Монголын хамгийн отгон УТ-ийн нам болох Боорцогны нам байгуулагджээ

Монголын хамгийн отгон нам олон сая хүнийг цуглуулж чадсан фэйсбүүк хуудаснаас “төрлөө”.  Тодруулбал  “Taste it” хуудасны 10 мянга гаруй гишүүдийн дундаас Монголын Боорцогны нам байгуулагджээ. Гурав хоногийн дотор 4000 гаруй гишүүн, дэмжигчтэй болсон бөгөөд өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрийнMedeenii_zurag_680x300_26 Монголчуудаас лайк нь нэмэгдэж байгаа юм байна. Дэлхийн улстөрд Англи, Ирланд, Белги зэрэг улсуудад “Цайны нам” хэмээгдсэн улстөрийн бус нам байдаг. Хэдийгээр УИХ-д суудал авч, Засгийн газарт гишүүн суухгүй ч томоохон сөрөг хүчин байж ард түмнийхээ өмнөөс дуугарч чаддагаараа онцлогтой. Манай улсын хувьд ийнхүү  Боорцогны нам нэртэйгээр байгууллагдаж байгаа нь энэ юм.

Тус намд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд илүү их сонирхон дэмжиж байгаа гэнэ. Улс төрийн тавцанд үндсэн тоглогч болж чаддаггүй ч сонгууль болгоноор нэжгээд саналыг зулгааж байдаг нам хөдөлгөөнийг “гуравдагч хүчин” буюу “цайны нам” хэмээн хочлон нэрлэдэг. Тиймээс ирэх сонгуульд нэлээд хүчирхэг боловч ганц бие парламентчид, жижиг нам, эвслүүд Монголын Боорцогны намтай хүч хавсрахыг үгүйсгэх аргагүй байна. Намыг одоогоор НТВ телевизийн “Чухал яриа” нэвтрүүлгийн сэтгүүлч Болдбаатар толгойлж байгаа сурагтай.

Т.Бэх

time.mn

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …