Сар шинийн өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ

17952Нэгдүгээр сарын 31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2 сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд баруун болон говийн нутгаар, хоёрдугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Хоёрдугаар сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус,өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.