Өргүй хүний 10 шинж /сонжоо/

3890d5b2ecbbdcf1big1.     Тэд бүх зүйлийг нарийвчлан шалгадаг.

Та магадгүй дэлгүүрт тооцоо хийгээд талоноо нарийвчлан шалгадаггүй байж болох. Тэгвэл өр, зээлгүй хүмүүс ийм зүйлсийг нэг бүрчлэн үздэг. Тэд дэмий зүйлд мөнгөө үрэхгүй байхаас гадна хэзээ ч хугацааг нь хэтрүүлж төлбөр хийдэггүй. Өөрөөр хэлбэл алданги төлдөггүй.

Өргүй байхыг хүсвэл та ч мөн ингэж болно. Сар бүр картныхаа мэдээллийг шалгаж, зарлагаа тодорхойлж орлогоо нэмэх хэрэгтэй. Аль болох хэмнэлт хийхийг хичээгээрэй.

2.     Өргүй хүмүүс судалгаа хийсэн байдаг.

Өргүй хүмүүс судалгаа хийсэн байдаг. Тэдэнд нягтдан бодогчид байж болох ч төлж буй татвараа заавал өөрсдөө шалгаж тооцоонд гарын үсгээ зурахаасаа өмнө заавал гүйлгэж хардаг . Хэрэв та санхүүгийн асуудлаа хяналтандаа байлгаж мөнгө тань хаашаа урсаад байгааг мэдэхийг хүсвэл судалгаа хийж сурах хэрэгтэй.

3.     Тэд мөнгө бага олдог дүр эсгэдэг.

Хэрэв та нэлээдгүй өртэй нэгэн бол мөнгөнд хандах хандлагаа өөрчлөөд үзээрэй. Одоо авч буй цалингаасаа 10%, 25% эсвэл бүр 50% багыг авдаг гээд төсөөлөөд үз. Бага цалиндаа тохирсон төсөв гаргах хэрэгтэй. Хэцүү санагдаж байвал зарлагаа багасгахыг хичээгээрэй.

Өргүй хүмүүс хэмнэсэн мөнгөө байр сууц авах, гарцаагүй үед хэрэглэх хуримтлал үүсгэх гэх мэт мөрөөдлөө биелүүлэх зүйлсэд зориулан хадгаладаг.

4.     Тэд урт хугацааны төлөвлөгөө гаргадаг

Огцом шийдвэр гаргахад хэцүү байвал өөр сонголт бас байна. Моодонд ороод байгаа гялалзсан сайхан гутал авч өмсөх нь таатай ч таны ирээдүйн санхүүгийн төлөвлөгөөнд ямар тус нэмэр болж чадах вэ? Таныг гутал битгий худалдаж аваарай гэсэнгүй зөвхөн хэмнэх хэрэгтэй гэдгийг сануулах гэсэн билээ.

5.     Тэд гуйхаас ичдэггүй. 

Тусламж гуй, хүс. Зээлийн хүүг хамгийн багаар бодуул. Өргүй хүмүүс санхүүгээ хяналтандаа байлгаж чаддгаас гадна ихэмсэг зан гаргадаггүй. Жишээ нь хэн нэгэн хүн бэлэн мөнгөөр сайхан байр, машин худалдан авчээ гэж бодъё. Тэгвэл тэр хүнээс хэрхэн яаж мөнгө хийсэн талаар нь ичиж зовохгүйгээр очоод асуу.

6.     Тэд хэмнэдэг.

Эмээ чинь таньд 50 мянган төгрөг өгчээ. Хамгийн түрүүнд та үүгээр юу авах вэ гэж бодно. Та байр цахилгааны мөнгөө заавал төлөх ёстой шиг хадгаламжаа заавал өсгөж байх хэрэгтэй. Үүнийг зуршил болго. Өргүй хүмүүс хадгаламжиндаа багаар ч болтугай мөнгө нэмж хийсээр л байдаг. Энэ нь эргээд таныг санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд туслана.

7.      Тэд зорилгоо тодорхойлдог.

Та юунд зориулж мөнгөө хадгалаж байгаагаа мэдэж байвал хэмнэхэд хялбар болно. Шинэ гутал худалдаж авах, аялалаар явах гэх мэтэд зориулж хадгалаад үзээрэй. Өргүй хүмүүс бүгд тодорхой зорилготой байдаг.

Та ямар ч зорилго дэвшүүлж болох бөгөөд гол нь тууштай байх хэрэгтэй.

8.     Тэд үгүй гэж хэлж чаддаг.

Танд Баасан гарагийн үдэш хамт зоог барих татгалзмааргүй сайхан санал ирж болно. Гэвч үгүй гэж хэлэхээс битгий ай. Өргүй хүмүүс энэ мэт үргүй зардал гаргадаггүй. Тэд үнэтэй ресторанд хоол идэхийн оронд цайны газарт орж, найз нөхөдтэйгөө бааранд уулахын оронд цэцэрлэгт хүрээлэнд уулздаг.

9.     Тэд мөнгөний үнэ цэнийг мэддэг.

Өргүй хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэддэг. Яагаад гэвэл тэд мэдэрдэг. Бэлэн бусаар тооцоо хийх нь мөнгийг хяналтгүй гадагшлуулдаг. Бэлэн мөнгө барьж гүйлгээ хийх нь мөнгөний үнэ цэнийг мэдэхэд тустай.

10.   Өргүй хүмүүс сониуч биш байдаг.

Өргүй хүмүүс сониуч биш байдаг. Тэд юмны үнэ цэнийг мэддэг тул шинээр гарсан зүйлсийг тоодоггүй. Өргүй байхын тулд одоогийн зарлага ихтэй зуршлаа өөрчилж илүү үр бүтээлтэй шинэ хоббитой болох хэрэгтэй. Өр ширгүй баян тансаг амьдарч байгаа хүмүүсээс үлгэр дууриал аваарай.

 Англи хэлнээс орчуулсан: Д.Мөнхбаяр

Ugluu-logo17

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.