Л.Тэрбиш: Морин жил залууст амгалан, нялхаст ширүүвтэр, өвгөдөд ширүүн байх шалтгаантай

terbishe759123644201401300909Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУАийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч Урианхай Л.Тэрбиштэй ярилцлаа.

-Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу. Бие лагшин тэнхлүүн үү?

-Сайн байна. Бурхны авралаар гайгүй шүү. Та бүхний ажил үйлс өөдрөг биз дээ.

-Өөдрөг бүтэмжтэй байна аа. Тэрбиш гуай, юуны өмнө та монгол цаглабарын талаар манай уншигчдад товчхон танилцуулна уу?

-Монголчууд эзэн Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдний одон зурхайг хэрэглэсээр ирсэн байдаг. Монголын эрдэ мтэн Сүмбэ ханбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс бу янт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (rtsis gzhung dge ldan rtsis gsar/) хэмээх номондоо монгол орны өргөн ууда м газрын хуваар ьт тохирсон Төгс бу янт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхсийн хөдөлгөөн байршлыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрх ном нь түүний бүрэн зохиолын “жа“ (ja/) ботид орсон байдаг. Тэрхүү шинэ зурхай нь гараг , эрхсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасан тай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхсийн байрлалыг олох арга тай шууд дүйдэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг.

Тэрхүү цаглабарт

Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорх ойлон гаргадаг байна . Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш. 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийба т бээр хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад , монгол газрын хуваар ьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэл ттэй оршвой” хэмээх ном зохиосныг даган үхрийг зурхайг гаргадаг.

Гуравдугаарт, Балбын мэргэдийн ула мжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс , сэрүүн , чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэл тээр гаргадаг .

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг , од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн , хэдний ямар цаг минутад эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)- ийн байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна , тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хуга цааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэг чийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг , барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг. Мөн тухайн өдрийн махб одын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.

-Одоо гол зүйлдээ орох уу. Ирэх модон морин жилийн үр юу байх бол?

-“Ялгуусан ” хэмээх модон морин жилд хүмүүс өвчний шалтгаан болсон тачаал, урин, мунхагийг тэвчин боогууштай. “Жилийн эзэн од”-ны үр нь: Хаад, алба т сэл т ха маг ард нийтээр өөр зуураа найрамдюу. Үр тариа арвижих ба тарнич, засалч нарт бу янтай болюу. “Жилийн эзэн гараг ”ийн үр нь: Галын хүчин арвижих тул гал түймэр хийгээд халдвар т хижиг өвчин, нянгийн гарал тай өвчин, зүрний өвчин, умайн өвчин, цус харван өвчин зэргээс сэргэ мжлүүштэй. “Хаан гараг ”-ийн үр ха ялга нь: Эрдэнэ мэт хүмүүний ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ .Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлаар явж хур муй. Номхотгол төгөлдөр тнүүд өргөл, хүндлэлийг олмуй. Хаан нугуудын хүчин арвижюу. “Түшмэл гараг ”-ийн түмнээ нөлөөлөх үр нь: Элдэв гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүн нүгүүд өвчнөөр нэрвэгдэн , эд ба ялаг доройтох нигуур тай тул өглөгийн сэ тгэлийг эрхэ млэн бариуш тай. Хүчтэй салхи шуурга дэгдэн, үр тариа боловср оход муу нөлөөтэй байж болзошгүй.

-Тухайн жилийн дүн нурууг шороон үхэр болон хариулаачийн үйл хөдлөлөөр шинждэг. Энэ зургийг тайлбарлаж өгнө үү?

-“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эхээр цастай, хуучин хөх ногоо сайтай, жилдээ хур чухаг, зуны дунд сараар мөндөр цохимтгий өвс, урга малтай жил болно. Үхэр хариулаа ч залуу хүмүүн тул залуус т амгалан , нялхас т ширүүвтэр, өвгөдөд ширүүн байх шалтгаан тай. Түшмэд эрх хүч сайтай, хур сайтай, ард олон амгалан тай жил болохын нигуур тай жил болохыг бэлгэдэж буй.

-Хүн бүр 12 ордын аль нэгэнд багтаж байдаг. Тэдгээрт хамаарах үйл явц, шинж чанарыг нэлээд бодитой гэж хүмүүс үздэг юм билээ. Ордын хувьд ямар онцлогтой байх бол?

-Энэ жилийн хувьд наран Хумх, Загас , Хонь, Үхэр, Арслан , Хилэнц, Матрын орд онд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин , ихэс дээдэс бу янаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Мэлхий , Охин, Жинлүүр, Нумын орд онд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхаарал тай байж , элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хамтатгахын орд онд байрлах үед салхи шуурга гаран , хямрал болохын нигуур тай тул сэргэ мжтэй байгууш тай.

-Морин жилийн үр ямар байх төлөвтэй байна вэ?

-Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэл тийг тоон утгаар илэрхийлэн гаргаад , түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг . Тэр тоон үзүүлэл тийн ха мгийн бага нь 5, ха мгийн их нь 17 байдаг. Үүгээр үзвэл, энэ жилийн хувьд хур 15, Үр 9, өвс 7, сэрүүн 7, чийг 17, салхи 13, хямрал 11 байх нь. Эндээс үзүүлэлт хэр байхыг харж болно.

 -Шинийн нэгэний өглөө мөрөө хэрхэн гаргах нь тухайн жилдээ ямар суудалд сууснаас шууд хамааралтай байдаг юм билээ. Үүнийг иргэд маань илт сонирхдог. Зам мөрөө зөв гаргах нь тухайн жилийн ажил үйлс, амьдрал ахуйтай холбогддог гэдэг. Энэ талаар тодорхой хэлж өгөх үү?

-Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаа тай. Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялга атай байдаг . Баруун талын халхууд бу юу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээн үздэг . Харин төв халхууд наран зүүнээс мандана гэх тул тэдний зүг чигийн бари мжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн бари мжааг гаргах боловч зүгүүдийн махб од ба арга билгийн хар ьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь “Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махб одад хуваагдддаг . Тэр таван зүйл махб од нь могой, морь бу юу гал махб одтой урд (баруун монголын баруун зүг) зүг, бич, тахиа бу юу баруун (баруун монголын хойт зүг) зүг нь шороон махб одтой, гахай , хулгана бу юу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махб одтай, бар , туулай бу юу зүүн (баруун монголын урд зүг ) зүг модон махб одтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махб одтой болно. Махб одын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махб од гэж хэлэх нь ч буй. Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ.

Тэр үес хот айлын ахлаачид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал , арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утга тай байдаг.

Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алха м газар нүх малтаж булаад урд талаасаа бу цаж ирнэ. Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алха м газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.Тө мөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алха м газар цацаад баруун талаасаа ирнэ.

Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алха м газар т ха тгаад баруун хойноосоо ирнэ. Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алха м газар т цацаад гэрийн хойноос ирнэ. Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гар ч есөн ес наян нэгэн алха м газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ. Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алха м газар бу т сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ. Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алха м газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

2014 оны Модон Морин жилийн шинийн нэгэнд мөрөө гаргах ёсон

1. Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн зүүн урагш гараад , гал махб одын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэ тгэж, гал гаргаад (шүдэнз зурж ха ях зэргээр) урдаас ирнэ.

2. Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд баруун тийш гараад , шороон махб одын засал болгон, шороо чулуу хөдөлгөн , агаар т цаас хийсгэн, салхи шуурга , шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэ тгэж баруун урдаас ирнэ.

3. Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд баруун урагш гар ч, төмөр махб одоос үл гэмтэнэ хэмээн сэ тгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ.

4. Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махб одын засал болгон агаар т цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга , шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэ тгэж, баруун хойноосоо ирнэ.

5. Билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд зүүн тийш гар ч, усан махб одоос гэмтэхгүй хэмээн сэ тгэж, цас, усан дээгүүр гараад , хойноос ирнэ.

6. Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга , шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэ тгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд , зүүн хойноос ирнэ.

7. Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гар ч модон махб одоос гэмтэхгүй хэмээн сэ тгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ.

8. Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүдийн цог хийморийн зүг рүү морин жилийн огторгуйн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэж , цагаан сарын шинийн нэгний өглөө зүүн зүг рүү гар ч, салхи шуурга , шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэ тгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд, зүүн урдаас ирнэ.

Мөр гаргахдаа унших тарни нь:

1. Энэ жил гал хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө “Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”
2. Энэ жил шороо хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум бад ма дагиний хум ма маа бизаяа суухаа”
3. Энэ жил төмөр хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”
4. Энэ жил огторгуй хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”
5. Энэ жил ус хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум гар ма дагий ний хум мамаа бизаяа суухаа”
6. Энэ жил уул хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”
7. Энэ жил мод хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”
8. Энэ жил хий хөлөл дээр суусан эрчүүд, эмэгтэйчүүд “Ум базар падма мамаа бизаяа суухаа ” тарнийг уншина.

-Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар болохыг хураангуйлан тайлбарлана уу?

-Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаан тай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорл ол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

Хулгана жилтэн 1972 оны хулгана жилтэй эмэгтэйч үүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүй тэх нигуур тай тул бэр тэж гэмтэхээс сэргэ мжилж, амьтны амь таслахыг тэвч үүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1948, 1936 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1996 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1984, 1960, 1948 оны хулгана жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1984, 1924 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд болон 1972 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1936 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд болон 1924 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1960 оны эмэгтэйчүүд болон 1924 оны эрчүүд орл ого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах бу юу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1936 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Нийт хулгана жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл ” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1960 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба татгахын тулд хийморийн сан тавиулж , дарцаг хийсгэвээс сайн. 1996, 1960, 1924 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1984, 1948 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1972, 1936 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаара мжтай явж , “Цэнд“ уншуулваас засагдна.

Үхэр жилтэн 1997, 1961, 1925 оны эрчүүд ад зэтгэрийн хорл олд өртөгдөж магадгүй тул “Насны судар ” уншуулваас сайн. 1985, 1949 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул . 1973, 1937 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул , хүж сайн өргө. 1997, 1985 оны эмэгтэйчүүд болон 1949, 1925 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1937 оны эмэгтэйчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1925 оны эмэгтэйчүүд бие ех 1973 оны эрчүүд болон 1961 оны эмэгтэйчүүд орл ого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах бу юу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1937 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1997, 1961, 1925 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогд ож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1985, 1949 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба татгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1937 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1997, 1961, 1925 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1997, 1985, 1961, 1949, 1925 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаара мжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна . 1973, 1937 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай бар цад үл учирах сайн. 1973, 1937 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Бар жилтэн 1998, 1926 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэр тэж гэмтэхээс сэргэ мжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1962 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1986 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана . 1926 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1986 оны эрчүүд болон 1950, 1926 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гар ч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1986 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах бу юу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Нийт бар жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл ” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1998, 1926 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, ба татгахын тулд хийморийн сан тавиулж , дарцаг хийсгэвээс сайн. 1998, 1926 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Туулай жилтэн 1987, 1951, 1915 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигуур тай тул бэр тэж гэмтэхээс сэргэ мжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1987, 1951, 1915 оны эмэгтэйчүүд болон 1975, 1963, 1939, 1927 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1963, 1951 оны эрчүүд болон 1927 оны эмэгтэйчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1927 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1963 оны эрчүүд болон 1951 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах бу юу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1927 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1915 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гар ч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1975, 1963, 1939, 1927 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1987, 1951, 1915 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай бар цад үл учирах сайн.

Луу жилтэн 1976, 1952, 1928 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1988 оны нийт хүмүүс болон 1964 оны эрчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1940 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана . 1928 эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1976 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэ тгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг ба ясга .1964, 1928 оны эрчүүд болон 1916 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гар ч болзошгүй тул “Алтангэрэл ” уншуулваас засагдна. 1952 оны эрчүүд болон 1940 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Луу жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл ” уншуулах , сан олонтой тавиулах , хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1988, 1964, 1916 оны эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1976, 1952, 1940, 1928 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаара мжтай явж , “Цэнд“ уншуулваас засагдна . 1952, 1928 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай бар цад үл учирах сайн.

Могой жилтэн 1989, 1977, 1953, 1941, 1917 оны эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэр тэж гэмтэхээс сэргэ мжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1965, 1929 оны эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорл олд өртөгдөж магадгүй тул “Насны судар ” уншуулваас сайн. 1989 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1989, 1929 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1941 оны эрчүүд болон 1929 оны эмэгтэйчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1941 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана . 1977 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядуус т өглөг өргө. 1953 оны эрчүүд болон 1941 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэ тгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг ба ясга.1917 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гар ч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1989, 1953, 1917 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогд ож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1989, 1965, 1953, 1929, 1917 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай бар цад үл учирах сайн.

Морь жилтэн 1990, 1918 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул , хүж сайн өргө. Морь жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигуур тай тул бэр тэж гэмтэхээс сэргэ мжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1966, 1954 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1930 оныэрчүүд ад зэтгэрийн хорл олд өртөгдөж магадгүй тул “Насны судар ” уншуулваас сайн. 1966 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1954, 1942 оны эрчүүд болон 1918 оны эмэгтэйчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар .Элдэв бузар идээнээс болгоомжил. 1918 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1990 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1978, 1942 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гар ч болзошгүй тул “Алтангэрэл ” уншуулваас засагдна. 1966 оны эмэгтэйчүүд орл ого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах бу юу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1990, 1966, 1954, 1918 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1942, 1930, оны эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1990, 1918 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1966, 1954, 1930 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаара мжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1954 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

Хонь жилтэн 1979, 1943 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1967 оны эрчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар .Элдэв бузар идээнээс болгоомжил. 1955 оны эмэгтэйчүүд болон 1943 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1919 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1991, 1931 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг ба ясга .1943 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядуус т өглөг өргө. 1979, 1943 оны нийт хүмүүс болон 1967, 1931 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай бар цад үл учирах сайн.

Бич, жилтэн 1944 оны эмэгтэйч үүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул , хүж сайн өргө. 1992, 1932 оны эмэгтэйчүүд болон 1980 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1956 оны эрчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1992 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1980, 1920 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэ тгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг ба ясга .1968 оны эрчүүд болон 1956 оны эмэгтэйч үүд санаж сэдсэн үйлд сэв гар ч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1944 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах бу юу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Нийт бич жил тэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүм үнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1956 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай бар цад үл учирах сайн.

Тахиа жилтэн 1969, 1933 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1993 оны эрчүүд болон 1945 оны эмэгтэйчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1993 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1957 оны эрчүүд болон 1933 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1945 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1993, 1933 оны эрчүүд орл ого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1981, 1921 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг ба ясга.1969 оны эрчүүд болон 1957 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1933, 1981, 1957, 1945, 1921 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай бар цад үл учирах сайн.

Нохой жилтэн 1994 оны эрчүүд болон 1934 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1994 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1970 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1946, 1922 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гар ч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1946 оны эмэгтэйчүүд орл ого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах бу юу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1982, 1958, 1934 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1970, 1946, 1922 оны эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1944, 1922 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаара мжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1982, 1934 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай бар цад үл учирах сайн. 1970, 1958, 1946 эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Гахай жилтэн 1995, 1983, 1959, 1947, 1923 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэ тгэл хямрах, зүүд эвгүйтэх нигуур тай тул бэр тэж гэмтэхээс сэргэ мжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1971, 1935 оны нийт хүмүүс ад зэтгэрийн хорл олд өртөгдөж магадгүй тул “Насны судар ” уншуулваас сайн. 1955 оны эрчүүд зүүд муудан , өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1955, 1971 оны эмэгтэйчүүд болон 1935, 1923 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1083 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэр тэхийн нигуур тай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1935 оны эмэгтэйчүүд бие, эрх тэн амгалан тай, хэл ам гарваас амирлах нь хялбар .Элдэв бузар идээнээс болгоомжил. 1983, 1923 оны эрчүүд орл ого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах бу юу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1971 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гар ч болзошгүй тул “Алтангэрэл ” уншуулваас засагдна. 1995 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1995, 1959, 1923 оны эмэгтэйчүүд болон 1983, 1971, 1947, 1935 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1959, 1923 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаара мжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэ тгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!

Д.Мөнхжаргал

Эх сурвалж:

Эх сурвалж: www.unen.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.