Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өнөөдөр Ухань хотын хүн төрхтэй робот хөгжүүлэх инновацын төвд зочилсон бөгөөд тус төвд гадаадын сэтгүүлчдээс анх удаа Монгол Улсын сэтгүүлчид ирж байгааг онцлов. Гуан гү роботын компанид үйлдвэрлэсэн роботууд зочдод бүжиглэж үзүүлэв. Эл инновацын төв бол Хятад улсын хамгийн том судалгааны төв төдийгүй бүтээсэн роботын тоогоороо улсдаа тэргүүлдэг инновацын төв юм. Зах зээлийн хэрэгцээ …
Гадаад мэдээ
June, 2025
-
17 June
Фото: Эжөү Хуаху нисэх буудал нь жилд 3.3 сая тонн ачааг дотоод гадаадын 100 хотод хүргэдэг
Эжөү Хуаху Олон улсын ачаа тээврийн нисэх онгоцны буудал нь Хятадын Хүбэй мужийн Эжөү хотын Эчэн дүүрэгт байрладаг. Азийн анхны мэргэжлийн ачаа тээврийн төв болсон нисэх онгоцны терминал юм. Мөн Ачааны нислэгийн тоогоор улсын хэмжээнд гуравдугаарт ордог бөгөөд Хятад улс дотроо 58 хот, гадаадын 42 улсын хотуудад ачаагаа тээвэрлэн хүргэдэг аж. Тэд саяхан Уханиас АНУ-ын Нью-Йорк хот хүрэх ачаа тээврийн …
-
17 June
Ухань хотын Шар тогоруут цамхаг сүм жилдээ 25 сая жуулчин хүлээн авдаг
Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Хятад улсын Хубэй мужийн Ухань хотын аялал жуулчлалын гол төв болсон Шар тогоруут цамхагт сүмд зочиллоо. Тус цамхаг нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хубэй мужийн Ухань хот дах эртний хятадын соёлын түүхэн өв болсон Хуан Хөү Лөүн сүм Хөх мөрний зүүн эрэгт 1800 жилийн тэртээ баригдсан, Хөх нуурын зүүн эрэг дагуу байрлах могой уулын оройд …
-
16 June
Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна
Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй танилцаж, мэдээ сурвалжилга бэлтгэлээ. Тус үйлдвэрийн хувьд хятадын уламжлалт анагаахын эмийн үйлдвэр талаасаа 84-т, монгол уламжлалт эмийн үйлдвэр талаас 1-рт эрэмбэлэгддэг, Улаанхад болон Тунляо хотод 6 салбартай, үйлдвэрийн төв захиргаа нь эндээ байрладаг аж. Тус үйлдвэрийн зочин хойморт Юань улсын ордны монгол эмч, анх удаа …
October, 2024
-
9 October
Хиймэл оюун ухааны эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ
Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед тус салбарын эрдэмтэд Нобелийн шагнал авч эхэллээ. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машины оюун” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ Нобелийн эзэн боллоо. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай Жеффри Хинтон нь Канадын …
May, 2024
-
15 May
Фото: “Парис 2024” олимпын бамбарын аялал
“Парис 2024” олимпын бамбар нь Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа энэ сарын 9-ны өдөр эхлүүллээ. 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1,000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50,000 гаруй хүн хуран цугласан байна. Бамбарын буухиаг “Лондон 2012” Олимпын усанд …
April, 2024
-
24 April
Финланд болон Эстонид их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ
Финланд болон Эстонид дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн 100 жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолджээ. Өнөөдрийг хүртэл Эстони улсын Таллин хотод цасны зузаан 10 см-т хүрсэн байна. Дээрх улсуудад өвлийн улирал аравдугаар сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг ч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас таваас арваннэгдүгээр сар хүртэл бороо ордог болжээ. Тухайлбал, 1961-2002 онд өвлийн улиралд ордог цасны хэмжээ …
March, 2024
-
13 March
“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ
“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн кинотеатруудаас 58.3 сая ам.долларын орлого олсноор Box Office-ийн жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү хүүхэлдэйн киноны гуравдугаар анги 2016 онд гарч байсан бөгөөд дөрөвдүгээр ангийн хувьд нээлтийн орлогоороо эхнийхээс бусад ангиудынхаа орлогыг давсан байна. Панда дайчин По-гийн нууцаар дүүрэн адал явдлын эхлэл 2008 онд тавигдах үедээ эхний долоо хоногтоо …
February, 2024
-
20 February
Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ
Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл мэдээлсэн байна. Жилийн хамгийн том баяр болох долоо хоног үргэлжилсэн хаврын баяраа тэмдэглэж дуусаагүй байхад Хятад улсын хэд хэдэн хотод хүйтэрчээ. Цасан шуурга шуурч, цас бороо холилдож орсны улмаас зорчигчид …
-
15 February
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана. “Парис 2024” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийг танилцууллаа. Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар Олимпын наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ …
-
13 February
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ: “Монголын уламжлалт шинэ жилийн баяр болох Цагаан сараа тэмдэглэж байгаа хүн бүрд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс нь дотнын ардчилсан түншүүд бөгөөд манай хоёр орны ард түмэн нөхөрлөлийн бат бэх хэлхээ холбоотой билээ. Морилон …
January, 2024
-
4 January
Японд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо тодорхойгүй байна
Япон улсын Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо одоо өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Амь үрэгдсэн иргэдийн 39 нь Важима хотод, 23 нь Сузу зэрэг таван хотод бүртгэгджээ.Үүний зэрэгцээ 300 гаруй хүн гэмтэж бэртсэний 25 нь маш хүнд байгаа аж. Тус мужийн Важима хот, Сузу …
-
2 January
Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 8 хүн амиа алджээ
2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг 10 минутын орчимд Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн төвд ойрхон орших Ишикава мужийн Шика хотод магнитудын 7.0 баллд хүрчээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна. Цаашид уг газар …
November, 2023
-
9 November
АНУ-ын Денвер хотын төв болон уулархаг бүсэд 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ
АНУ-ын Денвер хотод хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын урсгал тус бүс нутагт ойртож байна гэж Цаг уурын агентлагаас нь мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн ням, даваа, мягмар гарагуудад төв болон уулархаг бүсдээ 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ. Арваннэгдүгээр сард Денвер хотод дунджаар 11.5 см хүртэл цас ордог байна. Харин пүрэв гарагийн үдээс хойш Денвер хот орчимд …
-
7 November
Хятадын зүүн хойд хэсгээр их хэмжээний цас орж, улбар шар өнгийн түгшүүр зарлажээ
Хятадын зүүн хойд хэсгээр даваа гарагт буюу өчигдөр их хэмжээний цас орж, цасан шуурганы улмаас сургуулиудыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Хэйлунцзян мужийн төв Харбин хотын томоохон хурдны замуудыг хааж, нислэгүүдийг цуцалсан гэж Хятадын төрийн телевиз CCTV мэдээллээ. Мөн хөрш зэргэлдээ Ляонин, Өвөрмонгол мужуудад бага сургуулиудын хичээлийг цуцалжээ.Хэйлунжан дахь биеийн тамирын заал хэсэгчлэн нурж, гурван хүн дарагдсан бөгөөд аврах …