нийгэм

July, 2025

  • 9 July

    Нарүхито:Хоёр орны харилцаа Монголын хөх тэнгэр мэт өндрөөс өндөрт мөнхөд өргөжин хөгжөөсэй гэж хүсэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа.   Төрийн хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нарын хэлсэн үгийг хүргэж …

  • 3 July

    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ

    Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр, орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзаж ярилцлаа. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд …

May, 2025

  • 28 May

    Энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

    Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж буй. Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий …

  • 13 May

    АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

    АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэрбээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн тусламж, үйлчилгээ …

March, 2025

  • 19 March

    Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө

    Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд хотын стандартуудыг шинэчлэн батлуулж байна. Тухайлбал, 2022 онд 38, 2023 онд 14 стандартыг батлуулж, мөрдөж буй. Харин 2025 онд нийт 16 стандартыг НИТХ-аар батлуулсан бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Одоос тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл …

  • 10 March

    Г.Ялалт: Оюутан цэрэг хөтөлбөрт II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой

    “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтаас тодрууллаа. Тэрбээр “Оюутан цэрэг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол энэ жил Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулж, II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн ойрын өдрүүдэд бүх нийтээр …

February, 2025

  • 6 February

    Ж.Галбадрах: ЭЕШ-ын “600+” оноотой хүүхэд багш болбол төлбөрийг нь 100 хувь дааж, сар бүр тэтгэлэг олгодог болъё

    “Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб” энэ удаа “Өглөөний цагийг өөртөө” уулзалтдаа  Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг урьж боловсролын салбарт тулгамдсан асуудлууд ба шийдлүүд сэдвээр ярилцлаа. Тэрбээр боловсролын чанараа л сайжруулж байж улс орон урагшилдаг учраас хөрөнгө оруулалтыг Мега төслийн хэмжээнд авч үзэх цаг нь болсныг, судалгааны үндсэн дээр салбартаа хөрөнгө оруулалтыг хийх шаардлага тулгарсныг онцлон хэлэв.   Өнөөдөр …

  • 6 February

    Их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор Их Британийн “Skyral” компанитай хамтран ажиллана

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор эхний уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр болон холбогдох албаныхан оролцсон юм. Уулзалтын үеэр хотын дарга …

  • 3 February

    “МОНТЕ-КАРЛО-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон монголын циркийн уран бүтээлчдээ хүлээн авч уулзлаа

    Монакогийн Вант Улсын Монте-Карло хотноо зохион байгуулагдсан “Монте-Карло-47” олон улсын циркийн наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Номин хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Циркийн олимп хэмээгддэг энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай уран нугараачид, акробатчид онцгой амжилт гаргаж, алт, хүрэл цом хүртжээ. Тухайлбал: Т.Буд багштай “X-Roses” уран нугараачид “New Generation category” төрөлд АЛТАН ЦОМ “Монгол циркийн хөгжлийн төв” …

January, 2025

  • 3 January

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батчулууныг томиллоо

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх шилжин ажиллахаар болсон тул хүсэлтийг хэлэлцэн чөлөөлж, О.Батчулууныг  Гүйцэтгэх захирлаар томиллоо. О.Батчулуун нь Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж Монгол Улсын Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байв.  Мөн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс …

  • 2 January

    2025 оны нэгдүгээр сарын өрнийн зурхай

    Хонь 2025 он хүсэл тэмүүлэл дүүрэн эхэлж байна. Хайр дурлал болон нийгмийн харилцаа тань адал явдал дүүрэн байх төлөвтэй байна. Хайр дурлалын харилцаа нөхөрлөлтэй харшилснаас болж та эвгүй байдалд орж магадгүй. Мөн хуучны танилууд амьдралд тань эргэн ирж магадгүй юм. Сарын эхний хагаст мэргэжлийн ур чадвар тань өндөр байна. Энэ үеийг ашиглаад хүссэндээ хүрэх боломжтой. Од эрхэсийн нөлөөллөөс болоод өөрийн …

December, 2024

  • 30 December

    “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд болно

    Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг …

  • 18 December

    О.Зундуйдорж:Шахмал түлш дутуу шатдаг гэх мэт технологийн алдаатай үйлдвэрлэгдээд байгааг инженерүүд хэлээд байна

    Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр утааг бууруулах хүрээнд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсгийг А/180 захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр боллоо. Хурлаар Засгийн газрын 2018 оны 62, 223 дугаар тогтоол, журмуудын хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Хурлыг Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр удирдлаа. Ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой түлш” компанийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн …

November, 2024

October, 2024

  • 15 October

    “Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Өнгөрсөн 2023 оны үер болон энэ зуны хүчтэй борооны улмаас Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зарим даланд эвдрэл үүссэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийт есөн байршилд үерийн хамгаалалтын даланг үе шаттай засварлаж байна. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин Гранд”-ын хойно байрлах үерийн хамгаалалтын босоо түшиц хана өнгөрсөн зуны үерийн …