2015 онд “Apple”-аас хэрэглэгчиддээ барих “гэнэтийн бэлэг” – үүд

Улиран одож буй 2014 он технологийн салбартаа тэргүүлэгч “Apple” – ийн хувьд томоохон тэсрэлтүүдийг хийсэн гайхалтай он жил болж өнгөрлөө. Тэгвэл 2015 онд хүлээлт үүсгэсэн ямар ямар гэнэтийн бэлгээ задлахыг бид таашгүй ч “The Business Insider” сэтгүүлийнхний таамаглаж байгаагаар “Apple” – аас доорх сюрпризүүдийг хэрэглэгчиддээ барих ажээ.

538b3fe38d0b5e7a39a4e67067eee854Ухаалаг хэмээн онцолсон оны онцлох бугуйн цагныхаа загварыг “Apple” – аас өнгөрөгч есдүгээр сард танилцуулсан билээ. Тэгвэл зураг хэлбэрээр л харж байсан “Apple iWatch” ирэх оны хавар худалдаанд гарна. Технологийн вебсайтуудаар 2015 оны хоёрдугаар сарын 14-ний гэгээн хайрын баяраар худалдаанд гарах магадлалыг дэвшүүлсэн мэдээлэл олонтаа цацсан ч онлайн худалдаа, борлуулалт хариуцсан албаны дарга Анжела Арендсын хэлснээр 2015 оны хоёрдугаар сарын 19-нд худалдаанд гарах сурагтай байна.

afb2da75d8e2e7d7963746ab117aad8d“Apple”-аас шинээр танилцуулж, худалдаанд гаргаж буй бүтээгдэхүүн бүрт өөр өөрийн онцлогийг шингээсэн үйлдлийн систем дагалдаж гардаг уламжлалтай. Тэгвэл “iWatch” ухаалаг цаганд зориулсан шинэхэн үйлдлийн систем нь “iPhone” дээр ингэж харагддаг байна.

8d9da9493432f49cc60025c95ae4c778“Apple iWatch” худалдаанд гарахтай зэрэгцэн компаний уур амьсгалд ихээхэн өөрчлөлт орох бололтой. Шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ загвар дизайн, чанар хийцийг дагаад дэлгүүрүүдийнхээ засал чимэглэлд ч гэсэн ихээхэн анхаарч эхэлж байгаа юм байна. Тэгэхээр магадгүй байгалийн цэвэр модоор дагнасан үзэсгэлэнгийн танхимтай болохыг үгүйсгэхгүй.

edc886a4276a764b8d031289facfc45f“Apple”- аас ирэх жил маш том хэмжээтэй “iPad” гаргах төлөвлөгөөтэй байна. Энэ “iPad” – ийг “iPad Pro” эсвэл “iPad Plus” гэсэн нэртэй байна гэж таамаглаж байгаа юм. Мөн түүнчлэн одоо байгаагаасаа илүү нимгэн загвартай “iPad Air 3” – ийг танилцуулахын зэрэгцээ 2015 оны намар “iPad Mini 4” – ийг худалдаанд гаргах магадлалтай байна. Мэдээж энэ нь одоогийнхоос илүү хурдан процессортой, нягтшил сайтай камертай байх болно.

cd05d4bfcca161553ab47770b13efb53Ухаалаг утасны зах зээлд шинээр “iPhone 6S” – ийг танилцуулах бөгөөд “iPhone 7” гартал дизайны хувьд ноцтой өөрчлөлт оруулахгүй байхаар шийджээ. “iPhone 6S” – ээс гадна 4 инчийн дэлгэцтэй “iPhone 6 Mini” загварыг танилцуулах тухай яриа гарчээ. Хэрэв тийм бол энэ нь “iPhone 5” болон өмнөх загваруудтай хэмжээний хувьд ижил боловч үзүүлэлтээр харьцангуй давуу байх болно.

190a3e9eb77e8302fdc4ac3863436a8dШинэ “iPhone” худалдаанд гарна гэдэг нь шинэ үйлдлийн системийг ч гэсэн хөгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр “iOS9” удахгүй гарах нь байна.

c5d2ad4bf15dd174080a52ceee3a3355“iMac” – ийн хувьд “OSX” үйлдлийн системийн өмнөх хувилбаруудад Калифорнийн Мэверикс, Йосемитийн байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлгэцийн зургаар сонгосон байдаг. Тэгвэл 2015 оны шинэ хувилбарт Шаста уулын зургийг оруулна гэдэгт итгэж байна.

23907e57c138a0bc562bbdead138143e“MacBook Air” – ийг “Retina” дэлгэцтэй болгож нягтшил, график үзүүлэлтүүдийг нь сайжруулж гаргах бол “MacBook Pro” нь одоогийнхоос харьцангуй нимгэн болно. Ингэснээрээ “MacBook Air” – тай ижил нимгэнтэй харагдах боловч хүчин чадлын хувьд илүү байх нь лав.

8915404570b56c779d7d7e9bd6e481bb2014 онд “iMac” – ийн 27 инчийн дэлгэцтэй хувилбар нь маш өндөр нягтшилтай болж сайжирсан билээ. Тэгвэл ирэх 2015 онд 21.5 инчийн дэлгэцтэй “iMac” нь “Retina” дэлгэцтэй болно.

57d10ed8493f35aafdb9b581e15e1f052015 онд “Apple” – ийн болон “Wi – Fi” – аар холбогддог бүхий л төхөөрөмж хэрэглэгчдэд үнэхээр тааламжтай жил байх болно. Одоогийн “iOS8” дээрх “HomeKit” апп нь орчны хэмийг тохируулагч термостат болон хаалганы цоожийг “Wi – Fi” – ын тусламжтайгаар онгойлгож түгжих боломжтой болох ажээ.

20cd9b65e3d0f37dea0f60c6dcf40452“Apple Pay” системийг шинэчилж ирэх жил “Apple Pay 2.0” хувилбарыг гаргана. Энэ мэтчилэн маш олон апп шинээр танилцуулагдах бөгөөд “iTunes” / “Beats Music” – ийн хамтын ажиллагааны хүрээнд олон сонирхолтой боломжууд бий болно.

bf84eeb7f5a213caae4f8115d29c24e4Эцэст нь “Apple TV” – ийг 2012 оноос хойш огт шинэчилсэнгүй. Одоо цаг нь ирсэн байлгүй дээ.
Эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …