Ливерпүүл хүснэгтийг тэргүүлж эхэллээ

f6ee54b358d37d3fbigАнглийн премьерлигийн “Super Sunday” өчигдөр Ливерпүүл Тоттэнхэм клубүүдийн тулаанаар үргэлжиллээ. Хүснэгтийг тэргүүлэгч Челси бямба гарагт хожигдол хүлээсэн байсан тул улаанууд энэ тоглолтод хожвол хүснэгтийг тэргүүлж эхлэх сайхан боломжтой байсан юм. Тийм ч учраас улаанууд эхнээсээ тоглолтын санаачилгыг гартаа авч, Тоттэнхэмийн “Зодоонч тахиа”-нуудыг талбай дээрээ илүүрхэж хожлоо. Тоглолт эхлээд ердөө хоёр дахь минутад Ливерпүүлийн баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Тоттэнхэмийн төвийн хамгаалагч Юнис Кабул өөрийн хаалгандаа ичгүүртэйгээр оруулснаар тооны харьцааг нээсэн юм.

Үүний дараа Луйс Суарез дахиад л Тоттэнхэмийн хамгаалагчдын алдааг ашиглан хаалгачийн эсрэг ганцаараа гарч, тооны харьцааг 2-0 болгон холдуулсан. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Фелиппе Коутиньо 16 метрийн шугамын гаднаас хаалганы зүүн доод буланд хүчтэй цохиж, гоалын зөрүүг нэмсэн бол үүнээс 20 орчим минутын дараа 75 дахь минутад Жордан Хендерсон гоалдсоноор “Улаанууд” талбай дээрээ Тоттэнхэмийг 4-0-ээр илүүрхэн хожлоо. Тоттэнхэм клуб ийнхүү хожигдсоноор улирлын төгсгөлд топ дөрөвт багтах найдлагаа бараг л алдаж байна. Харин Ливерпүүл 32 тойргийн дараах байдлаар 71 оноотой хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …