Н.Одгэрэл хүрэл медаль хүртэв

olloo_mn_1419997925_29321ОХУ-ын Красноярск хотод Д.Миндаишвилийн Бөхийн академийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт олон улсын ХIII тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай орноос “Шонхор-Олимп” клубын Г.Амархүү дасгалжуулагчтай бөхчүүд оролцсоноос эмэгтэй 60 кг-ын жинд бөх Нямцэцэгийн Одгэрэл хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний эмэгтэй 53 кг-ын жинд ДАШТ-ний хошой мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний 3 алтан медальт, тувагийн бөх Лариса Ооржак хэдэн жил завсарласны дараа барилдаж түрүүлжээ.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …