Эрхэм уншигч, хамтран ажиллагч байгууллага, хамт олонд шинэ жилийн мэнд дэвшүүлье

10904268_1505914209696637_604882723_nАмжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн цэгнэх энэ жилийн сүүлчийн өдөр өнөөдөр.

Шинэхэн орсон цасны жавар гялалзан туяарах гацуур модны чимэглэл, гудамжаар зөрөн өнгөрөх хэн бүхний жаргалтай инээмсэглэлээс үргэн одно. Хүн бүр шинэ жилийн дуу аялмаар, хүүхэд бүр хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэмээр хамгийн жаргалтай ч жаахан гунигтай оны сүүлчийн энэ өдөр. Түүхийн шаргал хуудсанд шилжих 2014 он зарим нэгэнд нь явуулмааргүй их амжилт ололт, заримд нь сургамж, ухаарал хайрласан өнгө эгшиг бүхэн сүлэлдсэн нэгэн жил болж өнгөрсөн учраас л гунигламаар.

00:00 цаг Монголын уудам талыг сэрээж 2015 он түрэн ирэхэд бид илүү өндөр хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл тээн угтаж авна.

Гэхдээ өглөө бүхэн шинэ, бас өөр өөр дурсамж дурдатгал, ая эгшигтэй эхэлдэг нь юутай сайхан бэ? Энэ л мянга мянган өглөөг бидэнтэй хамт угтаж нэгэн оныг үдэж буй Өглөө.мн мэдээллийн цахим хуудасны үнэнч уншигч та бүхэндээ дурсамж тээсэн хуучин оны “сүүлчийн өнөөдөр”, мөрөөдлөөр сүлэлдсэн ирж буй шинэ оны “цоо шинэхэн маргааш”-ийн мэндийг дэвшүүлье.

Мөн 2014 онд бидэнтэй хамтран ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонд талархсанаа илэрхийлээд угтан ирж буй шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, ажлын оргилуун их амжилтыг хүсэн ерөөе. Ирэх онд бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

Мэдээллийн эрин зуунаас Монголчууд хоцрохгүй хөл нийлүүлэн хамт алхаж явахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа Монголын сайтын холбооны гишүүн сайтууд, сэтгүүлзүйн салбарт хамтран зүтгэж яваа хэвлэл мэдээллийн салбарын хамт олондоо шинэ оны мэнд дэвшүүлж үзэгний ган хошуу хурц, үйлс зорилго бүтэмжтэй байж ирэх ондоо илүү эрчтэй хүчтэй ажиллахыг хүсэн ерөөе.

Шинэ оны мэнд дэвшүүлье

Өглөө.мн сайтын хамт олноос

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …