Шилдэг оюутан тамирчид тодорчээ

10389121_10152613390938990_1033676632493769313_nМонголын Оюутны Спортын Холбоо 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг. Энэ онд 21 дахь удаагаа 2014 оны шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагчыг шалгаруулах ёслолыг Спортын төв ордонд зохион байгуулсан байна. Шилдэг оюутан тамирчдаар чөлөөт бөхийн Т.Түвшинтулга, шатрын Б.Мөнгөнтуул, буудлагын Т.Баярцэцэг, боксын Н.Ариунболд, модон бөмбөгийн Э.Энхтүвшин нарын 5 тамирчинг шалгаруулав. Шилдэг дасгалжуулагчаар Үндэсний БТДС-ийн багш Ц.Баярсайхан шалгарсан юм. Шилдэг оюутан тамирчдын өргөмжлөл, үнэ бүхий зүйлс, шагналыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х. Батсайхан нар гардуулан баяр хүргэж амжилт хүсчээ.

 Монголын оюутан тамирчид 2014 онд дэлхийн оюутны аварга шалгаруулах (оюутны ДАШТ) таэквондо, гольф, байт харваа, чөлөөт бөх, шатар, бокс, буудлага, модон бөмбөг, тэшүүрийн 9 төрлийн тэмцээнүүдэд баг тамирчидаа амжилттай бэлтгэн оролцуулж 1 алт, 3 мөнгө, 13 хүрэл медаль нийтдээ 17 медаль хүртэн өндөр амжилт гаргав. Үүнээс: чөлөөт бөх- 1 алт, 2 мөнгө, бокс- 1 мөнгө,5 хүрэл, буудлага- 1 мөнгө, 4 хүрэл, шатар- 1 мөнгө, модон бөмбөг-2 хүрэл медаль хүртсэн байна.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …