Airbus A320-200” онгоцны хар хайрцгийг хайж байна

zaluu_54a35d3f165a5_1Өнгөрөгч ням гарагт нислэгийн замд сураг тасраад байсан  “Airbus A320-200” онгоцыг эсэн мэнд олдоно хэмээн итгэж найдаж байсан зорчигчдын ар гэрийнхний итгэл найдвар онгоцны сэг, зорчигчдын цогцос олдохтой зэрэгцэн алдарч эхэллээ.

Индонезийн тэнгисийн цэргийнхэн өчигдөр тэнгист хөвж байсан 40 гаруй хүний цогцосыг олж, зургааг нь хэн болохыг тогтоосон байна. Онгоцны сэг “QZ8501” нислэгтэй холбоо тасарсан хэсгээс 100-200 км зайтай тэнгисийн усанд хөвж явсан байна.

Одоо хайгуулын хамтрасан олон улсын баг зорчигчдын цогцос болон онгоцны хар хайрцгийг олох ажилд анхаарч ажиллаж байна.

Сингапур улсын зүгээс хар хайрцагны дуут дохио илрүүлэгч төхөөрөмжтэй хөлгөө Ява тэнгис рүү илгээжээ. Индонези улсын тэргүүлсэн эрлийн ажилд Малайз, Австрали, Тайланд, Сингапур, Өмнөд Солонгосын 30 хөлөг онгоц, 21 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцож байгаа аж.

 download (1)Харин АНУ-ын зүгээс тэнгисийн цэргийн  “USS Sampson” хөлгөө онгоцоо эрлийн ажилд оролцуулж байна.

Ява тэнгисийн гүнд онгоцны их биетэй төстэй дүрс тодрон харагдсаныг Индонезийн эрлийн багийнхан мэдээлжээ.

Өнөөдөр шумбагчид зорчигчдын цогцос болон онгоцны хар хайрцгийг хайн Ява тэнгисийн гүн рүү шумбах аж.

Индонезийн Сурабая хотоос Сингапурт хүрэх “QZ8501” нислэгт нийт 162 хүн зорчиж явсны дунд 17 хүүхэд, нэг нярай байсан юм.

Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх “QZ8501” нислэг өнгөрсөн ням гаригийн өглөө Индонезийн агаарын хяналтын төвтэй холбоо тасарч, сураггүй болсон юм. Зорчигчдын ихэнхи нь Индонезийн иргэд бөгөөд Өмнөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британи, Францынтус бүр нэг зорчиж явсан байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.