Жинхэнэ татаадаг онигоонууд

Шог зураач С.Цогтбаярын пэйж хуудсан дахь онигоонуудаас зөвшөөрөлтэйгөөр оруулж байна.

Өдрийн алжаалаа тайлцгаая!

1901713_10201651013337800_364079731_n

1. Нэг халамцуу эр эхнэртээ чирүүлэн таксинд орж суунгаа жолоочоос:
-Зах хүртэл хэдээр явах уу?
-4000
-Эхнэртэйгээ хамт бол?
-4000
Мань эр эхнэрлүүгээ эргэж хараад ихэд нухацтайгаар:
-Тээр хар даа, чи ямар ч үнэ цэнэгүй байгаа биз дээ?

2. – Сүүлчийн амьд тоглолтынхоо дараа та нар яах вэ?
– Бид нар дараа нь үхэцгээх байх оо.

3. Хөдөө явж байхад үхэр зам дээр машин ч тоохгүй пээдийгээд зогсоод байдаг даа. Тэр чинь урьд насандаа замын цагдаа байсан нь тэр гэнэ шүү.
Бас машин дагаад хуцаад гүйдэг нохой байдаг даа. Тэр чинь урьд насандаа эргүүлийн цагдаа байсан гэнэ.
Гар дээрээс юм идсээр байгаад сурчихсан гэрт орж ирэх гэж чихэлдээд гар дагуулж хараад байдаг эрх ямаа байдаг даа.Тэр чинь урд насандаа гаалийн байцаагч байсан гэлцэх юм.

4. УИХ-ын гишүүнд лам багшаас нь мессеж ирж байна гэнэ:
-Хэрүүлийн бузартай газар байна гэж төлгөнд буугаад байна. Хаана байгаа юм?
-Би чуулгандаа л сууж байна ш дээ.
-Хурдан ирж хар хэл амны ном уншуул?

5. -Пөөх чи чинь одоо бүр англи хэл сурч байгаа юм уу?
– Yes
-Өнөөдөр хэдэн үг цээжлэв?
-Two
-Ердөө л үү?
– Yes
-Маргааш хэдэн үг цээжлэх үү?
– Two
-Бас л уу?
-Yes

6. Зам гарахдаа гэрлэн дохио бус, машин харж гар. Гэрлэн дохио хүн мөргөж байсан тохиолдол ер байхгүй.

7. Байна уу цагдаагийн хэлтэс үү? Хурдлаарай.Энд хоёр бvсгvй намайг булаацалдаж зодолдоод байна аа!
-Юун сүртэй юм. Тэгээд асуудал нь яг юундаа байна?
-Царай муутай нь ялаад байна ш дээ…

8. Хэрэв та буддын шашинтан бол төлөвлөсөн ажлуудаа дараагийн амьдрал хүртлээ хойшлуулж болох давуу талтай…

9. Бурхны сүмд зориулж хандив цуглуулахад нэг биеэ үнэлэгч 1сая төгрөг өргөсөнд лам:
-Ийм мөнгө авахгүй ээ гэхэд нь цуглагсдаас:
-Авчих оо адилхан л бидний л мөнгө ш дээ….

10. Хүүхэн, залуу хоёр секс судлаач эмчид vзvvлэхээр иржээ.
-Эмч ээ, нөхөр бид хоёр бүтэн ажил хамт амьдарч байгаа ч хэн хэн нь сексээс таашаал авч чадахгvй юм,-гэлээ.
-Тэрийг чинь харин эмчлэхэд тун хялбар шүү. Май энэ хамгийн сүүлийн vед гарсан шинэ эм. Одоо уучихаад энэ хажуугийн жижиг өрөөнд ороод үйлчилгээг нь тэр даруй шалгачихаад гараад ир. Хэсэг хугацааны дараа хүүхэн, залуу хоёр хувцасаа янзалсаар өрөөнөөс их л таашаал авсан байртай гарч ирэв.
-За яаж байна? Yйлчилж байна уу?
-Эмч ээ танд ёстой их баярласан шvv. Бид хоёр өмнө нь хэзээ ч ингэж их таашаал авч байгаагvй юм байна.
-Гэхдээ та хоёрт л гэж хэлэхэд бие гэдэг чинь сэтгэл санаагаа дагадаг юм. Сэтгэлийг нь хуурчихвал бие нь аяндаа зүгээр болдог болохоор би та хоёрын сэтгэлийг хуурах гээд жирийн л нэг аспирин өгчихсөн юм шүү дээ.
-Гэхдээ эмч ээ нууцгүй хэлэхэд бид хоёр эхнэр нөхөр огт биш. Зvгээр л байр олдохгvй байсан юм аа…

11. Зайсангийн 3 өрөө байрыг гайгүй сумын төвөөр солино. Зөрүүг нь малаар тооцож болно.

12. – Өдөр нь намайг дарга тооцож байснаас нь бага орлого орууллаа, халлаа гэж загнасан.
– Орой нь эхнэр хэрэгцээнээс нь бага мөнгө авчирж өглөө саллаа,гэж эрүүний шөл уулгасан.
-Шөнө нь нууц амраг маань өгдөг чинь өдрөөс өдөрт багасаад байна, хаялаа гэж айлгасан.
– Өглөө хармааны мөнгө бага өглөө,гомдлоо гэж хүүхдүүд маань надад үг хаясан.

– Одоо өөрийгөө дүүжлээд үхчихсэн хойно ч гэсэн чөтгөрүүд төлөвлөгөөнөөс хэтэрсэн хүн орж ирлээ, тогоонд багтахгүй гээд толгой эргэтэл загнаад байх юм.

үргэлжлэл бий…

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …