“Мобиком” дампуурлын ирмэгт ирлээ гэв үү

 images (1)Монголд анх гар утас оруулж ирсэн гэх гавьяатай Мобиком компанийн нэр хүнд дахин унаж өдгөө до­тооддоо бүсээ чангалах дээ­рээ тулаад байна. Энэ асууд­лаас болж хэрэглэгчид “Мобиком” дампуурлаа гэж үү. Арай ч дээ гэж уулга алдаж уйлах шахам байна.

Тодруулбал тус ком­па­нийн удирдлагууд ашиг орлого багассан учраас “Улус­нет”, “Ньюком”, “Мо­би­­ком”, “Мобинет” зэрэг дөрвөн охин компанийнхаа захиргааны бүтцийг цөөлж, заа­ланд   суудаг   тел­лерүүд  бо­­лон  бусад  ажил­чиддаа  сайн дураараа аж­лаас халаг­даж болно гэж мэдэгд­сэн байна.

Бидэнд  олдсон     мэдээл­лээр тус компани одоогоор 2000 гаруй ажилтнаа өөрс­дийнх нь хүсэлтээр халахаар зохих шагнал болон хан­гамжийг нь өгч байгаа гэсэн. Ямар ямар газартаа бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь одоогоор тодорхойгүй бай­гаа юм. Нөх­цөл байдал ийм болсонд хэрэглэгчид “Моби­ком” ком­панийг дам­пуурлын ирмэгт ирлээ гэж үзэж байна.

Өнгөрсөн жилээс  тус ком­панийн хуучин дарга, захирлууд  нь өөр компани руу шилжиж,  “Мобиком”-ын үнэн дүр төрхийг нийтэд ил болгон тус газрын дотоод бүтэц ямархуу байдгийг олонд илчилж байсан.

Уг нь  тус компанийн ашиг орлого тэгтлээ доо­шоо орж буурахгүй гэд­гийг  жирийн нэг иргэн ч  мэднэ. Бидний мөн­гийг 17 жилийн турш  баруун солгойгүй авч, өөрсдөө  баяж­­чихаад  өнөөдөр  гэв гэ­нэт алдагдалтай  ажиллаж эхэллээ гэж ярих болсон нь хэн хүний сонирхлыг  татаж байгаа юм.

“Мобиком”-ын  ашиг орлого нь буурч эхэлсэн  нь үнэн  үү

Уг нь нэлээн том хөрөнгө оруулагч болох Англи, Япон  хоёр эзнийх нь дургүй хүрсэн учраас тэд Монголд хөрөнгө оруулалт хийхгүй гэж мэдэгдсэн байна.

Иймээс данхайсан том за­хиргааны албаа цомхотгож, дээ­рээс нь мөрөөрөө аж­лаа хийж явсан теллер охидууд ийнхүү гу­дамжинд гарч ажилгүйчүүдийн тоог нэмэхээр болжээ.

Хачир­хал­тай нь өнөөдөр 1.5 сая  хэрэглэгчидтэй гэгддэг “Моби­ком”-д өдөрт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж  байдаг. Гэтэл энэ хэдэн тэрбумаар яригдаж байсан мөнгө хаашаа урсаж ор­сон бэ гэдэг нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл  “Моби­ком”-ын дараа  төлбөрт  хэрэг­лэгчдийн  барьцааны мөнгөнөөс тэд асар их ашиг олсныг нь холбогдох бай­гууллагууд нь тогтоогоод өгсөн шүү дээ.

Хэрэглэгчдийн мөн­гийг удаа дараа халаасалж бай­сан дээрх хоёр эрхэм ийм олон хүмүүсийг гудамжинд гаргаж байгаа нь зохистой үйлдэл гэж хэлэх хүн олдохгүй л байх.

Эцэст нь хэлэхэд  Монгол Улсын өнцөг булан бүрт “Моби­ком”-ын салбар нэгж байдаг. Энэ бүх салбаруудад хэдэн  арван тэрбум төгрөг урсаж,  чухам хаа­шаа гарч хэний ямар данс руу ороод байна вэ  гэдгийг   хуу­лийнхан шалгаж үзэх цаг нь болжээ.

Хөрөнгө  оруулалтаа та­таж буй гадаад нөхдөөс  “Бидний да­раа төлбөрт үйлчилгээний барь­цааны 10 гаруй тэрбум төгрөгийг нэхэмжилмээр  байна”  гэх ир­гэдийн  хүсэлт маш их буйг энэ дашрамд дайж байна.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …