалтад орууллаа. Нийт найман давхар тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд тэр дундаа өндөр настан болон бага насны хүүхдүүдэд 22 …

  • 4 June

    Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ              Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг …