Гэмт хэрэг

April, 2024

July, 2021

  • 30 July

    ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

    ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах болсон, ар гэрийнхнийхэн нь ямар байдалтай буйг бид шалгаж байна. Тиймээс үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн тайлбар хийлээ. Насанд хүрээгүй тодруулбал 14-хөн настай хүүхэд автомашин хулгайлна гэдэг санаанд үнэхээр багтамгүй. Уг хэргийг өнгөрсөн шөнө буюу долдугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед …

April, 2021

  • 20 April

    Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ

    Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж …

January, 2021

  • 18 January

    Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

    Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарын бусдаас авлига авсан хэргийгБаянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ. Хэргийн талаар сануулбал,  Хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн …

  • 11 January

    26-33 насны залуус сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байжээ

    Багануур дүүрэгт оршин суух хаягтай, 26-33 настай С болон Б нар нь гэртээ сэтгэцэд нөлөөт канабисын төрлийн ургамлыг хэрэглэж, хадгалсан байсан нь илэрчээ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 9-ний өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, хадгалж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийхэд тус дүүргийн … тоотод суух 33 настай эрэгтэй С, 33 настай эмэгтэй Б, 26 настай эмэгтэй Х нар …

November, 2020

  • 30 November

    Согтуурсан үедээ өөрийгөө буудан хороожээ

    Өнгөрөгч амралтын өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн өөрийгөө буудаж, амь насаа алджээ. Хэргийг тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах орон сууцны хороололд оршин суух 41 настай эрэгтэй гэр бүлийнхнийхээ нүдэн дээр өөрийгөө буудан хороосон байна. Улмаар түүний хүүхэд аав өөрийгөө буудчихлаа гэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Уг дуудлага, мэдээллийн дагуу харьяа цагдаагийн хэлтсийн алба хаагчид очих үед …

  • 25 November

    Захиалгаар согтууруулах ундаа худалдаж байсан зөрчлийг илрүүллээ

    Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нэг шил виски, 0.5 литрийн шар айраг 23 ширхгийг, иргэн О нь архи хоёр шил, 2.5 литрийн шар айраг мөн хоёр ширхгийг, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г, Б нар цахимаар захиалга авч, дуудлагаар найман шил архи тус тус худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т, “Гамшиг, …

  • 21 November

    Эхнэрээ хүзүү, хэвлий, гарын хэсэгт нийт найман удаа хутгалжээ

    Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын харьяат, 29 настай иргэн Т гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийгээ найман удаа хутгалж, амь насыг нь хороосон байна. Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй амь насаа алдахаасаа өмнө өөрөө өгсөн гэх ба “Хүн хутгалаад байна” хэмээн цагдаад мэдэгджээ. Гэвч хохирогч олон тооны хутганы шарх авсан байсан тул өвчнөө даалгүй амьсгал хураасан байна. …

  • 10 November

    Г.Загдааг хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцлоо

    Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр …

  • 6 November

    Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан айлын хаалгыг ОБЕГ-ын ажилчид нээжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 75/6 дугаар байранд иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан тул байрны хаалгыг онгойлгох тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 11.06-ны өдрийн 00:31 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн 105-р аврах ангийн алба хаагчид 11 км зам туулан 00:50 цагт очиж хаалгыг онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл …

  • 5 November

    Шуурхай: Хоёр хоног хоол идээгүй дөрвөн настай охиныг түр хамгаалах байранд шилжүүлжээ

    Онцгой байдлын алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ийн гэрт байсан дөрвөн настай хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлажээ. Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх шалгалт, галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр тухайн айлд хоёр өдөр дараалан очсон байна. Ингэхэд дөрвөн настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, хоёр хоног хоол идээгүй өлссөн байдалтай байжээ. Иймд Онцгой …

  • 5 November

    Иргэн Б.Сүндэръяагийн хойд эцэгт шүүхээс 12,5 жилийн ял оноожээ

    Б.Сүндэръяа буюу Сүнээгийн хойд эцэг нь түүний ээжийг болон Сүнээг хутгалсан талаарх мэдээлэл өнгөрсөн сард хэвлэлүүдээр гарч байсан билээ. Харин энэ хэрэгт О.Тамир буюу Сүнээгийн хойд эцгийг холбогдуулан шалгаж, өчигдөр шүүхээс түүнд 12,5 жилийн ял оноосон байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэн. О.Тамирт хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалсан, мөн өөр хүмүүсийн биед халдан хохирол учруулсан гэх үйлдэлд …

  • 5 November

    Үнэрч нохой ноцтой хэргийг шуурхай илрүүлэв

    “Уран” хэмээх дуудлагатай, үнэр алддаггүй үнэнч нохой дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр 22.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Билъярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэн гар утсаа хулгайд алджээ. Тиймээс гар алдсан гэх дуудлагыг тухайн дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн байна. Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч, ахлах дэслэгч  Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай “А” гэгч залуу дээрх иргэний гар утсыг хулгайлан …

  • 3 November

    “АНУ-ын виз гаргана” гэж залилан үйлдсэн этгээдүүдэд 5-7 жилийн хорих ял оноов

    АНУ-д хөдөлмөрийн гэрээгээр гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө хэмээн хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр халхавчлан 283 иргэнээс 1.9 тэрбум төгрөгийг авч, залилах гэмт хэргийг байнга үйлдсэн байна.  Гэмт этгээд болох А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас ялах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг …

  • 2 November

    Хэргийн газрыг цэвэрлэж, талийгаачийн цогцсыг хивсэнд ороосон байжээ

    Өнгөрөгч амралтын өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 30 настай эмэгтэй хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэрэг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд өнгөрөгч бямба гараг буюу аравдугаар сарын 31-ний өдөр тус дүүргийн иргэн, 30 настай эмэгтэй З гэгч нь хамтран амьдрагч 34 настай Б-г хутгалж, амь насыг нь …