Дэлхий дээрхи цорын ганц үл танигдах омгийнхон /видео/

[Амазоны шугуйд нам гүмхэн амьдарч, ердөө хэдхэн зуун үгээр өөр хоорондоо ярилцдаг дэлхийн хамгийн хаагдмал, ганц ч удаа бусад хүмүүстэй холбоо тогтоож байгаагүй, үл мэдэгдэх цорын ганц омгийнхон юм.
Тус омгийнхоны талаар ямар ч тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд зөвхөн тэдний аж байдлыг агаар дээрээс тусгай татагч дурангийн тусламжтайгаар хальснаа буулгаж авдаг байна. Омгийнхоныг ерөнхийд нь Индианчууд хэмээн нэрлээд байгаа бөгөөд тэдэнтэй холбоо тогтоох гэсэн оролдлог хийх нь маш аюултай тул одоогоор хараахан холбоо тогтоож чадаагүй байгаа аж. Тус хүмүүсийг 20 Амазоны шугуйд амьдарч байгааг 20 жилийн өмнө л олж мэдсэн байна. Гэхдээ судлаачид тэднийг уугуул иргэд биш нүүдэллэн ирсэн гэж үзэж байгаа ч хаанаас ирснийгнь мэдэхгүй байгаа юм.

Юутай ч эдгээр хүмүүс бол дэлхий дээрхи цорын ганц үл танигдсан омгийнхон ажээ.

index

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …