МЭНДЧИЛГЭЭ

ugluu sar shineМэдээ мэдээллийн үндэсний “Өглөө.мн” сайтын мянга мянган цахим уншигчид, хамтран ажилладаг байгууллагууд, биднийг дэмжиж явдаг найз нөхдүүд,  мэдээлэл солилцдог цахим сайтуудаа “Ялгуусан” хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөн мэндчилье.

Улиран одож буй  могой жилд Өглөө.мн сайтын хувьд амжилт ололтоор дүүрэн жил болж өнгөрлөө.  Бид  цахим уншигчиддаа  өглөө бүр  шинэ, шинэлэг  мэдээ мэдээлэл хүргэх уриатай ажиллаж энэ зорилгынхоо хүрээнд   “айлын гэр дээр ирвэс гарсан  хтовор тохиолдол”,  “20-р зууны  түүхийг өгүүлсэн нэн ховор зургууд”  гэх зэрэг олон арван арван шинэ мэдээ мэдээллийг цахим уншигчиддаа  хүргэлээ.

Ирж буй морин жилд бид өмнөх амжилтаа  ахиулж, улам бүр шинэ соргог мэдээ мэдээллийг цахим хэрэглэгч, уншигчиддаа хүргэх болно гэдгийг энд уламжилья.

Манай сайтын уншигчид болон нийт  монгол түмэн та бүхэн маань айлчлан ирж буй морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан, төрөл садан, хотол олноороо амар амгалан байхын өлзийтэй  ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан шинэлээрэй.

Захирал    Ц.МӨНХБААТАР  

index

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …