Наадам 2013

July, 2013

  • 15 July

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг түрүү соёолонгийн эзэн Ш.Адьшаагийн галаар зочиллоо

     Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын соёолон насны морины уралдааны түрүү магнайд  Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор соёолон хурдалсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр түрүү соёолонгийн галаар зочилж, магнайдаа тоосгүй хурдалсан ажнай хүлгийн уяачид баяр хүргэлээ. Түрүү соёолонгийн уяа сойлгыг тааруулсан алдарт уяач Б.Отгоннасан, унаж хурдлуулсан унаач O.Зyлбаяр нарт …

  • 14 July

    Ерөнхийлөгч Түрүү соёлонгийн галаар зочилжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хүй долоон худагт хурдны дээд соёолонгийн уралдаан үзэж, морьдоо түрүүлүүлсэн уяачдын уяагаар зочложээ. Тэрээр  соёолонгийн уралдааны түрүү магнайг авсан Ховд аймгийн Мөнххайран  сумын харъяат уяач Ш.Адъшаагийн галаар зочилж баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэрээ мөн магнайдаа тоосгүй ажнай хөлгүүдийн уяачдад баяр хүргэж наадмын өнгө урьд урьдынхаас сайхан байгаа болон …

  • 13 July

    Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

      Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы уралдаанд 65 хурдан буян бүртгүүлж, 46 хурдан даага гарааны зурхайгаас эргэсэн байна. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Намдагийн Хүрлээгийн хээр даага магнайдаа тоосгүй түрүүлэн ирлээ. Аман хүзүүнд Төв аймгийн Угтаал сумын уяач Нэргүйн Гантулгын сартай зээрд даага хурдалсан бол айргийн гуравт …

  • 12 July

    Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

    Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан сонирхолтой уран хурц барилдаанаар дүүрэн болж өндөрлөлөө.  Үзүүр, түрүүнд Улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын өсөх идэр начин Б.Гончигдамба үлдэж Г.Эрхэмбаяр ес даван түрүүлснээр Монгол Улсын аварга цолын болзол хангалаа. Үзүүрлэсэн өсөх идэр начин Б.Гончигдамба Монгол Улсын гарьд цолын болзол …

  • 12 July

    Г.Өсөхбаяр аварга тахимаа өгч, Н.Түвшинбаяр харцага цолны болзол хангалаа

     Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэлээ. Энэ даваанд Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр шинээр начин цол хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярыг амлаад байсан юм. Даян аварга Г.Өсөхбаяр Н.Түвшинбаярт тахимаа өглөө. Ингээд Н.Түвшинбаяр харцага цолны болзол хангалаа. Одоогоор дөрвөн бөх шинээр харцага цолны болзол хангаад байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 12 July

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын таван бөх улсын начин боллоо

      Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын өндөрлөлөө. Тавын даваанд аймгийн арслан цолтой таван бөх учраа бөхөө өвдөг шороодуулж Монгол Улсын начин цолны болзол хангалаа. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын арслан Б.Ганбатаараар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд …

  • 12 July

    Тааварлаагүй барилдаанаар дүүрэн дөрвийн даваа

    Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваанд улсын арслан, гарьдууд өвдөг шороодон, аймгийн арслан, улсын начингууд шийдэмгий, уран мэхт  барилдаж бөх сонирхогчдын тааврыг багагүй төөрөгдүүлээд байна. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн арслан Н.Батсуурьд, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Э.Оюунболдод, улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Т.Баасанхүүд, аймгийн хурц арслан А.Алтанхуяг улсын харцага …

  • 12 July

    Дундговийн наадамд манлай уяач Д.Эрдэнэчулууны уясан үрээ түрүүллээ

     Дундговь аймгийн баяр наадмын хурдан хязаалан хэдхэн хормын өмнө зурхай гишгэлээ. Сум сумын 56 хурдан хүлэг уралдаж 1. Сайхан-Овоо сумын харьяат аймгийн засаг дарга асан Ж.Чандманийн хул. Монгол улсын манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулуун уясан. 2. Луус сумын харьяат сумын алдарт уяач Дуузын Лочинцэрэнгийн хээр. Өнгөрсөн жил Луус сумандаа түрүүлсэн. 3. Хулд сумын харьяат сумын алдарт уяач Нэргүйн Батжаргалын хул халзан. …

  • 11 July

    С.Галбадрах: Эрлийз морь уралдсан учраас хассан

    Шүдлэн насны морьдын уралдаан өчигдөр болж өндөрлөсөн. Харамсалтай нь  шүдлэн насанд  айрагдсан морьдод   эрлийз морь уралдсан гээд бөөн хэл ам гарсан. Энэ талаар  хурдан морьны салбар хорооны комиссын нарийн бичгийн дарга Ч.Галбадрахаас тодрууллаа.  – Шүдлэн насанд уралдсан морьдоос ямар үндэслэлээр хэдэн морт хассан бэ?  -Уралдаж буй морьдыг эрлийз, монгол эсэхийг дахин хэмжилт хийж нягталдаг журамтай. Энэ журмаар шүдлэн насанд уралдсан …

  • 11 July

    Хурдан азарганы түмэн эх тодорлоо

    Хэдэн цагийн өмнө  төрийн их баяр наадмын хурдан азарга барианд орлоо. 204 алтан туурт тоосоо өргөснөөс  Ажнайн Д.Бат-Эрдэнийн улс халзан улсынхаа их баяр наадамд гурав дараалан түрүүлж нэгэн хосгүй амжилтыг давтаж байна. Хэдэн жилийн өмнө алдарт Амгалан төрийн ажнай шарга ийм амжилтыг үзүүлж байсан билээ. Уншигч та бүхэндээ эхний 10-д давхисан хурдан азаргануудыг танилцуулья. 1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат …

  • 11 July

    “Сэрсэн тал” соёлын наадам Хүй долоон худагт гурван өдөр болно

     Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Сэрсэн тал” соёлын наадмыг Соёл урлагийн их сургууль, Монгол урлагийн зөвлөл, МЕТАА ХХК, (БНСУ-ын  Соёлын стратегийн зөвлөх компани) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор наадмын өдрүүдэд буюу 11, 12, 13-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. “Сэрсэн тал” наадамд СУИС-ийн төгсөгчид …

  • 11 July

    Үндэсний их баяр наадмын нээлт эхэллээ

     Үндэсний их баяр наадмын нээлт эхэлж байна. Нээлтийн эхэнд Төрийн есөн хөлт цагаан тугийг хүндэт харуулууд Төв цэнгэлдэх хүрээлэнд залсны дарааагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ. Мөн нээлтийн ёслолын арга хэмжээнд зориулсан урлагийн тоглолт болох бөгөөд энэ жилийн хувьд дан үндэсний хэв шинжийг харуулсан урлагийн тоглолт болох юм. Л.Бадрах ugluu.mn

  • 11 July

    “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” 07 САРЫН 13-НД 12 ЦАГААС СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

    “Дээлтэй Монгол Наадам – 2013” арга хэмжээний “Дээлтэй Монгол” парад жагсаалд оролцогчдын байрлалуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 2013.07.13-ны 1200  цагаас “Дээлтэй Монгол” парад жагсаал эхлэх бөгөөд доорхи байрлалд 1000 цагаас парад жагсаалд оролцогчдыг байрлуулж бүртгэнэ. 1. Дуурын бүжгийн эрдмийн театрын урд талд “Монгол Костюмс” ХХК, “Торго” салон, ДБЭТ, Түмэн эх чуулгын жүжигчид, Улсын цирк, Хөгсүү чуулгын 999 бие биелгээчид, Ноён зууч 1950-ын хамт …

  • 11 July

    Хурдан азарга гараа руугаа хөдөллөө

    Хэдхэн хоромын өмнө  2013 оны үндэсний их баяр наадмын хурдан хурц азарга гараанаас хөдөллөө. Азарганы уралдаанд оролцох газар газрын 204 шандаст хурдан хүлгийн дотор төрийн болоод бүсийн баяр наадамд алдраа дуурсган олон түмний танил болсон ийм хүлгүүд дараах дугаартай мордож байгаа юм байна. Дундговь Өлзийт Б.Наранхүүгийн Монгол хээр 909 энэ цагийн нэрт түмэн эх Өмнөговь Цогтцэций Д.Бат-Эрдэнийн Улс халзан 393 …

  • 10 July

    Наадмын хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд боллоо

     Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болж байна. Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлж баярын концертыг эхлүүллээ. Хүндэтгэлийн концертын эхэнд Төрийн дуулал эгшиглэсэн. Түүнчлэн хүндэтгэлийн концертод Монголын урлаг соёлын эрхэм хүндтэй 200 гаруй уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд “Морин …