Галт зэвсэг оролдож байгаад сум алдан нэгнийгээ гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж гэмтэл учруулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд та бүхэн галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжиж, сумыг тусад нь хадгалах хэрвээ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаж буу, замаг хоёрыг тусад нь хадгалж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Санал болгох мэдээ

ГИХГ:Өнгөрөгч долоо хоногт гадаадын 37 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн …