1072 хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

ffe9349aba056546bigМонголын хөрөнгийн  биржээс  өнөөдөр маргааш хоёр өдөр  нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болсон.  Уг нээлттэй өдөрлөгт  “Санхүүгийн зохицуулах хороо”, “Монголын хөрөнгийн бирж” , “Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Брокер, дилерийн компаниуд оролцох юм

Манай улсын иргэдийн үнэт цаасны мэдлэг цэнхэр, ягаан тасалбараар хязгаарлагддаг гэдэг. Харин өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн томоохон хөрөнгө оруулагчид бус жирийн иргэд ч хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч болсон байдаг. Тэгвэл энэ боломжоор Монголчууд хангагдах гарц нээлттэй байгаатай холбогдуулан тус өдөрлөгийн хүрээнд ард иргэдэд сонирхсон асуултад мэдээлэл өгөх аж.Тодруулбал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа Таван толгой ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх тухай  хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улсын сайдын ажлын албаны дарга Б. Цогтгэрэл олон нийтэд шинэ мэдээлэл өгөх ажээ.

Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд зохион байгуулах өдөрлөгийн үеэр олимпийн аварга Э. Бадар-Ууган болон нэр алдартай зарим хүмүүст хувьцааны багцыг бэлэглэж, хувьцааны арилжаанд оролцох эхлэлийг тавих гэнэ.  Түүнчлэн өдөрлөгийн үеэр иргэд,  аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрөнгийн зах зээлээс мөнгө олох боломж, ногдол ашгийн мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерийн болон төлбөр тооцооны данс нээх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуулт, санал хүсэлтэд хариулт өгөх боломжтой юм байна.

Мөн 1990 онд гаргаж байсан цэнхэр, ягаан тасалбарын талаар иргэдэд тодорхой ойлголт өгч, иргэдийн нэр дээр уг тасалбар байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн ойлгомжгүй зүйл байвал гомдол гаргах боломжтой гэдгийг албаныхан хэллээ. Тодруулбал цэнхэр, ягаан тасалбарыг нь зөвшөөрөлгүйгээр авсан бол гомдол гаргах боломжтой юм байна.

Б.Сансартуяа
Эх сурвалж:  olloo.mn
Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Anonymous says

    Yamar haygaar huwitsaatai eshee medeh we

  2. гость says

    бид ямар нэгэн компанийн хувьцааг хөрөнгийн биржээс авах боломж тун муу байна орон нутагт энэ талын ажил бараг байхгүй. хувьцааны мэдлэг бараг байхгүй. 1072 Хувьцааны 300 ш-ийг хоосон цаасан мөнгө хэвлэж ханшгүй болсон мөнгөөр ЗГ худалдаж авсан нэртэй.Ард биднийгээ мөнч их хуурах юм даа. засаг төрд гарсан товарищууд минь Тэр баялагаа хувааж авна уу худалдана уу бушуухан дуусгачих.бид өөрсдөө аргаа олье.

Comments are closed.