Гадаад мэдээ

March, 2023

  • 24 March

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв. Уг захидалд, “Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа, Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн …

  • 22 March

    “ПАРИС-2024”: Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

    “Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр сайн дурын 45 мянган хүн ажиллана. Зохион байгуулах хорооноос наадмын үеэр ажиллах сайн дурын ажилтны бүртгэлийг өнөөдөр эхлүүллээ. Дараах гурван шаардлагыг хангасан хэн бүхэн энэхүү шалгаруулалтад өөрийг сориод үзэх боломжтой. Тухайлбал, -2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх -Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх -2024 оны долдугаар сарын …

  • 14 March

    Холимог тулааныг Азийн танхимын болон тулааны спортын наадмын хөтөлбөрт багтаав

    Ирэх арваннэгдүгээр сард Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны 6 дахь удаагийн хурал энэ өдрүүдэд Тайландын нийслэлд үргэлжилж байна. Уг хурлаас нэгэн чухал шийдвэр гаргасан нь Mixed martial arts буюу холимог тулааныг наадмын хөтөлбөрт багтаахаар боллоо. Холимог тулаанчид наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд медальтнуудаа тодруулах болно. Холимог тулааны тамирчид наадамд оролцох хүсэлтээ …

February, 2023

  • 28 February

    “Ханжоу-2022”: Хог хаягдалгүй Азийн наадам болно

    Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ. Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Наадмын зохион байгуулагчид …

  • 13 February

    Олимпын хөдөлгөөн Турк, Сирид туслах яаралтай тусламжийн сан байгуулав

    Олимпын хөдөлгөөн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Турк, Сирид туслах зорилгоор яаралтай тусламжийн сан байгуулснаа зарлалаа. Онцгой байдлын сан нь 1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд үүний 750 мянгыг ОУОХ, Азийн олимпын зөвлөл, Европын олимпын хороо тэнцүү хуваан гаргах бол үлдсэн хэсгийг Олимпын дүрвэгсдийн сангаас гаргах юм.  “Турк, Сирийн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэнд бид гүнээ эмгэнэж …

  • 3 February

    12 настай Австрали охин Скейтбордын ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ

    АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна. Цааш медалийн төлөө өрсөлдөхөөр үлдсэн эдгээр тамирчдыг Австралийн 12 настай Клое Коуэл тэргүүлэн гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа.  Тэрбээр эхний шатанд 83.15 оноо авсан бол ард нь жагсаж буй Японы Үэмүра Аои 65.28 оноотой байгаа юм.  “Би …

January, 2023

  • 26 January

    Уулын цанын шинэ хатан хаан

    Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв. Тэрбээр 2022-2023 оны улиралд есөн гараанд түрүүлээд байна. “Хэтэрхий их догдолж байсан болохоор тухайн үеийн мэдрэмжээ тайлбарлан хэлэхэд хэцүү …

  • 23 January

    “Канвон-2024” албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа

    Залуучуудын өвлийн IV наадам ирэх 2024 онд БНСУ-ын Канвонд болно. Наадам эхлэхэд нэг жилийн хугацаа үлдсэнийг тохиолдуулан зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа. Энэ нь “Пёнчан-2018” өвлийн олимпын бэлгэдэл сахиус болох Soohorang, Bandabi нарын цасан байлдааны үеэр бий болсон хөгжилтэй цасан бөмбөлөг Moongcho юм. Маскотын загварыг коллежийн оюутан бүсгүй Пак Со Юн гаргасан байна. https://youtube.com/shorts/4V_U_Bg9ZVA?feature=share Цасны цэнхэр шил, улаан …

  • 11 January

    Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглоно

    Англид хуванцар хоолны хэрэгсэл, таваг, хоол зөөх тавиур зэрэг нэг удаагийн хэрэгслүүдийг хориглохоор болсныг тус улсын эрх баригчид нотолжээ. Шотланд, Уэльст хэдийнээ мөрдөж эхэлсэн ийм хоригийг Англид хэзээнээс хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй байна. “Ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх байгаль орчноо хамгаалахад энэхүү алхам хувь нэмрээ оруулна” гэж Байгаль орчны сайд Тереза Коффи мэдэгджээ. Байгаль хамгаалагч идэвхтнүүдийн хувьд энэ хоригийг сайшааж …

  • 11 January

    Их Британийн хунтайж Харригийн бичсэн “Spare” дурсамж ном худалдаанд гарлаа

    Их Британийн хунтайж Харригийн бичсэн дурсамж ном “Spare” өчигдөр худалдаанд гарсан юм. Тэгвэл энэхүү худалдаанд гарсан эхний өдрөө хамгийн олон хувь зарагдсан уран зохиолын бус сэдэвтэй ном болж, дээд амжилт тогтоожээ. Их Британи, АНУ, Австрали, Герман, Канадын зах зээлд Амазоны бестселлер болсон байна. Хунтайж Харри гэргий Меган Марклынхамт 2020 онд Их Британийн хааны ордноос явж, АНУ-ын Калифорнид шинэ амьдралаа эхэлсэн …

December, 2022

  • 26 December

    “Avatar: The Way of Water” кино дэлхий даяар 855 сая ам.долларын ашиг олжээ

    Энэ сарын 16-нд нээлтээ хийсэн, алдарт найруулагч Жеймс Камеруны “Avatar: The Way of Water” кино дэлхийн кино театруудаас 855 сая ам.долларын ашиг олжээ. Үүний 254 сая ам.долларыг АНУ-ын зах зээлээс олсон байна. Хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурсны улмаас Америкийн кино театруудын тасалбарын борлуулалт буурсныг шинжээчид онцолсон байна. Найруулагч Жеймс Камеруны хэлснээр, одоогийн байдлаар олсон ашиг нь киног ашиг орлоготой …

  • 25 December

    БНСУ: Зул сараар Halloween-ын түүхийг давтахгүйг зорьж байна

    Зул сарын баярыг тохиолдуулан дэлхийн олон орон жуулчдын хөл дарагдаад буй. Өмнөд Солонгос улс аялал жуулчлалын томоохон цэгүүдэд цугларсан олныг хянах зорилгоор цагдаагийн 600 гаруй албан хаагчийг дайчлан ажиллуулж байна. Тодруулбал, Сөүл хотын томоохон худалдааны дүүрэг Мёндонг, Пусан хотын Хаеундаэ далайн эрэг зэрэг нийт 37 байршилд 656 цагдааг дайчлах болжээ. Мөн үймээн самуунтай тэмцэх найман багийг дайчилж байна. Тус газруудад …

  • 25 December

    Японд их цас орсны улмаас 13 хүн нас барав

    Японы ихэнх нутгаар  өнгөрсөн Баасан гаригт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсан. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр цаг агаарын таагүй байдал Даваа гариг хүртэл үргэлжлэх аж. Хоккайдогийн Энгару хотод л гэхэд 24 цагийн дотор 80 см зузаантай цас оржээ. Энэ мэтчилэн олон хотод урьд өмнө орж байгаагүй их цас оров. Цаг агаарын таагүй байдлын улмаас 13 хүн амиа …

  • 6 December

    “Шэньжөү 14” сансрын хөлгийн нисгэгчид Бээжинд ирлээ

    Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн газрын мэдээлснээр, “Шэньжөү 14” сансрын хөлгийн үүргээ амжилттай гүйцэтгэсэн нисгэгч Чен Дун, Лю Ян, Цай Шюже нар 2022 оны 12-р сарын 5-ны үүрээр нисэх онгоцоор Бээжинд эсэн мэнд газардлаа.  Сансрын станцын нислэгийн ерөнхий удирдагчид болон гишүүд тэднийг нисэх буудалд хүрч угтан авчээ. Сансрын гурван нисгэгч Бээжинд ирснийхээ дараа тусгаарлалтын дамжлага, эмнэлгийн шинжилгээ, эрүүл мэндийн иж бүрэн …

November, 2022

  • 29 November

    Рэйнэр Матхар: Германчуудын энгийн үйлдэл тогтвортой хөгжлийн боловсролыг илтгэдэг

    Тогтвортой хөгжлийн боловсролын олон улсын түвшний зөвлөх, ХБНГУ-ын Хэссэн мужийн “Дугуй ширээний зөвлөл”-ийн гишүүн Рэйнэр Матхартай тус улс Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ыг хүүхэд багачууд, иргэддээ хэрхэн олгодог туршлага, үр дүнгийн талаар тодруулж ярилцлаа.  Тэрээр манай улсад хоёр удаа ирж ажиллахдаа ТХБ-ыг монголын сургалтын системд оруулах концепцийг боловсруулсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх гол хүч нь ТББ-ууд болохыг онцолж, санал дэвшүүлж буй.     …