Өглөөний зөвөлгөө: Ажилтнаа урамшуул

Энэхүү мэргэжлийн сургалтаар та хэрхэн сайн төвлөрөх болон хэрхэн цөхрөлтүй оролдлоготой байх талаар мэдэж авах болно. Мөн та өдрийн туршид өөдрөг сэтгэлээ хэрхэн хадгалж, сэтгэлийн гүн дэх урам зоригоо хэрхэн гаргаж ирэх талаар сурах болно . Сайн удирдагчид ямар ч үүрэг даалгаварын үед сайн тактик сонгох ёстой. Хэдийгээр энэ нь дарга нарын зөвлөлийн хурлын танхим эсвэл тулааны талбар байсан ч ялгаагүй. Хүмүүсийг урамшуулах, тэдний сэтгэлийг өдөөж өгөх хэдэн мянган хэлбэр бий.

amjilt1. Харилцаан дээр төвлөрөх- Анх намайг ажилд орж байх үед сонссон үг бол “Чиний хэр их мэдлэгтэйг чинь хэн нэгэн анзаарах хүртэл хэн ч мэдэхгүй” гэдэг хэллэг байсан юм. Өөрийн ажлын туршлагыг эргэн харах үед засгийн газрын агентууд эсвэл хамтрагч тал гэх мэт гадны тусламжгүйгээр дангаараа ажил гүйцэтгэх боломжгүй юм. Бүх зүйл хоорондоо нягт холбоотой. Үүнийг “Та юу мэддэг вэ” гэж нэрлэж болох юм. /Дэлхий ертөнц дээр байдаг бусад зүйл мэт/

2. Аминчхан зангаа ардаа үлдээ- Хэрвээ та үнэхээр л хүмүүст нөлөөлөхийг хүсэж байвал өөрийнхөө үйл хөдлөлөөрөө тэдэнтэй ярь. Энэ нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн хэзээ ч хувирашгүй зүйл юм. Хэрвээ та үнэхээр ямар нэгэн зүйлийг гайхалтай сайн хийж чаддаг бол хэн нэгэн үүнийгээ ярих хэрэггүй. Тэд аль хэдийн таны үйлд хөдлөлөөр тань таныг мундаг гэдгийг мэдчихсэн байдаг.

3. Ялалтаа тодорхойл- Ялалтанд хүрэхийн тулд та ямар нэгэн том алхам хийх хэрэгтэй. Боломжит бүх бололцоогоо ашиглаж мэрийн ажилла. Дараань өөрийнхөө хийх гэж байгаа зүйлийг тодорхойлж, ажилчиддаа ч бас үүнийг хийх боломжийг бүрдүүл. Харилцааны бэрхшээлээс болж цомхотголд орох нь бий.

4. Авьяас чадвараа бүрэн дүүрэн ашигла-Гадаадад бид хэдэн ажил олгогчийн төлөө ажилллаж үүнийгээ өөрсдийнхээ бүхий лүүрэг даалгавар мэт хүлээн авдаг байсан цаг саяхан.Хэрвээ та бэрхшээлтэй тулгарвал өмнөх туршлагаа эргэн харж, хаана алдсанаа олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ дахин дахин алдсаар л байвал та дэс дарааллыг нь дахин өөрчлөх цаг нь болсон гэсэн үг.

5. Чөлөөтэй байршуул- Хүмүүсийг бизнесийн салбарт эрх мэдлээ тогтоож, хөгжих боломжийг олго. Хүмүүс амжилтанд хүрэхийг хүсдэг боловч ихэнхдээ түүнд хүрэх зам нь бартаа ихтэй байдаг. Хамгийн их борлуулалттай номоор шалгарсан Даниел Пинкийн “Drive”хэмээх номонд үүнийг “Зорилгодоо хүрэх өдөөх хүч” гэж нэрлэдэг. Хүмүүст амжилтанд яаж хүрэх гарын авлага, ном өгсөнөөс үйл хөдлөлөөрөө харуулах нь зүйтэй.

6. Идвэхтэй сонс- Энэ дэлхий дээр 2 янзын сонсогч байдаг. Нэг хэсэг нь мэдэхгүй зүйлээ мэдэхийг хүсдэг байхад нөгөө хэсэг нь мэддэг зүйлээ ойлгуулахыг хүсдэг байна. Хэн нэгний үзэл бодлыг хүлээцтэй сонсдогнэг хэсэг байхад таныг ярьж дуусахыг хүлээн өөрсдөө ярихыг тэсэн ядан хүлээдэг хэсэг бас байдаг байна.

7. Өөрийнхөө сэтгэл санааг хянах- Хэт сэтгэл нь хөдөлсөн, хэт эерэг сэтгэлгээтэй, сэтгэл санааны гүн хямралд орсон буюу сөрөг энергитэй хүмүүс нийгэмд гар бөмбөг мэт тэсрэлтийг хийдэг. Тийм болохоор сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэртэй байдал тун чухал. Сэтгэл хөдлөлөөрбусдын сэтгэл санааны байдлыг мэдэж болдог. Энэ нь мөн 4 хэсэгт хуваагдана. Үүнд: Өөрийн ухамсар, нийгмийн ухамсарт байдал, өөрийгөө удирдах чадвар болон харилцааны менежмент гэсэн хэсгүүдэд хуваагдана. Өөрийнхөө сэтгэл санааг хянах дээрх 4 зүйлд хамаарах бөгөөд эдгээр чадваруудыг сайн эзэмшихгүй бол хэн ч хүмүүсийн эргэн тойронд бөмбөг тэслэхийг хүсэхгүй биз.

8. Уян хатан байх- Бие махбодын болон сэтгэл хөдлөлөөрөө хүмүүсийг хэр сайн урамшуулж чаддагаа үргэлж харуул. Хүмүүс хүүхдээ хамгаалахын тулд машин өргөсөн аавын сэтгэл хөдөлгөсөн түүх , эсвэл хэн нэгний амжилтанд хүрсэн хүний түүхийг сонсох дуртай байдаг. Хэрвээ та бүх хүчээ дайчилбал үүнээс илүүг ч хийж чадна.

9. Санаа бодлоо шууд илэрхийлэх –Хүмүүс 2 зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ нь та хүмүүсийн ярьж буй сэдвээс хазайхгүй байх болон таны яриа хүмүүст хэрхэн хүрч, нөлөөлж байгааг харах хэрэгтэй. Бусад хүмүүс хэрхэн таныг үнэлж байгааг хараад хүмүүс дотроо атаархах, хор санах явдал гардаг. Миний бодлоор ихэнх мэдээ сайн мэдээ байдаг учир нь дээрх мэдээллээр юу гэдэг нь чухал биш ч ямар нэгэн зүйл үргэлж сурч байдаг. Таныг үргэлж дээш нь хөтлөх, илүү түвшинд хүргэх тийм зүйлийг сурч байх хэрэгтэй.

Хэрвээ та бусад хүмүүийг урамшуулах, урагш нь хөтлөхийг хүсвэл хамгийн сайн хийж чаддаг нэг зүйл дээрээ төвлөрөх ёстой. Ялангуяа таны үйл хөдлөл чухал. Өдөр бүр дор хаяж нэг зүйлийг практик болгон хийвэл үр дүнг нь та дараа нь хараад гайхах болно.

BizNetwork.mn

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …