Эдийн засаг

February, 2023

  • 7 February

    Нүүрсний хулгайчтай хийх тэмцэл одоо л “шуудрах“ нь дээ …

    Ерөнхий сайд зангарагтай ажиллах цаанаа л нэг урамтай юм. Ерөөс бужигнуулж байна. Нүүрсний хулгайчидтай ширүүхэн “дайтаж” эхэллээ, одоо л тэдэнтэй хийх тэмцэл шуудрах нь дээ… Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгсөн. Энэ жишгийг Т.Аюурсайхан ч дагав. Ийм үр дүнд хүрнэ чинээ санасангүй. Одоо Ш.Раднаасэд тэргүүтнүүд ямар үйлдэл гаргахыг л харъя. Гарцаагүй байдалд орсон доо. Ерөнхий сайдын “атганд орчихсон”. …

  • 3 February

    Хөгжлийн банк 1 их наяд 91 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

    Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 736.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл …

  • 2 February

    “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 7.8 сая тонн ачаа тээвэрлэнэ

    Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү өнөөдөр /2023.02.02/   “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “ Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд “Монголын төмөр зам”ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна. Засгийн газраас  баруун болон зүүн …

  • 1 February

    Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа

    Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний …

  • 1 February

    Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгууллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын 2022 оны 69 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулахаар шийдвэрлэлээ. “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн 94 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Манай улсын гадаадын шууд …

January, 2023

  • 31 January

    Б.Лхагвасүрэн:10 мянган тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргавал жилд дунджаар 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс 2022 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийж, зарим чиглэлийг өгөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2023.01.31/ Улсын …

  • 31 January

    ЗТХЯ:Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Алтай-Улиастай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замыг энэ онд эхлүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ЗТХЯ-ны харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд 2023 онд салбарт хийх бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын …

  • 26 January

    Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөөрөө Евро бондоос 51.6 сая ам.доллар худалдаж авлаа

    Хөгжлийн банк нь 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25%-ийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны шийдвэрээр банкны өр төлбөрийг багасгах зорилгоор Евро бондоос худалдан авч бондыг хэсэгчлэн хугацаанаас нь өмнө хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх шийдвэрийн хүрээнд Хөгжлийн банк нь 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Евро бондоос хугацаанаас …

  • 16 January

    Ё.Жаргалсайхан: Тээврийн үнэ буурах төлөвтэй байна

    Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас авто замын боомтууд, ачаа тээврийн цаг үеийн асуудлаар тодрууллаа. -Өнөөдрийн  байдлаар манай улсын хэдэн боомт хэвийн үйл ажиллагаатай байна вэ? -БНХАУ-тай хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган найман боомтоор тээвэрлэлт хийгдэж байгаа. Хавирга, Сүмбэр, Даян боомтууд одоогоор нээгдээгүй байна. ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд хоёр талын …

  • 6 January

    А.Энхжин:Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ

    Иргэд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлээ төлж эхлэхтэй холбогдуулан Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжинтэй ярилцлаа. –Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нийт таван удаа хойшлуулсан. Тэгвэл энэ оны эхнээс иргэд зээлээ төлж эхэлнэ. Зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр сардаа хэд орчим төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах вэ. Нийт хэчнээн иргэн …

  • 5 January

    Валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар болж өслөө

    “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон Оюу …

December, 2022

  • 28 December

    Н.Мандуул: Хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэхэд улс төрийн дэмжлэг чухал байлаа

    Монгол улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.    Энэ оны нэгдүгээр сард Засгийн газар, Ерөнхий сайд Хөгжлийн банкны өрийг төлөхгүй байгаа хүмүүсийг зарлана гэж мэдэгдсэн. Энэ хугацаанд хэр хэмжээний өр төлөгдсөн бэ? Тухайн үед хэр хэмжээний өр байсан нь одоо хэд болж буураад байна вэ? -Болсон процессыг эхлээд танилцуулахад, өнгөрсөн жилийн эцсээр нийт …

  • 28 December

    Хөгжлийн банк 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

    Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх …

  • 27 December

    Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Нийгмийн шинэ гэрээ  хэлэлцээр” хэлэлцүүлэгт  оролцож,  “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын 800 …

  • 22 December

    Б.Баярдаваа: Төсвийн зардлын өсөлт нь мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. –Өнгөрсөн сард УИХ 2023 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж эдийн засаг амаргүй байх хандлагатай байгаа ирэх оны хувьд төсвийн бодлого нь Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлоготой хэр уялдаатай батлагдаж чадсан гэж үзэж байна вэ. Тодруулбал, эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлого чухал үүрэг гүйцэтгэнгээ мөнгөний бодлогод дэмжлэг болж чадах уу? -Асуудлын …