Батгашилтын өөр нэг шалтгаан нь өтгөн хатах

otgonӨтгөн хаталтын шалтгаан
-Шингэн бага уух
-Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг хэд хэдэн хүчин зүйл байдаг.

Үүнд:
-Биеийн хөдөлгөөн бага байх
-Ислэгээр баялаг хоол идэхгүй байх
-Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
-Уураг ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх
-Эмийг замбараагүй хэрэглэх

Түүнээс гадна аян замд яваа болон гэр орноосоо өө газарт хүндээр бие засах дургүй хүмүүс, мөн түүнчлэн сургуулийн хүүхдүүд сургууль дээрээ хүндрэхээс хүртэл зайлсхийж биеэ барьснаас бүдүүн гэдсэн дэх баасны шингэн нь шимэгдсээр яваандаа шулуун гэдэс рүү шахагдан очихдоо хатаж хэвийн байдлаар гарч чадахгүйд хүрдэг байна.

Өтгөн хаталтын хор уршиг
Янз бүрийн шалтгаанаар өтгөн хатсанаар биед хорт бодис хуримтлагдан, эд эрхтэнг хордуулж улмаар биеийн эсэргүүцлийг сулруулдаг. Ингэснээр маш олн өвчний эхлэл болох аюултай.

Мөн өтгөн хатсанаар хүний биед таагүй байдал бий болж, өтгөнөө гаргах гэж хэт их хүчилсэнээс болж шамбарам үүсдэг. Мөн биеэр элдэв зүйл туурч эхэлдэг ба батгашил хүртэл гарна. Энэ мэтээр өтгөн хатах өвчин даамжирвал хүний биед янз бүрийн өвчлөлүүд бий болдог байна.

Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд ашигтай зөвлөмж
Ер нь таны өтгөн байнга хатдаг бол дараах энгийн зүйлийг мөрдөж хэвшээрэй.

Өдөр бүр тогтмол хагас килограмм ислэгээр баялаг хүнс хэрэглэж байх нь зүйтэй. Ислэг гэдэг нь хүний биед зайлшгүй шаардлагатай, хүнсний бүтээгдэхүүний нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ислэг ихтэй хүнсэнд бүх төрлийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, алим, лийр, жүрж, лууван, шош, вандуй, цэцэгт байцаа, брокли, бүх төрлийн жимсгэнэ, хар чавга, үр тариа будаа, овьёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, талх, арван гурил гэх мэт ордог.

Хүнсний ислэгийн ач холбогдол нь өтгөн хаталтаас сэргийлэх, шулуун гэдэсний элдэв өвчний эрсдэлийг бууруулдаг, цусан дахь холестеролыг бууруулахаас гадна зүрх судас, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн өдөрт хангалттай хэмжээний шингэн зүйл ууж байх хэрэгтэй. Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрүүл байхын үндэс суурь болдгийг бүү мартаарай. Өдөрт 20-30 минут алхаж чаддаг бол танд тус нэмэртэй шүү. Хэрвээ таны өтгөн хаталт хоол хүнсний хэрэглээгээр зохицуулагдахгүй байгаа бол гэдэс дотроо цэвэрлэхэд тань туслах туулгах бүлгийн эм хэрэглэж болно.

Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …