Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтын хуваарийг гаргажээ. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий …
Боловсрол
April, 2019
-
18 April
Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов
Монгол Улсын Засгийн газраас Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх …
-
17 April
Монгол хэлбичгийн дахин шалгалт энэ сарын 20-нд болно
БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтыг улс даяар гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь …
-
17 April
Дарханы цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс хандив нэрээр хууль бус мөнгө хураадаг байжээ
Дархан-Уул аймгийн нийт 16 цэцэрлэг эцэг эхчүүдээс хууль бус хандивын мөнгө авч байсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг, тус аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр шалгалт зохион байгуулсан байна. Аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, есөн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив …
-
16 April
“Бүтээлч ертөнц” хамтын хөгжлийн ордон нээлтээ хийлээ
“Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм. МЗХ ямар зорилгоор Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байгаа вэ? Монголын Залуучуудын Холбоо нь иргэний нийгмийн байгууллагын хувьд өөрийн үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ хүрээнд нийгмийн олон талт харилцаанд залуучуудаа хөгжүүлэн, бүтээн байгуулалтын …
-
16 April
“Дэлхийн номын өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. “Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг …
-
15 April
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна
Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдийн онлайн бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол өнөөдөр /2019.04.15/ 18:00 цагт дуусна. Нэмэлт бүртгэл хийгдэхгүй тул заасан хугацаанаас өмнө бүртгүүлэхийг БҮТ-ээс анхаарууллаа. Энэ онд 12 дугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн …
-
15 April
Сургууль, цэцэрлэгийн барилгуудын ажлыг хянаж, шахаж ажиллахыг үүрэг болголоо
Монголын багш нарын VII их хурлын үеэр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Нийслэл болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нартай шуурхай хуралдаан зохион байгуулж, салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөвхөн яам төдийгүй харьяа байгууллага, орон нутгийн оролцоо, дэмжлэг чухал болохыг онцлон тэмдэглэв. Сайд Ё.Баатарбилэг 2019 оныг БСШУС-ын яам “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон …
-
12 April
СХД-т номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр дахь салбар нээгдлээ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийг дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд байгуулах төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн. Тэгвэл өчигдөр тус төслийн хоёр дахь номын сан 15-р хороонд нээлтээ хийлээ. 120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагын хооронд иргэдэд үйлчилнэ. Номын сан 2-оос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан …
-
11 April
У.Хүрэлсүх: Боловсролын салбарт ажиллагсдын, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Монголын Багш нарын VII их хурал”- д хэлсэн үгийг хүргэж байна. Монголын багш нарын их хурал 23 жилийн дараа зохион байгуулагдаж буй энэ сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийнхөө эх үндсийг хүн төрөлхтний олон зууны турш хуримтлуулсан оюун санааны их өвтэй холбон үздэг билээ. Монгол улсын …
-
11 April
Монголын багш нарын VII их хуралд 22-91 насны 800 төлөөлөгч оролцож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд эхэллээ. Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр …
-
10 April
Сайн дурын номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэжээ
Баянгол дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт гуай 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ. “Сүүлийн үеийн хүүхдүүдийг ном уншихаа больсон …
-
10 April
“Шинэ-Монгол” дунд сургууль бүртгэлээ зогсоосон уу
Боловсролын салбарт “Мөнгө угаах” бизнес цэцэглэсэн гэж хэлж болно. Энэ бизнес юу вэ гэхээр сурагчдын дунд зохион байгуулагддаг олимпиадууд болон сургуульд шинээр элсэн орж байгаа хүүхдээс бүртгэлийн мөнгө авдаг. Үүний нэг жишээ бол “Шинэ-Монгол” дунд сургууль. Тус сургууль нэгдүгээр ангийн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 8-11-ны хооронд явуулж байгаа бөгөөд нэг хүүхэд бүртгүүлэхдээ 35 мянган төгрөг төлж байгаа гэнэ. Бүртгүүлсэн хүүхдүүдээс дөрөвдүгээр …
-
9 April
А.Жавхлан: Тэнцсэн хариу авсан гурван сургуулийн нэг нь Харвард
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд удаагүй байгаа А.Жавхлан Харвардын их сургуульд тэнцжээ. Хэр баргийн аавын хүү, ээжийн охины тэнцээд байдаггүй Харвардын их сургуульд тэнцсэн гэдэгтээ Жавхаа охин эхэндээ өөрөө итгэж чадахгүй байжээ. Тийм ээ, тэр тэнцэж чадсан. Өнгөрсөн долоо хоногийн яг энэ өдөр “Харвардад тэнцлээ” гэдэг баяртай, бахархалтай мэдээг сонсжээ. Жавхаа аравдугаар ангиасаа англи хэл сурч эхэлсэн ч өмнөө тавьсан зорилгынхоо төлөө …
-
9 April
ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана
Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалт буюу ЭЕШ-ын бүртгэл орон даяар хаагдахад зургаан хоног үлдээд байна. ЭЕШ-ын бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр орон даяар эхлээд байсан бөгөөд хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана. Бүртгүүлэх холбоос: https://eyesh.eec.mn/home Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 17-ноос 20-ны хооронд орон даяар зэрэг явагдана. ЭЕШ-2019 шалгалтын хуваарь Монгол хэл бичгийн шалгалт …