Сагсан бөмбөгч Двейн Ведийн нууц хүү гарч ирж, гэнэтийн бэлэг барив

2Сүй тавиад удаагүй байгаа нэрт сагсан бөмбөгч, “Miami Heat” багийн тоглогч Dwyane Wade-ийн нууц хүү гарч ирж, тэдний гэр бүлд жинхэнэ шинэ жилийн гэнэтийн бэлэг болжээ.

Тодруулбал, Двейн Ведийн хайртай, сүйт бүсгүй болох жүжигчин Габриелла энэ бүхнийг мэдээд галзууртлаа уурлаж, харьцаагаа хөндийрүүлж эхэлсэн байна. Гэсэн ч хосууд бие биедээ хайртай тул жүжигчин бүсгүй түүнийг өршөөн эргэн эвлэрчээ.

Двейн анхны эхнэрээсээ 11 болон 6 настай хоёр хүүтэй бөгөөд тэднийгээ өөр дээрээ өсгөдөг юм. Үүнийг нь ч Габриелла мэддэг бөгөөд хөвгүүдэд өөрийн хүүхэд шигээ хандаж, халамжладаг гэдгийг хүн бүхэн мэддэг билээ. Гэвч хаанаа ч юм дахин нэг хүү гарч ирсэн нь хосуудын хооронд ан цав үүгэв.

Нууц хүүгийнх ньв хувьд хоёр ой гарантай бөгөөд Габриелла, Двейн нарын хэсэг хугацаанд муудалцсан үед сагсчин эрийн энгэр зөрүүлсэн нэгэн бүсгүйнх нь болотой гэнэ. Гэхдээ нууц хүүгийн ээж хэн болох талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа ажээ.

index

Холбоотой мэдээлэл

Comments are closed.