Сар шинийн барилдаанд Улсын гарьд Рагчаа түрүүлж, аймгийн арслан Хангай үзүүрлэлээ

1653526_271352709688773_1986470074_nЯлгуусан хэмээн модон морин жилийн сар шинийн хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч бяраа үзэн үзэгч олноо баярлууллаа. Энэ жилийн Цагаан сарын барилдааны үзүүр түрүүнд  улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан О.Хангай нар үлдснээс гарьд Рагчаа барьц сонгож өвдөг шороодуулснаар найм давж сар шинийн барилдаандаа түрүүллээ.

Харин улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар сар шинийн барилдаандаа шөвгийн дөрөвт үлдсэн юм. Аймгийн арслан Хангай ирээдүйтэй сайн бөх гэдгээ харуулан улсын заан Санжаадамбыг 7-гийн даваанд унагааснаар үзэгч олны таамгийг нэлээд зөрүүлсэн билээ.

Үзүүрлэсэн О.Хангай нь 1990 онд төрсөн морь жилтэй залуу бөх . Тэрбээр өнгөрсөн зуны наадмаар Ховд аймгийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. О.Хангай өнөөдрийн барилдааны дөрвийн даваанд улсын арслан Д.Азжаргал, тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын заан Ч.Санжаадамба нарыг өвдөг шороодуулж, үзүүр, түрүү булаалдахаар шалгарсан юм.  Мөн  “Улаанбаатар хивс” компанийн нэрэмжит “Цахиур хагалах бөх”, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн “Улсын цолд ойрхон бөх” шагналын эзнээр тодорлоо.

Ингээд бөхийн давааны оноолтуудыг харуулбал:

Тавын даваа

Улсын аварга С.Мөнхбат -Улсын начин П.Ганхүү

Улсын аварга Г.Эрхэмбаяр – Улсын харцага А.Бямбажав

Улсын арслан Х.Мөнхбаатар – Аймгийн арслан О.Хангай

Улсын гарьд Д.Рагчаа – Улсын заан Д.Баасандорж

Улсын гарьд Б.Гончигдамба – Улсын харцага Ө.Даваабаатар

Улсын заан Ч.Санжаадамба – Улсын начин Б.Амарзаяа

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй – улсын начин Э.Оюунболд

Улсын харцага Ц.Содномдорж – Улсын начин Б.Пүрэвсайхан

 

Зургаагийн даваа

Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн арслан О.Хангай

Улсын гарьд Д.Рагчаа- Улсын харцага А.Бямбажав

Улсын гарьд Б.Гончигдамба- Улсын харцага Ц.Содномдорж

Улсын заан Ч.Санжаадамба- улсын начин Э.Оюунболд

 

Долоогийн даваа

Улсын гарьд Д.Рагчаа – Улсын гарьд Б.Гончигдамба

Улсын заан Ч.Санжаадамба – Аймгийн арслан О.Хангай

 

Наймын даваа

Улсын гарьд Д.Рагчаа – Аймгийн арслан О.Хангай

Ugluu.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.