“Спорт-хөгжил-энхтайван” сэдэвт эссэ, зохион бичлэг, зургийн уралдаан зарлалаа

“Спорт-хөгжил-энхтайван” уриатай спортын олон улсын өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай ОУОХ, НҮБ хамтарсан тогтоол гарсан билээ. Тиймээс эл өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд спортын холбоодын төлөөллүүд илтгэл тавьж, урлаг, спортын хамтарсан үзүүлбэр толилуулах юм.

safe_image

Мөн хүүхэд, залуусын дунд эссэ, зохион бичлэг, зургийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Эссэ бичлэгийн уралдаанд 18-25 насны оюутан залуучууд, зохион бичлэгт 16-18 насны хүүхэд, залуучуудын бүтээлийг шалгаруулах юм. Харин зургийн уралдаан хоёр насны ангиллаар болно. Тодруулбал 6-12, 12-16 хүртэлх насны охид, хөвгүүд өрсөлдөх боломжтой аж. Эссэ, зохион бичлэгт түрүүлсэн залуус “Инчён-2014” Азийн наадмыг үзэх эрхээр шагнуулах бол хоёр, гуравдугаар байр эзэлсэн бүтээлийг 500, 300 мянган төгрөгөөр тус тус шагнах юм. Тэгвэл зургийн уралдаанд тэргүүлсэн бүтээлийн эзэд 800 мянга, удаах нь 500, 300 мянган төгрөгийн урамшуулал хүртэх гэнэ.

Ugluu-logo17221

Холбоотой мэдээлэл

Comments are closed.