Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн

tsag368194894201409100842Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн бүс нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 26-31 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 2-7 градус, Говийн бүсийн хойд хэсэг болон цас багатай нутгуудаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

http://tsag-agaar.mn/

Холбоотой мэдээлэл

Comments are closed.