Эдийн засаг

December, 2022

  • 13 December

    Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломж бүрдэнэ

    Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дотоодын банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярих боломж бүрдсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах үндэсний брэнд ₮ карт гаргаснаар манай улсын иргэд нууцлал, аюулгүй байдлын …

  • 8 December

    Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой” компани 40 хоногт 4.2 сая тонн нүүрс борлуулсан

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулга хийлээ.  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19 хувиас 13 хувь хүртэл бууруулж, өндөр дүнтэй …

  • 6 December

    “Чингис” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр /2022.12.06 / мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна.  “Ингэснээр Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” Ерөнхий сайд хэллээ.  “Чингис” бондын 1.5 тэрбум долларын хүүгийн төлбөрт 2012 оноос …

  • 2 December

    Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

    НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн …

  • 1 December

    Ж.Ганбат: “Эрдэнэс тавантолгой” ХК 152 сая ам.долларын өр барагдуулж, экспортыг хоёр дахин нэмэгдүүлсэн

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.12.01/ Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.  Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341,5 сая долларын үнийн дүн бүхий 3,7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард 205,5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2,3 сая тонн …

November, 2022

  • 22 November

    Б.Лхагвасүрэн:Алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна

    Ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулаад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. “МОНГОЛБАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛОО ШИНЭЧИЛЖ БАЙНА” -БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого үргэлжлэх нь тодорхой байна. Монгол Улс экспортын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай. Энэ утгаар улсын эдийн засгийн өсөлтийн бүтцийн тооцоолол ерөнхий тоймоор ямар байхаар …

  • 11 November

    Монгол Улсын 2023 оны төсөв батлагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх 2023 оны төсвийн онцлог: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий …

  • 11 November

    Б.Лхагвасүрэн: Гадны банк Монголд орж ирвэл Төв банк дэмжинэ

    УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадны банкуудыг Монголд оруулж ирэхтэй холбоотой асуудлаар  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Чанаргүй зээлийн хэмжээ аравдугаар сарын сүүлийн байдлаар 11.7 хувь. Энэ бол есдүгээр сартай харьцуулахад хоёр нэгж хувиар өссөн үзүүлэлт. Өссөн гол шалтгаан активин чанарын үнэлгээ. Цаашид огцом нэмэгдэхгүй гэж харж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн санхүүгийн хямрал нь санхүүгийн салбарт муу …

  • 10 November

    Д.Даваасамбуу: Төсөв алдагдалгүй байх бүрэн боломж бий

    УИХ-аар Төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед Төсвийн байнгын хорооны дэргэдэх, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа.  -2023 оны төсвийн төслийг Их хурлаар хэлэлцэж байгаа. Таны хувьд ирэх жилийн төсвийн төслийг ерөнхийд нь хэрхэн харж, дүгнэж байна вэ? -Нэгдүгээрт, дэлхий дахин дайнтай, цар тахлын хүндрэлтэй, хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдалд байна. Гэхдээ одоогийн дүр зургаар харвал, өнгөрсөн жил …

  • 3 November

    Тээвэрлэлт 3.7 дахин нэмэгдэж, 15.8 сая ам.доллар улсын төсөвт төвлөрүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн.  Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэгдлэм тогтоосон. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт …

October, 2022

  • 19 October

    Б.Итгэлсүрэн:Банк бус санхүүгийн байгууллагуудын финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоолоо

    Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 14-ний ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан байна. Энэ талаар СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын …

  • 5 October

    Хөгжлийн банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. …

  • 4 October

    Б.Баярдаваа:Инфляцыг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    Эдийн засагт гадаад хүчин зүйлс илүүтэй давамгайлсан өнөөгийн нөхцөл байдлыг эрсдэлгүй даван туулахад төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. – Төв банкнаас өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлж байгаа 3 улирал дамнасан мөнгөний бодлогын үр нөлөө өнөөгийн байдлаар эдийн засагт зорилгоо хэрхэн хангаж байна вэ? – Төв банкнаас инфляцын эсрэг шат дараатай арга …

  • 3 October

    Д.Ган-Очир:Инфляц, валютын ханшийн асуудлаа шийдэхэд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоо чиглүүлээд, асуудлаа шийдье

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой макро эдийн засгийн байдал, шаардлагатай бодлогын тохиргоонуудын талаар ярилцлаа. – Төв банк бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэлээ. Ойр ойрхон бодлогын хүүг чангаруулж байгаад зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь хувийн секторт дарамт болохгүй юу, үүнээс өөр зохицуулалт хийх боломж үнэхээр байхгүй юу? – Төв банканд байгаа бодлогын хэрэгслүүд дотроос …

August, 2022