“Хаан чипс”-нээс хөгзөрч муудсан тостой төмс гарчээ

sЭлдэв янзын үсэг тоглоом уутан дотроос цуглуулахыг сануулж гол худалдан авагчдаар нь хүүхэд багачуудыг  уруу

 татдаг “Хаан чипс” ямар л янзын юм бэлдэж савлан бяцхан үрсэд минь идүүлнэ вэ?

Өнөө багачууд гэлтгүй дуртай нэг нь амтархан иддэг “Хаан чипс”-нээс хачин янзын хачир гарчээ. Таны харж байгаачлан “Khaan CHIPS”  нэртэй энэ улаан уутнаас аманд орохын аргагүй  техникийн тос гэмээр сонин үнэртэй, хөгзөрч муудан хувирсан ногоон өнгөтэй “хатаасан төмс” гарч ирчээ.

Эцэг эхчүүддээ нэмж сонордуулахад төмсний хөөмөл  болох “чипс” гэх бүтээгдэхүүний талаар сайн гэхээсээ мууг дүгнэсэн судалгаанууд  их байдаг байна. Харамсалтай нь  манайд “Үндэсний үйлдвэрлэл” гэсэн сүржин уриалгатайгаар эрүүл ахуйн шаардалага хангахгүй энэ мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байгаа нь  айдас төрүүлж байна.

Нэмж сонордуулахад чипс нь зүрх, судасны тогтолцоонд муугаар нөлөөлж, илүүдэл жинг үүсгэхээс гадна харшлыг өдөөдөг гэнэ.  Мөн мэргэжилтнүүд 3-4 насандаа чипс идэж байсан хүүхдүүд оюуны хөгжилдөө асуудалтай болохыг тогтоожээ.

Бристолийн их сургуулийн эрдэмтэд хүүхдийн хоолонд чипс багтвал уураг тархины үйл ажиллагаа зөрчигддөг болохыг олж мэдсэн байна. Үүний улмаас ой санамж муудаж, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болоод зогсохгүй сэтгэн бодох чадвар мууддаг гэнэ.

Чипсэнд агуулагддаг баяжуулсан өөх тослог нь уураг тархины хэвийн хөгжлийг саармагжуулдаг бөгөөд үр дагавар нь аюултай гэдгийг хүнс судлаачид баталжээ.

Тиймээс ч  эрдэмтэд хүүхдүүдийг 3-4 настай байхад нь чипс идүүлэхгүй байхыг эцэг, эхчүүдэд уриалдаг байна.

Азтай

эх сурвалж: Fact.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …