Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8-р хороо, Ерөнхий боловсролын 92-р сургуулийн зүүн талд шинэ эмнэлэг ашиглалтад орууллаа. Нийт найман давхар тус эмнэлгийн эхний таван давхарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол 6-8 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг байрлаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн зүүн бүсийн 12 хорооны иргэд тэр дундаа өндөр настан болон бага насны хүүхдүүдэд 22 …
naraa
June, 2025
-
4 June
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг …
-
4 June
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталлаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 57 сая гаруй уналга, эдэлгээний адуу байна. Энэ нь адуу хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, цаашилбал нийгэм, эдийн засаг, …
-
4 June
Засгийн газар “ТЭЦ-3”-д гарсан ослын шалтгаан, үр дагаврын талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит 26 р хурал эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн …
-
4 June
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих платформ болох юм. Чуулга уулзалтад …
-
3 June
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал …
-
3 June
Монголд анх удаа “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум” зохион байгуулагдлаа
Монголд анх удаа “Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум”-ыг “Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо”, “Блисс” ХХК, Вьетнам улсын “Bestmix” корпорацтай хамтран өнөөдөр /2025.06.03/ зохион байгуулав. “Монголын Барилгын материал ханган нийлүүлэгчдийн форум 2025” нь Монгол Улсын барилгын материалын салбарт ил тод байдал, уялдаа холбоо, технологийн дэвшлийг дэмжих зорилготойгоос гадна дотоод, гадаадын үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид болон салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж барилгын материал нийлүүлэгчид, …
-
3 June
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Ийнхүү өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн. Энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын …
-
2 June
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.02/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, …
-
2 June
Гадны хэвлэлүүдэд Монгол Улсын хамтарсан Засгийн газар унах нь эдийн засгийн ноцтой сорилттой тулгарч болзошгүйг анхааруулжээ
Өнөөдөр Ерөний сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг Төрийн байнгын хорооны хуралдаан, УИХ-ын чуулганаар хэлэлцэх товтой байгаа билээ. Гадны хэвлэлүүдэд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэх эдийн засгийн агуулгын талаар, Монголын Эдийн Засгийн Хөгжлийн Зөвлөлийн гаргасан дүгнэлтээр, хэрвээ одоогийн Засгийн газар унавал гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурч, инфляц хурдацтай өсөх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж …
-
2 June
Иргэдийн 63 хувь нь Ерөнхий сайд “ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж үзжээ
Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай хүсэлтийг УИХ-д өргөн барьсан. Санал хураалтын өмнөхөн явагдсан шинэ судалгаагаар олон нийт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүчтэй дэмжиж, ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийн эсрэг байгааг харууллаа. 2025 оны тавдугаар сарын 28–30-ны өдрүүдэд “Sancrox Political Advisory” байгууллагаас хийсэн үндэсний төлөөллийг хамарсан олон нийтийн санал асуулгаар Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 63 хувь нь …
May, 2025
-
29 May
“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Монгол хүүхдүүд” нэрийн дор “Шидэт хотын мөрөөдөл” агуулгатайгаар зохион байгуулна. Энэ жил төв талбайд зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн баруун, зүүн тал буюу А.Амарын гудамж болон Жуулчдын гудамжинд худалдаа, хоол хүнсний үйлчилгээг үзүүлнэ. Мөн арга хэмжээний онцлох үйл ажиллагаа болох “Magic Dream” диснейн үлгэрийн парадыг анх удаа …
-
29 May
“Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног үзэх ёстой 5 шалтгаан
Яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч буй “Чимээгүй хотын жолооч” хэмээх киног яагаад заавал үзэх ёстой 5 шалтгааныг хүргэе. Дэлхий ҮНЭЛСЭН КИНО Монголын түүхэнд, бүх цаг үеийн кинонууд дундаасаа Олон улсын продюсеруудын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн буюу бидний хэлж заншсанаар А зэрэглэлийн кино наадмаас ГранПри шагналыг хүртсэн цор ганц кино юм. Өнөөдрийн байдлаар /2025.05.29/ Таллинны Хар Шөнө Олон Улсын кино наадмаас …
-
28 May
Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд авто зам засаж, шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй. Ингэхдээ автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврээр аюулгүй, тав тухтай, саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна. Ингэхдээ …
-
28 May
Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо Ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг …