Эрүүл Мэнд

April, 2020

  • 6 April

    Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

    Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээч нар ХӨСҮТ-д эмчилгээ, оношилгоонд ашиглах зорилгоор шинээр суурилуулж буй компьютерт томографийн аппарат төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. http://credit-n.ru/about.html

  • 4 April

    ЭМЯ: Коронавирус хяналтаас гарч болзошгүй

    Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 208 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ. Арлын улс орнуудад их газраас тархах хандлагатай байна. Монгол Улсын хувьд коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэнээс 12 тохиолдол эмнэлгийн ажиглалтад байгаа юм. Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хүмүүсээс хоёр сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлалтад авчээ. Эх орондоо ирсэн 276 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн …

  • 2 April

    Эмнэлзүйн зөвлөх баг коронавируст халдварын оношилгоо эмчилгээний талаар зөвлөлдлөө

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, Эмнэлзүйн зөвлөхийн багийн эмч нар өнөөдөр КОВИД-19 өвчний улмаас эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмчлэгч эмч Ц.Чинбаяр, вируслогийн лабортаторийн эрхлэгч Б.Дармаа нартай цахимаар холбогдон мэдээлэл солилцлоо. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, мэргэжилтнүүдэд Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэж, коронавируст халдвартай 2 иргэнийг эмчилж эрүүлжүүлсэнд талархал илэрхийлэв.Эмчлэгч эмч Ц.Чинбаяр өвчтөнүүдэд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн …

March, 2020

  • 31 March

    Д.Нямхүү: Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

    Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн тархалтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр нийт тусгаарлагдсан иргэдийн талаарх мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ” Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна. 2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон …

  • 30 March

    Covid19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн мэдээ

    Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 33,557 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 713,021-д хүрсэн бол 146,629 хүн эдгэрчээ. http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

  • 30 March

    ДЭМБ-аас өгч буй зөвлөмж

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн талаар болон бусад орнуудад тархалт ямар байдалтай байгааг мэдээллээ. ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих …

  • 28 March

    Covid19-ийн халдвараас сэргийлэх аргууд

    Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм. Амны хаалт тогтмол хэрэглэхГараа сайтар савандаж угаахОлон нийтийн газраар явахгүй байхХаниаж, найтааж байгаа хүнээс хол байхХүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзахХалуун бүлээн шингэн ойр ойрхон уухДавс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэхХүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэхНэг аяга, тавагнаас хоол идэхгүй байхДулаан хувцаслах, …

  • 27 March

    Эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулсан цахим хурал боллоо

    ЭХЭМҮТ-өөс Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсний манас таталтын урьдал, манас таталтын үеийн оношилгоо, эмчилгээний зарчим” сэдэвт цахим хурлыг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч, тасгийн эрхлэгч нар, ТСА, СМЗТ-ийн …

  • 27 March

    Д.Нямхүү: Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа

    СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.03.27/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн хүмүүсийг ээлж дараатайгаар шинжилгээнд оруулж байгаа юм. Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна. Эн тэргүүнд …

  • 26 March

    Б.Янжмаа: Дэлхий дээр нийт суралцагсдын 87 хувь нь сургууль завсардаад байна

    Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ танилцуулах үеэр Covid19-ийн халдварын нөхцөл байдлын үед дэлхийн улс орнуудын авч буй арга хэмжээний талаар мэдээллээ. ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг …

  • 25 March

    Я.Буянжаргал: Туршлагаас харахад хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд буюу хүндэвтэр өвчтөн 4-6 долоо хоног эмчлэгдэж байгаа

    COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Яг одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр Жаргалантаас 16, “Асралт мед” эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилсэн. Харин Баян-Өлгий аймагт дөрөв, Орхон аймагт 40 иргэн ажиглалтад нэмэгдэж орсон байна. Ажиглалтад байсан, одоо байгаа иргэдэд …

  • 24 March

    Д.Нямхүү: 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна

    Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллээр Covid19-ийн халдварын шинжилгээ, сорьцийн талаарх мэдээллийг өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоо 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Гуравдугаар сарын 23-ны өдөр Алтанбулаг …

  • 24 March

    Б.Янжмаа: АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 100 гаруй хүн нас баржээ

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл өргөтгөсөн байдлаар явагдлаа. Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. Тэрбээр “Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад халдвар авсан иргэдийн тоо 6,650 болж, нас баралт 335 бүртгэгджээ. Халдварын тархалт улам нэмэгдэж бутай холбоотойгоор тус улсад хөл хорио тогтоох шийдвэр гарсан байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхий …

  • 20 March

    Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн нэг иргэний шинжилгээний сорьцийг ХӨСҮТ рүү илгээжээ

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Манай улсад Covid19-ийн халдварын зургаан тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Анхны тохиолдол нь Франц улсын иргэн бол бусад нь тусгай үүргийн нислэгээр ирж, тусгаарлалтад байсан манай улсын иргэд юм. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Москва – Берлин – Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн халдвар авсан иргэдийн хавьтал …