Нийгэм

June, 2025

  • 6 June

    “Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын нээлт ням гаригт болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хийгдэх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын нээлт зургаадугаар сарын 8-ны өдөр буюу Ням гаригт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдах гэж байна. “Бүтээлч Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд 2025-2027 онуудад авто замын нийт 16 байршилд …

  • 6 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр …

  • 5 June

    Баянзүрх дүүрэгт 200 ортой “Ахмад настан, хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орууллаа

    Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8-р хороо, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн зүүн талд шинэ эмнэлэг ашиглалтад орууллаа. Нийт найман давхар тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд тэр дундаа өндөр настан болон бага насны хүүхдүүдэд 22 …

  • 3 June

    ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

    Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал …

  • 3 June

    Монголд анх удаа “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум” зохион байгуулагдлаа

     “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Блисс” компани Вьетнам улсын “Bestmix” корпорацтай хамтран “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум”-ыг өнөөдөр /2025.06.03/ зохион байгуулав. “Монголын Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум 2025”-д Вьетнам улсаас 12, ОХУ-3, БНХАУ-ын 3 компани оролцсон бол Монгол Улсаас барилгын материал ханган нийлүүлэгч 70 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцсон юм. “Монголын Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум”-д дотоод, гадаадын үйлдвэрлэгчид, …

  • 3 June

    Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

    Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын …

  • 2 June

    Гадны хэвлэлүүдэд Монгол Улсын хамтарсан Засгийн газар унах нь эдийн засгийн ноцтой сорилттой тулгарч болзошгүйг анхааруулжээ

    Өнөөдөр Ерөний сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Төрийн байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулганаар хэлэлцэх товтой байгаа билээ. Гадны хэвлэлүүдэд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэх эдийн засгийн агуулгын талаар, Монголын Эдийн Засгийн Хөгжлийн Зөвлөлийн гаргасан дүгнэлтээр, хэрвээ одоогийн Засгийн газар унавал гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурч, инфляц хурдацтай өсөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж …

  • 2 June

    Иргэдийн 63 хувь нь Ерөнхий сайд “ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзжээ

    Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Санал хураалтын өмнөхөн явагдсан шинэ судалгаагаар олон нийт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүчтэй дэмжиж, ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийн эсрэг байгааг харууллаа. 2025 оны тавдугаар сарын 28–30-ны өдрүүдэд “Sancrox Political Advisory” байгууллагаас хийсэн үндэсний төлөөллийг хамарсан олон нийтийн санал асуулгаар Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 63 хувь нь …

May, 2025

  • 29 May

    “Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Монгол хүүхдүүд” нэрийн дор “Шидэт хотын мөрөөдөл” агуулгатайгаар зохион байгуулна. Энэ жил төв талбайд зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлнэ. Мөн арга хэмжээний онцлох үйл ажиллагаа болох “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа …

  • 28 May

    Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

    Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд авто зам засаж, шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй. Ингэхдээ автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврээр аюулгүй, тав тухтай, саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна. Ингэхдээ …

  • 28 May

    Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг …

  • 28 May

    “Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг 6 дугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулна. Үндэсний ёс зан заншлыг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуйн тэмцээн, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон арга хэмжээ …

  • 27 May

    Анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ

    Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг энэ сарын 29-ний өдөр буюу пүрэв гарагт эхлүүлнэ. Тодруулбал, эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх юм. Эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтыг газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 …

  • 27 May

    “Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхэллээ

    Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий …

  • 23 May

    С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна

    Багануурын батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Үүнээс хойш таван сарын хугацаанд тус станцын үйл ажиллагаа хэрхэн явж ирсэн болон станцын үр ашгийн талаар “Улаанбаатар Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүхтэй ярилцлаа. -Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд таван сар эрчим хүч нийлүүлжээ. Энэ хугацаанд хэр хэмжээний эрчим хүч нийлүүлсэн бэ. Үйл …