Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ шууд угаах нь аюултай

555573254a3c1e24524351Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ.

Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай юм байна.

Ялангуяа хийжүүлсэн ундаа ууж дуусмагцаа сойз шүүрч авахгүй байх нь дээр. Хийжүүлсэн ундаа, цуу шиг хүчтэй, исгэлэн шингэн шүлсний бүтцийг өөрчилжхүчтэй исгэлэн найрлага ньшүдний гадаргыг бүрхсэн нимгэн пааланг хорхойтуулахад хүргэдэг.

Солонгосын Паг Ён Күг Кёнхи их сургуулийн, эмнэлгийн захирал, доктор “шүд сийгэж өвдөх ба шүдний суурь муутай хүн хийжүүлсэн ундаа, цуутай хоол хүнс биш жирийн хоол идсэн ч хоолны дараа шууд шүдээ угаавалшүдний өвчлөлтийг улам хурдасгах болно. Иймд юуны өмнө шүдээ усаар зайлаад 30 минутын дараашүдээ угаах нь сайн” гэж зөвлөж байна.

Ийм үед шүдийг сойзоор цэвэрлэхэд тус болохоосоо илүүтэйгээр хүчлийг шүдний гүн рүү “тээвэрлэх” аюултай. Үүнээс үүдэн шүд гэмтэх магадлал өндөр байдаг аж.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …