Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байх,гэр орон сууцныхаа галын аюулгүй байдал, цахилгаан ашиглалтын аюулгүй байдлаа хангахыг сэрэмжүүлж байна. Олон цагаар гэрээ эзгүй орхихдоо цахилгаан хэрэгслийг бүрэн салгах, яндан зуухны галын аюулгүй байдлыг хангаж, ил задгай үнс нурам асгахгүй байх, бага насны хүүхэд болон өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг гэр сууцанд цоожлох, харж хамгаалах хүнгүй орхиж явахгүй байхыг анхааруулж байна. Мөн цахилгаан хэрэгслийн залгуур, разетка, сэрээ нь бүрэн байх ба хөдөлгөөнгүй, шатдаггүй материал дээр бэхэлж, суурилуулах, эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгахгүй байх, плитка, индүү, халаагуурын дор шатахгүй материалаар суурь хийхийг зөвлөж байна

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …