Их дээд сургууль

September, 2015

  • 21 September

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2015 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тайланг сонсов

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр /2015.09.19/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордны Иргэний танхимд болсон 2015 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тайлангийн үйл ажиллагаанд оролцлоо. Нийгэмд үйлчилдэг “Нутгийн шийдэл сан” нь 2007 онд байгуулагдсан төрийн бус байгууллага ба байгаль орчинд ээлтэй, нийгэмд тустай төслүүдийг орон нутагт хэрэгжүүлж, иргэдийг чадавхижуулах үйл ажиллагааг дэмжихэд оршдог аж. “Олон улсын …

  • 18 September

    Дээд боловсролын эрсдэлийн шалгуурыг хэлэлцэв

    МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсээс БСШУЯ-ны Стратегийн бодлого,төлөвлөлтийн газар, ХААИС-ийн захиргаа, сургалтын бодлого зохицуулалтын албатай хамтран дээд боловсролын чанарын шинэчлэл, “Хяналтын хуудас” сурталчилах, дээд боловсрол олгох үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлох, бууруулах, чанарын удирдлагын арга зүйд суралцах, улсын байцаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр нэг өдрийн үзүүлэх сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа. “Дээд боловсролын чанарын …

  • 17 September

    СУИС-ын Соёлын сургууль төгсөгчдийн уулзалтуудыг 10 сард хийнэ

    1965 оноос хойш 50 дахь жилдээ соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэж байгаа СУИС-ийн Соёлын сургуулийн 50 жилийн ой 11 сард болно. Монголын соёлын салбарт үрийг тарьж буй 50 жилийн түүхтэй эл сургуулийн төгсөгчид Монгол орны өнцөг булан бүрт, хилийн чанадад соёлын ажлыг түгээсээр буй. Соёлын сургуулиас үе үеийн төгсөгчдийн уулзалтуудыг 10 сард зохион байгуулахаар төлөвлөжээ. 1969-1980 оны төгсөгчид : 10 сарын 2-ны өдрийн …

  • 11 September

    Сибирийн хууль зүйн дээд сургуульд 10 хүүхэд сурч байна

    2015-2016 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх холбооны албаны харьяа Сибирийн хууль зүйн дээд сургуульд 10-н хүүхэд сурч эхэллээ. Сонсогчдыг Сибирийн хууль зүйн дээд сургуулийн захирал, цагдаагийн хошууч генерал Игорь Анатольевич Медведев хүлээн авч цаашид нягт хамтран ажиллах, шаардлагатай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлага өрнүүлжээ. Уулзалтын дараа Красноярск хотын баруун …

  • 9 September

    Ховд их сургуульд орон нутгийн анхны күнзийн институт нээгдэхэд бэлэн боллоо

    “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун” хэмээн сургасан их мэргэн бол Күнз юм. Тэрээр хүн төрөлхтний соёлын түүхэнд гарамгай хувь нэмэр  оруулсан цөөхөн хүний нэг. Түүний үзэл, номлол, гүн ухааны сэтгэлгээ, сургааль, хятад хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Күнзийн нэрээр олон улсад институд төвүүд байгуулсаар ирсэн. Одоогоор дэлхийн 126 оронд салбартай БНХАУ-ын Күнзийн институт Монгол улсад МУИС, МУБИС-иудын дэргэд байдаг. Харин 3 дахь …

  • 8 September

    Гадаадад сурч болохуйц мөнгөөр эх орондоо сурч байна

    Жил ирэх тусам Их, дээд сургуулийн төлбөр нэмэгддэг. Энэ жил гэхэд 10-40 хувиар нэмэгдчихлээ. Иймд боловсролтой болох гэж зарлагадсан зардлаа тооцоход хамгийн багадаа хэдэн төгрөгөөр төгсөж байгаагаа та мэдэх үү. Сургуулийн төлбөр нийгэмд олгогдож байгаа цалингийн доод хэмжээтэй харьцуулбал хүрэлцэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энгийн нэг жишээ авъя. Орон нутгаас хүрэлцэн ирж буй “А” оюутан болохдоо нэг жилийн төлбөрөө төлөөд …

  • 3 September

    СУИС-ийн Соёлын сургуулийн 50 жилийн ой 11 сард болно

    СУИС-ийн Соёлын сургууль үүсэн байгуулагдаад 50 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 1965 оноос хойш 50 дахь жилдээ соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэж байгаа СУИС-ийн Соёлын сургуулийн Сургалтын албаны дарга Г.Баатартай ярилцлаа. -СУИС-ын Соёлын сургууль хэзээ үүсэн байгуулагдсан бэ? Үүх түүхээсээ товч хуваалцана уу? -Манай Соёлын сургуулийн анхны гал голомт 1965-1966 оны хичээлийн жилд Багшийн сургууль дээр соёлын ажилтны анги гэж байгуулагдсанаас …

  • 1 September

    9 сарын 1 боллоо, ерөөсөө бидний баяр даа…

    Алтан навч хийслээ дээ Аяны шувууд буцлаа даа Есөн сарын нэгэн боллоо Ерөөсөө бидний баяр даа… Хүүхэд багачуудын төдийгүй оюутан залуусын хүсэн хүлээдэг 9 сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жил эхлэлээ. Өнөөдөр цэцэрлэг,  дунд сургууль, их дээд сургуулиуд , хүүхэд багчууд, сурагч оюутнуудаа хүлээн авч байгаа. Энэ жил улсын хэмжээнд  Ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид …

August, 2015

  • 30 August

    Оюутнууд тангараг өргөнө

    Монголын оюутны холбооноос зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” есдүгээр сарын 1-ний өдөр 10.00 цагт Чингисийн талбайд болно. Оюутны тангарагийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, НИТХ-ийн дарга Д.Баттулга нар оролцох юм байна. Мөн энэ үеэр “Оюутан цэрэг”, “Оюутан цагдаа” хөтөлбөрийн танилцуулгыг хийхээр төлөвлөжээ. Уг үйл ажиллагаагаа тав дахь жилдээ болж байна.

  • 26 August

    Их сургуулийн удирдлагууд сайдынхаа шаардлагыг хүлээж авах уу

    Намрын  синдром эхэллээ. Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудал эцэг, эхчүүд болоод оюутнуудын бухимдлыг төрүүлдэг.  Мөн цэцэрлэгийн асуудал ч олон иргэдийг хэдэн шөнө нойргүй гадаа хонуулдаг юм. Тэгвэл эдгээр үйл явдал биеллээ олоод байна. Тодруулбал арваад хоногийн өмнөөс “Оюутны талбай”-д сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн оюутнууд тайван жагсаал хийсэн юм. Уг жагсаалд таван их, …

  • 25 August

    ШУТИС, БуХС-ийн “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

    015 оны 8-р сарын 21-ний өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дарга, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн Технологийн менежментийн салбарын “Аялал жуулчлалын менежмент” хөтөлбөрийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн гэрчилгээг тус хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Л.Амартүвшинд гардуулан өгсөн байна. Магадлан итгэмжлэл нь сургалтын хөтөлбөрийн орчин, сургалтын үйл ажиллагаа, төгсөгч, оюутан, багшлах хүний нөөцөд хөндлөнгийн …

  • 25 August

    ШӨХТГ-аас Их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмснийг шалгахаар болжээ

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их дээд сургуулиудын удирдлагууд  сургалтын төлбөрөө  ямар шалтгаанаар  нэмж байгаа болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг  шалгаж эхэлсэн байна. Энэ талаар тухайн газрын дарга Т.Аюурсайхан хэлэхдээ “ Өнгөрсөн хавар улсын хэмжээнд  анх удаа арванхоёрдугаар анги  төгсөлтөө хийж, 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн …

  • 24 August

    Сургалтын төлбөр нэмэхээ зогсоохгүй бол хичээл хаяна

    2015-2016 оны хичээлийн жилд зарим их дээд сургууль сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөө 10-40 хувь хүртэл нэмсэн. Үүнтэй холбогдуулан Монголын оюутны холбоо их, дээд сургуулийн удирдлагуудад хандаж, шаардлага хүргүүлээд байгаа. Уг шаардлагадаа “Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, …

  • 21 August

    Энэ жил оюутанд олгох төрийн сангийн тэтгэлэг, зээл олгох журам

    2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын 2012 оны 19, 2014 оны 71 дүгээр тогтоолуудаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл” журмаас мэдээллийг хүргүүлж байна. Үүнд: 1.Дээд боловсролын сургалтын байгууллагад  суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам а/Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно: 1. бүтэн …

  • 21 August

    ҮБТДСургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна

    Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан олон алдартай тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасан Үндэсний биеийн тамирын дээд сургууль 2015-2016 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт авч байна. Энэ жил их дээд сургуулиуд төлбөрөө нэмж оюутнуудад хүнд тусаж байгаа. Тэгвэл ҮБТДСургууль нь энэ жил төлбөрөө нэмэхгүй юм байна. Тус сургууль оюутан элсүүлэх бакалаврын хөтөлбөр болон магистрын өдөр, оройн ангидаа элсэлт авч байгаа юм. …