Нийгэм

June, 2025

  • 23 June

    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг үүрэг болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо. Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа. Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж …

  • 23 June

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  Бямба гаригт  ХӨСҮТ-д ажиллалаа. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчний 8648 тохиолдол  бүртгэгдэж, долоон хүүхэд энджээ. Нийт тохиолдлын 71.5 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхэд байна гэдгийг  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулав. Цаашид өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй учраас Ерөнхий сайд баяр наадмын хөдөлгөөн эхлэхээс өмнө яаралтай арга хэмжээ авч, хичээл сургууль эхлэх хүртэлх …

  • 23 June

    Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын зургаадугаар сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлээс 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц боловч …

  • 23 June

    Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд соёл, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа, газар чөлөөлөлтийн ажлын явц, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болон Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэх талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд дундаж хэрэгжилт нь …

  • 23 June

    Дотоодын компаниудаас хагас коксожсон нүүрс худалдан авах асуудлыг судлахыг Г.Дамдинням сайдад үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Албан даалгавар гаргалаа. Тухайлбал, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай зөвшилцөж чиглэл авах, Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд ирц бүрэн оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, …

  • 20 June

    Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ

    Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг хүртэж, 25 сая төгрөгөөр шагнууллаа. Шагналыг Онцгой байдлын албаны анхны сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх гардууллаа. Д.Ганзориг нь 2004-2018 онд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн …

  • 20 June

    Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт дүүрэг, хороодын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 150 хүн оролцов. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Хотын дарга Х.Нямбаатар анх удаа дүүрэг, …

  • 20 June

    Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай

    Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна. Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын …

  • 19 June

    Батарей хуримтлуурын станц 96.2 сая кВт цахилгаан нийлүүлээд байна

    Эдийн засгийн сэтгүүлчдийн болон Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчид нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших батарей хуримтлуурын “Сонгино” станцаар өчигдөр орж, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцлаа. Төсөл нь АХБ-ны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар, Монгол Улсын Засгийн газрын 11.9 сая ам.долларын татварын чөлөөлөлттэй, ЭХЯ хэрэгжүүлэгчээр, Цахилгаан дамжуулах Үндэсний …

  • 19 June

    Залуус Дундговь аймагт цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ

    Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт үндэсний форумыг Дундговь аймагт зургаадугаар сарын 16-17-ны өдрүүдэд  зохион байгууллаа. Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа энэ үед газрын доройтлыг бууруулах, …

  • 19 June

    Шинжлэх ухааны академи Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 1100 ном хандивлалаа

    Шинжлэх ухааны академи болон харьяа 16 хүрээлэн, Тэргүүлэгчдийн газраас өчигдөр /2025.06.18/  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан 1100 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном, товхимлыг хандивлав. Хандивт Монгол хэл, утга зохиол, аман судлал, соёл, дүрслэх урлаг, хөгжим судлалаас эхлээд Шинжлэх ухааны академийн 16 хүрээлэнгээс гаргасан салбар салбарын боть номууд орж байгааг Шинжлэх …

  • 18 June

    Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан  Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, …

  • 18 June

    Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ

    Хотын дарга Х.Нямбаатар  Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. Тэрбээр “Нийслэлийн мега төслүүдийг ихэвчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс санхүүжилт, баталгааны асуудлыг шийдэх гурван төсөл байна. Тойрог замын ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж дууссан. Метро, трамвай мөн дууссан. Энэ гурван төсөлд холимог байдлаар санхүүжилт шийдэхээр гадаад, дотоод уулзалтууд …

  • 16 June

    Хятадын Хүбэй мужийн 1000 жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцлаа

    Хятад Улс цай, торго, шаазан гурвыг цайны замаар Хүбэй мужийн Ухань хотоос эхлэн Монгол, Орос улсаар дамжуулан Европ руу гаргадаг байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг цайны өлгий нутаг болох Чибэй хотын Ян Лөү Дүн тосгонд зочлон цайны түүх, соёлтой танилцлаа. Чибэй хотын захиргаанаас энэхүү гудамжинд хоёр давхар цайны музейг нээж, цайны соёлын үүх түүх, эдлэл …

  • 16 June

    Хятад маягийн шинэчлэлт буюу дэлхийн загварын нийслэл Ухань

    Байгалийн баялаг, өндөр хөгжсөн усан тээврийн ачаар тус хот Хятадын болон гаднын соёлыг хослуулсан төв болжээ. Хятадын арван том хотын нэг болох Ухань нь уртаараа дэлхийд гуравт, Азидаа нэгт ордог Хөх мөрний сав газар сүндэрлэсэн экологийн цэвэр хот юм. Өдгөө тус хотод дэлхийн ирээдүйн хотуудын жишиг болсон хотын хөгжлийн дэвшилтэт ололтуудыг нэгтгэсэн цогцолборууд сүндэрлэн босож байна. Хятадын тээврийн гол зангилаа …